МҮБХ:Дүрэм зөрчсөн бөхчүүдийн барилдах эрхийг хасахаар шийдвэрлэв

2022-03-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ОД

Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн хурал болж, зарим асуудлыг шийдвэрлэжээ.

Тус холбооноос мэдээлснээр энэ оны хоёрдугаар сарын 19-нд болсон барилдааны тавын даваанд учраа бөхөө цохиж, дүрэм зөрчсөн Завхан аймгийн харьяат, сумын заан Д.Доржсүрэнгийн барилдах эрхийг гурван сараар хасах шийдвэр гаргасан байна.

Үүнээс гадна хоёрдугаар сарын 27-нд болсон барилдааны тавын даваанд улсын начин Ж.Ням-Эрдэнэтэй барилдахдаа барьц халах үед цохих байдал гаргасан улсын харцага Б.Бат-Өлзийд сануулж, цаашид ийм үйлдэл гаргахгүй байхыг хатуу анхааруулсан байна. Мөн гуравдугаар сарын тавны барилдааны хоёрын даваанд унасны дараа засуул, хөлийн цэцүүдийг зүй бус үгээр хэлж, шаардлага биелүүлэхгүй, дүрэм зөрчсөн Баян-Өлгий аймгийн арслан Э.Тамираагийн барилдах эрхийг гурван сараар хасахаар болсон байна.

Мөн хоёрдугаар сарын 20-нд болсон барилдааны үед засуулын дүрэм журмыг зөрчсөн улсын ахлах засуул Т.Цэрэндаваа, О.Жанчивдорж, улсын засуул Б.Должинсүрэн нарын бөх засах эрхийг нэг сарын хугацаагаар хасах, барилдааны талбайд бөх засаагүй үедээ зохисгүй байдал гаргасан улсын засуул С.Зэвэгт хатуу сануулжээ. Эдгээр шийдвэр нь тогтоол гарсан өдрөөс эхлэн хэрэгжих юм.

"Үндэсний их баяр наадмын тухай хууль" шинэчлэн батлагдсаны дараа хэлэлцэн шийдвэрлэх, аливаа барилдааны /түрүү* үзүүрээс бусад үед/ элэг бүсээ тайлахгүйгээр Монгол бөхийн уламжилж ирсэн жаяг ёсыг гажуудуулж буй бөхийн барилдах эрхийг таван сараар хасах, МҮБХ-ны цэцдийн зөвлөлийн 2022 оны нэгдүгээр сарын наймны өдрийн хурлаар шийдвэрлэсэн "Зөрчилтэй өмсгөлийг 2022 оны гуравдугаар сарын 15-ны дотор арилгахыг бөхчүүдэд үүрэг болгох (Үүнд: давхар ширсэн, зодогны ирмэгээр мяндсан утас гүйлгэж оёсон, нарийн элэг бүс бас шуудагны уяа гэх мэт)"-ийг хэрэгжүүлэх зэрэг шийдвэр гаргажээ.

Эх сурвалж:www.polit.mn

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

5 цаг 49 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

5 цаг 50 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17