Д.ДАРАМБАЗАР
"Бээжин-2022" өвлийн паралимпийн наадмын гүйлтийн цанын ойрын зайн уралдаан явагдаж тэших техникээр 25 тамирчин 1.2 км зайд уралдлаа. Мөн энэ зайд уралдсан бүх тамирчин замаа дуусгаж барианд амжилттай орсон байна. Үүнээс Монголын тамирчин Б.Ганболд 13-аар гараанаас гарч уралдааны замаа туулж, 18 дугаар байрт орлоо. Харин Ц.Дашдоржийн хувьд 11-ээр гараанд гарч 19 дүгээр байранд шалгарчээ. Энэ зайд уралдсан тамирчдаас эхний 12 тамирчин дараагийн шатанд буюу хагас шигшээд уралдаж шагналт байруудаа шалгаруулна.
Эх сурвалж: www.polit.mn