Т.Дэлгэрхүү: Капитал банкны 353 мянган харилцагчийн 99.9 хувийнх нь хохирлыг барагдуулсан

2022-03-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

"Капитал банк" ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн өнгөрсөн гурван жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар албаны хүмүүс мэдээлэл өглөө. Банкны эрх хүлээн авагч Т.Дэлгэрхүү "Банкийг татан буулгахад үндсэн гурван ажил бий. Зээл авлага төлүүлэх, банкны хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулах, үүнээс олсон орлогоор өр төлбөр барагдуулна.  Капитал банкийг татан буулгахад банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг амжилттай хэрэгжүүлсэн. Ингээд 20 сая хүртэлх төгрөгийн барагдуулалтын хувьд 352,135 харилцагчид 44.5 тэрбум төгрөгийг барагдуулсан. Даатгагдаагүй буюу бусад хадгаламж эзэмшигчдийн хохирлыг барагдуулсан.

Өнөөдрийн байдлаар 353,134 давхардсан тооны харилцагчийн 238.8 тэрбум төгрөгийн өр төлбөр, иргэн хуулийн этгээдийн харилцах хадгаламжийн 99.9 хувийнх нь хохирлыг бүрэн барагдуулсан. Уг банканд эрх хүлээн авагч томилогдон очиход 203.1 тэрбум хөрөнгийг бүртгэлийн дүнтэй байсан. Тус банкны хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн байгууллагаар хоёр удаа шалгуулсан. Гуравдугаар сарын 21-нд нээлттэй дуудлага худалдаа зарласан. Ингээд сар тутамд дуудлага худалдаа хийгээд хөрөнгөө борлуулна. Хөрөнгө шилжүүлж авах хүсэлт төрийн байгууллагаас орж ирвэл гэрээ хийнэ. Капитал банк төлбөрийн чадваргүйн улмаас татан буугдсан. Мөнгөгүй газар хэдэн тэрбумаар нь гомдол барагдуулж чадахгүй. Бид эрүүгийн цагдаад 100 гаруй тэрбум төгрөгийн гомдол гаргасан. Банкны тухай хуульд банкны эрх хүлээн авагч тухайн газарт очоод хууль бус зүйл илрүүлбэл Монголбанканд мэдэгдээд хуулийн байгууллагад шалгуулна гэж заасан байдаг. Уг шалгуулж байгаа асуудлууд өмнөх удирдлагуудтай холбоотойгоор шийдэгдээгүй байгаа" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

2 цаг 19 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

2 цаг 19 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

16 цаг 47 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

16 цаг 47 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18