ОХУ, Беларусийн тамирчдыг тэмцээнд оролцуулахгүй байхыг ОУОХ уриалав

2022-03-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

МҮОХ-ноос мэдээлснээр Олон улсын олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, ОХУ болон Беларусийн Засгийн газар Олимпын эвлэрлийн гэрээг зөрчсөний улмаас үүсээд буй хүндрэлийн талаар дахин хэлэлцлээ.

“Олимпын хөдөлгөөн нь спортоор дамжуулан энхтайвны төлөөх үйлсэд хувь нэмрээ оруулах, улс төрийн аливаа маргаанаас гадуур тайван өрсөлдөөнд дэлхий нийтийг нэгтгэх эрхэм зорилгыг агуулдаг. Гэвч Украинд өрнөж буй дайн олимпын хөдөлгөөнийг мухардалд оруулж байна” хэмээн ОУОХ-ны албан мэдээнд дурджээ. Улмаар Гүйцэтгэх зөвлөлийн хурлаас дараах шийдвэрүүдийг гаргалаа.

1.Дэлхийн спортын бүрэн бүтэн байдлыг хамгаалах, оролцогчдын аюулгүй байдлыг хангах үүднээс Олон улсын спорт холбоод, спортын арга хэмжээ зохион байгуулагчдад ОХУ, Беларусийн тамирчдыг олон улсын тэмцээн урих, оролцохыг зөвшөөрөхгүй байхыг зөвлөж байна.

2.Хэрэв ОХУ, Беларусийн тамирчдыг тэмцээнээс хасах боломжгүй тохиолдолд зөвхөн төвийг сахисан байдлаар өрсөлдөх ёстой. Тухайлбал, ямар ч тамирчин, багийг ОХУ, Беларусийн нэрийн дор оролцохыг хориглож, үндэсний бэлгэдэг, сүлд дуулал, туг, сүлдийг харуулахгүй байхыг зөвлөж байна. ОУОХ нь Украины Үндэсний олимпын хороог бүх талаар дэмжиж туслахаа илэрхийлж байна. Тиймээс ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурлын шийдвэрээр Эв санааны нэгдлийн сан байгууллаа. Үүний хүрээнд Украины тамирчид болон тэдний гэр бүлийг дэмжиж байгаа ҮОХ-д болон олон улсын спорт холбоодод талархаж байгаагаа ОУОХ илэрхийлж байна.

Эх сурвалж: www.polit.mn

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

8 цаг 45 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

8 цаг 45 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17