Менингитийн вакциныг хоёроос дээш насныханд хийлгэхийг зөвлөлөө

2022-03-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Хүүхдүүдийн дунд COVID-19-өөс гадна цахилгаан менингитийн халдвар тархах эрсдэл өндөр байгааг ЭМЯ-наас анхааруулсан. Иймд эцэг, эхчүүдэд анхаарал болгоомжтой байж, хүүхдүүдээ вакцинд хамруулахыг зөвлөв. Энэ төрлийн өвчнөөр өвдсөн хүүхдүүдэд гэнэт өндөр халуурах, хоолны дуршил буурах, ядарч, сульдах шинж тэмдэг илэрдэг байна. Мөн хурц гэрэл, чанга дуу чимээнд хэт мэдрэг болж, 1-2 цагийн дараа биеэр нь цусархаг тууралт гарах зэрэг шинжээр танигдах аж.

Иргэд сайн дурын үндсэн дээр менингитийн эсрэг вакцин хийлгэх боломжтой аж. Тархвар судлалын дагуу тохиолдлын хавьтагч болсон иргэд болон хоёроос дээш насны хүүхдүүд хийлгэх нь тохиромжтойг ХӨСҮТ-өөс зөвлөлөө.

Менингит нь менингокоор үүсгэгдэж, богино хугацаанд хүндрэх эрсдэлтэй халдварт өвчин юм. Тэр дундаа бага насныхан өвдөх эрсдэл их. Хэрэв шинж тэмдэг илэрч, хүүхдийн бие дээгүүр тууралт гарвал яаралтай эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй. Тус халдвар нь манай оронд 8, 10, 15 жилийн үечлэлтэй дэгдэн тархаж байгаа аж. Энэхүү халдвараас сэргийлэх вакцины үр дүнд өвчлөл жилд маш цөөхөн тохиолддог, мөн эл өвчинтэй нүүр тулж байнга ажиллаж байгаагүйн улмаас өөр өвчин эмгэгтэй андуурч оношлогоо оройтох талтай байдаг байна. Тухайлбал, уг өвчнийг бөөлжих шинжээр нь хоолны хордлого, гүвдрүүт тууралт гардгаар нь улаан бурхан өвчинтэй андуурах тохиолдол байдаг аж.

Менингит халдварын эмнэлзүйн шинж өвчин эхэлсэн эхний 24 цагийн дотор хурдан илэрч, улмаар эмчилгээ хожимдвол өвчтөн амархан хүндэрдэг байна. Мөн халдварын бас нэг онцлог нь өвчин эхэлснээс хойш 24 цагийн дотор лабораторийн шинжилгээнд уг өвчнийг оношлоход өөрчлөлт тод илэрдэг ажээ.

Эх сурвалж: www.polit.mn

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

5 цаг 52 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

5 цаг 52 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17