“Rio Tinto”, “Turquoise Hill Resources”-ийн 49 хувийн хувьцааг худалдан авах санал тавив

2022-03-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ц.БАЯР

 

“Рио Тинто” групп нь “Туркойс Хилл Ресурс” компанийн нийт энгийн хувьцааны 51 орчим хувийг эзэмшдэг. Үлдсэн 49 хувьд ногдох хувьцааг бусад хувьцаа эзэмшигчдээс худалдан авах албан ёсны саналаа тус компанийн ТУЗ-д хүргүүлснээ өчигдөр мэдээллээ. Энэ санал хэрэгжсэнээр Оюу толгой төслийн 66 хувийг “Рио Тинто” групп шууд эзэмших бөгөөд Монгол Улсын Засгийн газрын хувь эзэмшилд ямар нэг өөрчлөлт орохгүй. “Рио Тинто” групп нь Оюу толгой төсөлд шууд хувь эзэмшиж эхэлснээр төслийн засаглал илүү энгийн болж, Монгол Улсын Засгийн газартай илүү үр дүнтэй хамтран ажиллах нөхцөл бүрдэх юм. “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм хэлэхдээ “Оюу толгой уурхай нь урт хугацаанд амжилттай ажиллаж, оролцогч талуудад үр өгөөжөө өгч, Монгол Улсын хөгжил дэвшилд тогтвортой хувь нэмэр оруулна хэмээн итгэж байна. “Туркойс Хилл Ресурс” компанийн хувьцааг худалдан авах бидний санал нь бусад хувьцаа эзэмшигчдэд арилжааны таатай нөхцөл бүхий санал гэдэгт итгэлтэй байна" гэв. Ийнхүү “Рио Тинто” групп нь Оюу толгой төсөлд шууд хувь эзэмшиж эхэлснээр олон улсын зэсийн зах зээлд эзэлж буй байр сууриа бэхжүүлээд зогсохгүй, хүлэмжийн хийг бууруулах дэлхий нийтийн эрчим хүчний шилжилтийг дэмжих том алхам юм” гэв. Энэ саналтай холбоотой аливаа эцсийн тохиролцоонд хүрээгүй байгаа бөгөөд ажил хэрэг болгоход хугацаа орно гэсэн хүлээлттэй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 15. МЯГМАР ГАРАГ. № 53 (6785)

 

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

1 цаг 52 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

1 цаг 52 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

16 цаг 20 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

16 цаг 20 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18