SWIFT хориг Хятадын CIPS системийг хурдасгах уу...

2022-03-03
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Манай хойд хөрш дайныг эхлүүлснээр АНУ, Европын холбоо, Япон тэргүүтэй улсууд Орост эдийн засгийн SWIFT хориг тавиад гурав хонож байна. Тодруулбал, өнгөрсөн Даваа гарагт АНУ болон түүний холбоотнууд Оросын зарим банкийг олон улсын төлбөрийн систем SWIFT-ээс хассан нь Оросын төв банк дахь гадаадын эзэмшилд хязгаарлалт тогтоосны улмаас Орос болон барууны орнуудын хоорондын хурцадмал байдал үүсээд байгаа.  SWIFT (Society for Worldwide Bank Inter Financial Telecommunications) нь олон улсын хилээр мөнгийг хурдан бөгөөд ил тод шилжүүлэх боломжийг олгодог дэлхийн санхүүгийн сүлжээ юм. SWIFT нь өдөр бүр 40 сая гаруй харилцаа холбоог боловсруулж, бизнес болон засгийн газруудын хооронд их наяд ам.доллар солилцох боломжийг олгодог. Олон улс хоорондын долларын  гүйлгээнд  нөлөөлөл үзүүлдэг систем. Өөрөөр хэлбэл, нэг данснаас нөгөө банкны данс руу гүйлгээ хийсэн мэдээллийг хянадаг, аюулгүй байдлыг хангадаг бүртгэдэг систем аж.  Харин банканд данс нээх, мөнгөө  байршуулах нь  одоогоор  хэвийн явагдаж байна. Мөн банкных нь хөрөнгийг царцаасан тухай мэдээлэл бий. Энэ нь мөнгийг нь царцааж байгаа гэсэн үг. Гэхдээ бүх банкийг нь биш. Нэр бүхий  банкуудыг нэрлэж тогтооно гээд байгаа. Тэгвэл тэдгээр банкны зүгээс мөнгөн гүйлгээ хийхэд төвөгтэй болж өөр хэлбэр сонгох хэрэгтэй болно. Харин энэ хориг нь  юаны төлбөр тооцоог хурдасгах дэм үзүүлэхэд нөлөөлнө. Хятад улс 2015 оноос SWFIT-тэй  өрсөлдөх CIPS системийг бий болгож  хөгжүүлэлт хийж дэлгэрүүлэхээр оролдож байгаа. Одоо энэ системд цөөн тооны банк орсон байдаг. Тэгэхээр Орос  улс Хятадын энэ системтэй илүү холбогдож ажиллах болов уу гэж харагдаж байгаа тухай эх сурвалж ярьж байна.

 

Эргээд “факс”-аар гадаад төлбөр тооцоо хийхтэй нүүр тулах уу?

 

Монголын банкууд бүгд SWIFT сүлжээгээр дамжуулан төлбөр тооцоогоо хийж байна. Хэрвээ Оросын  томоохон банканд корреспондент  харилцаатай  банк нь хязгаарлалтад өртөх юм бол манайх ялгаагүй өөр сувгаар төлбөр тооцоогоо хийх шаардлага үүснэ. Харамсалтай нь АНУ дахь банкууд Монголтой корреспондент харилцаа үүсгэх сонирхол бага. Учир нь манай улс 2-3 удаа саарал  жагсаалтад ороод гарсан нь дахин энэ жагсаалт руу орохгүй гэх баталгаагүй гэдэгтэй холбоотой хүлээлт, айдас байдаг аж.  Тэгэхээр Оросын банкаар дамжуулж  төлбөр тооцоо хийдэг  манай улсын тухайд энэ хориг нөлөөлөл үзүүлэх нь тодорхой гэж Монголын банкны холбооны ерөнхийлөгч Л.Амар ярьсан.  Ялангуяа  ОХУ-тай гадаад худалдаа хийдэг шатахуун импортлогч компаниудын хувьд хүндрэл үүсэхээр байна. Энэ сарын 28-нд болсон  “Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлөв ба гадаад хүчин зүйлс” сэдэвт  “Монголын Бизнесийн зөвлөл”-ийн ээлжит хэлэлцүүлгийн үеэр Эдийн засагч Ч.Хашчулуун оролцож хэлэхдээ  “Оросын Төв банк бөмбөгдүүлсэн мэт боллоо. Тус банкны 600 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө хэдий цаасан дээр бүртгэлтэй ч авч ашиглаж чадахгүйд хүрлээ.

