Харү башё эхэллээ

2022-03-15
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Д.НАДМИД

Японы мэрэгжлийн сүмогийн хаврын тэмцээн буюу Харү башё Осака хотноо эхэллээ. Нэг аварга, гурван озекитойгоор "хөшгөө нээж" байгаа энэ башёг урьд урьдынхаас сонирхолтой болно гэж сүмогийн мэргэжилтнүүд хэлж байналээ. 

Шинэ залуу цолтнууд тухайлбал секиваве Вакатакакеге, комүсүби Хоошёорюү С.Бямбасүрэн нарыг жинхэнэ бужигнуулна даа гэсэн үг тэр биз. Түлхэх мэхээрээ өнөө үеийн Чиёотайкай гэж нэрлэм барилдаантай бас нэг секиваке төрсөн нь Аби ч үзэх л байх. Өмнөх башёгаас хос секиваке бий болсон нь ховор тохиолдол болсон юм. Мөн ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг зогсоож түрүүлж озеки цол хүртсэн Митакаүми ч энэ башёд цол дагаж бяр гэдэг болохоор илүү хүчтэй байх болов уу. Харин Хацү башёд амжилтгүй барилдснаас кодабан болсон озеки Такикейшёо, Шёодай нар цолоо хамгаалахын төлөө тун чармайх байх. Тэмцээн эхлэхээс өмнөх төсөөллүүдийн хувьд тийм л байлаа.

Ингээд тэмцээн эхлэв. Ер нь хэн гэдэг сүмоч сайн барилдахнав гэдэг нь эхний өдрөөсөө харагддаг гэсэн ояката нарын үг, ажиглалт тийм ч их зөрдөггүй л дээ. Эхний өдрийн оргил барилдааныг их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, комүсүби Хошёорюү С.Бямбасүрэн нарынх гэж үзэгчид хүлээж байлаа. Гэтэл тун ч удсангүй. Бараг л бариа зөрөөн дээр аварга үндсэн барьцандаа хүрч нутгийн дүүгээ бярдаад дэвжээнээс гаргачихлаа. Тайлбарлагчийн хэлж байгааг сонсвол Хоошёорюү муу барилдсан гэж хэлэхгүй ээ. Аварга үнэхээрийн онцгой хүчтэй байна гэж байналээ. Хоошёорюүг сүмогийн мэргэжилтнүүд авга ахынхаа шийрийг хатаах ирээдүйтэй сүмоч гээд л байгаа. 

Дээд зиндаанд ирээд дөрвөн жилийн дотор саньякү цолтон болсон гэж үнэлж буй. Өмнөх башё тэр 11 даваатай өндөрлүүлж чансаагаа ахиулсан. Тэгвэл авга ах Асашёорюү Д.Дагвадорж нь дөрвөн жилийн дотор ёкозүна болчихоод зогсож байсан шүү дээ. 
Гэхдээ Хошёорюүг жилээс жилд амжилтаа ахиулах бөх гэдэгт хэн ч итгэж буй юм. Хацү башёгийн түрүү бөх шинэ озеки Митакаүми эхний өдрөө Ичиножёо А.Ичинноровтой таарч тун түвэггүй давж харагданалээ. Барьцанд нь орвол Ичиножёог хүчтэй гэдгийг тэр мэдэх учир бариулсангүй л түлхчихсэн дээ. Цолоо хамгаалах барилдаан хийх озеки Такикейшёо Ураг биедээ хүргэлгүй түлхчихсэн бол Шёодай нь Дайэйшёогийн галзуу цүбарид тэссэнгүй уналаа. 

Бас гайгүй барилдах болов уу гэх секиваке Аби Оноошёод, Таканашёо Мессид өвдөглөчихөв. Харин Котоновка, Китошохо гэсэн залуу бөхчүүд гараагаа сайн эхлүүлж чамбайхан өрсөлдөгчөө сөхрүүлсэн юм. Монгол сүмочдын тухайд гэвэл Крибияма Б.Лхагвасүрэн хүчтэй өрсөлдөгчийн нэг Эндог, Чиёошома Г.Мөнхсайхан Саданоүмиг давав. Уг нь энэ хоёр маань чансаа буурч зодоглосон юм. Хоошёорюүг их аваргад, Ичиножёог өмнөх башёгийн түрүү бөхөд унасныг дээр хэлсэн. Одоо дээд зиндаанд барилдаж байгаа бөхчүүдийн хамгийн ахмад нь ч гялалзтал барилдаж байгаа Тамаваши Б.Мөнх-Оргил залуу секиваке Вакатакегег дийлсэнгүй ээ. Тэмцээний эхлэл ийм л.

Эх сурвалж: www.polit.mn

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

5 цаг 24 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

5 цаг 24 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17