Б.Дэмбэрэлням
Монгол улсад зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойн үндэсний бөхийн барилдаан маргааш болно. Энэ барилдааны статистик мэдээллийг хүргэж байна. 2010 оноос Зэвсэгт хүчний ойн барилдааныг зохион байгуулж эхэлсэн бөгөөд сүүлийн хоёр жил завсардаад байгаа юм. Анхны цэргийн баярын барилдаанд Увс аймгийн Баруунтүрүүн сумын харъяат улсын арслан Б.Ганбат заан цолтой түрүүлжээ. Энэ барилдаанд хамгийн өндөр амжилт үзүүлсэн бөх бол улсын гарьд Б.Гончигдамба юм. Тэрбээр хоёр түрүүлж нэг үзүүрлэж нэг их шөвөгт шалгарч байжээ. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харъяат, аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар 2019 онд шөвгөрсөн нь энэ барилдаанд аймгийн цолтой бөх шөвгөрсөн цор ггац тохиолдол билээ. Энэ барилдааныг нэгэн сонирхолтой статистик дагадаг нь улсын аварга, арслан, гарди, заан, харцага цолтой бөхчүүд түрүүлж байсан юм.
Эх сурвалж:www.polit.mn