Д.ДАРАМБАЗАР
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Яшар Догугийн чансаа олгох тэмцээний дараа шинэчилсэн чансааг танилцууллаа. Энэ удаад 65 кг-д Т.Тулга хоёрдугаарт эрэмбэлэгдлээ. Тэгвэл чансаа өндөр бөхчүүд олимп, ДАШТ, тивийн аваргын тэмцээнүүдийн сугалаанд хэсэг толгойлох эрхтэй болдог. Мөн оны сүүлд чансааг тэргүүлэгчдэд багагүй хэмжээний мөнгөн шагнал олгодог. Өнгөрсөн жилийн хувьд жин бүрийн чансааны тэргүүн бөхөд 10 мянган ам.доллар, хоёр болонгуравдугаар байрт шалгарсан тамирчдад 7000, 3000 ам.доллар олгосон билээ.
Эх сурвалж www.polit.mn