Мөн Төв банк нь бодлогын хүүгээ 20 хувьд хүргэлээ. Тус улсын эсрэг өргөн хүрээний хориг тавьсан тул ОХУ-ын нийт хөрөнгийн 80 орчим хувь нь царцсан. Ираныг мөн SWIFT-ээс хассанаар тус улсын эдийн засаг үндсэндээ 50 хувь унаж арчигдсан, орчин үеийн эдийн засаг гэхэд хэцүү болсон түүхтэй” гэж хэлсэн. Тэгэхээр гадаад худалдааны төлбөр тооцоо хийх нь улам хэцүү болж банкны системийн давуу талыг үгүй болгох дүр зураг харагдаж буй юм. Ингэснээр аж ахуйн нэгжүүд банкны систем ашиглаж гадаад гүйлгээгээ хурдан шуурхай хийхэд хүндрэлтэй болж хуучин “факс” ашигладаг хэлбэр рүү шилжих үү гэдэгтэй нүүр тулах нөхцөл үүснэ. Гэхдээ бүх банканд нь  хориг тавина гэж мэдэгдээгүй болохоор хоригт ороогүй банк сонгож гуйвуулгаа хийх боломжтой. Харин тэдгээр банк гадаад төлбөр тооцоо хийх сувгаа шинэчлэх шаардлага үүсэх байх гэж эдийн засагч хэлж байна. Дээрх хэлэлцүүлгийн үеэр Стратеги судалгааны хүрээлэнгийн Эдийн засгийн секторын дарга, эдийн засагч Н.Энхбаяр энэ талаар байр сууриа илэрхийлсэн юм.

Тэрээр “Би байгууллагын биш хувь судлаачийн байр сууриа та бүхэнтэй хуваалцъя. ОХУ дэлхийн 11 дэх том эдийн засаг, АНУ-ын Техас мужийн эдийн засагтай тэнцдэг. Монголтой адил түүхий эдийн худалдаанд тулгуурладаг тул эдийн засгийн үзүүлэлтүүд нь ихээхэн савладаг. ОХУ 630 тэрбум ам.долларын гадаад валютын албан нөөцтэй, 2299 тонн алтны нөөцтэй. Алтны нөөцөөрөө дэлхийд тавдугаарт ордог. Тус улсын зээлжих зэрэглэл 3В байсан бол одоо 2В байна. Зээлжих зэрэглэл нь цаашид буурна. Түүнчлэн ОХУ-ын эхлүүлсэн дайны улмаас хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтүүд савлаж эхэллээ. Сүүлийн долоо хоногийн турш олон улсын эдийн засагт өрнөж буй үйл явдлууд 2008-2009 оны дэлхийн эдийн засгийн хямралаас ихээхэн ялгаатай тул энэ савлагаа амархан намжихгүй. АНУ, Европын холбоо зөвшилцөөд ОХУ-ын таван банкийг олон улсын төлбөр тооцооны SWIFT сүлжээнээс хаслаа. Иймд манай банк, хасагдсан банкууд  эдийн засгийн хоригт өртсөн, ОХУ-ын компаниудтай төлбөр тооцоо хийхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Учир нь АНУ Оросын эсрэг тавьсан эдийн засгийн хоригийн хэрэгжилтийг хянах бүтэц байгуулан хатуу хянаж байна” гэсэн юм.  Оросын эдийн засагт гарч буй үйл явдлууд бидэнд дараах байдлаар нөлөөлнө гэдгийг тэр онцолсон. Үүнд, ОХУ-аас импортолдог шатахууны үнэ өсөхийн зэрэгцээ ОХУ-ын  шатахууны гаалийн үнэ, хил үнэ өсөх эрсдэлтэй,  тус улстай төлбөр тооцоо хийхэд хүндрэлтэй болно.

Мөн удахгүй газар тариалангийн улирал эхэлнэ. Манай улс бордоогоо ОХУ-аас импортолдог тул бордооны тасалдал гарч болзошгүй. Түүнчлэн бид ОХУ, Беларусийн нутаг дэвсгэрээр дамжуулан Европын орнуудаас газраар хүнс, хувцас зэргийг импортолдог. Энэ худалдаанд ямар нэг саатал гарч болзошгүй. Нөгөөтэйгүүр, дэлхийн зах зээлд алтны үнэ өссөн ч рублийн ханш ам.долларын эсрэг уналаа. Тэгэхээр бид дайн хурдан намжаасай хэмээн хүлээхээс өөр аргагүй гэлээ. 60 рубль нэг ам.доллартой тэнцэж байсан бол одоо 170 болов. Мөн рубль еврогийн эсрэг суларлаа. Бид цаашид тус улстай ямар дүрмээр хамтран ажиллах нь тодорхойгүй тул манай  бизнес эрхлэгчдэд хүлээхээс өөр боломжгүй гэдгийг эдийн засагчид зөвлөж байна. Манай хойд хөрш эдийн засгийн хувьд сулрахаар бид дутуугаа урд хөршөөс нөхнө. Энэ нь манай улсад эрсдэлтэй. Угаасаа манай экспорт, гадаад худалдааны дийлэнх урд хөршид ногддог. Бид хоёр хөрштэй тэнцвэртэй харилцаа хөгжүүлэхийг эрмэлзсээр ирсэн. Энэ зорилт биелэхэд төвөгтэй болов гэж  Элчин сайд асан, ҮАБЗ-ийн дарга асан О.Очиржав онцолж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ГУРАВДУГААР САРЫН 3. ПҮРЭВ ГАРАГ. № 46 (6778)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

12 цаг 32 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

12 цаг 32 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

12 цаг 32 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

12 цаг 32 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

12 цаг 32 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

12 цаг 32 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

12 цаг 32 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

12 цаг 32 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

12 цаг 32 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

12 цаг 32 мин