Банкууд гадаад, дотоодын аль ч хөрөнгийн биржид  IPO хийх нь нээлттэй

2022-02-24
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж банк нээлттэй хувьцаат компани болох ёстой. Нэг банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч нөгөө банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байх ёсгүй. Нэг хүний хувь эзэмшил 20 хувиас хэтрэхгүй  байх гээд олон өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл, банкийг  олон нийтийн  болгосноор  ил тод болж гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж  хүртэх өгөөж нь  олон хувьцаа эзэмшигчдэд ногдох  зэрэг олон талын ач холбогдолтой. Олон улсын жишигт Банкны IPO-г  дунджаар таван жилийн бэлтгэл ажлын хүрээнд хийдэг аж. Харин манай улсын хувьд гурван жилийн дотор хийж дуусгах хуулийг 2021 оны нэгдүгээр сард баталсан. Хуулиар бол  2022 оны долдугаар сарын 1 гэхэд IPO хийж дуусаад  2023 ондоо багтаж нэг эзэмшигчийн эзэмшил 20 хувь руугаа  төвлөрсөн байх ёстой. Нэг  үгээр хэлбэл, өнөөдөр 80, 90 хувийн эзэмшилтэй нэг  эзэмшигчийн хувь 20 хувь руу орж тухайн банк олон нийтийнх болсон  байх юм. Хуулийн хугацаа давчуу, нэг дор таван том банкны хувьцааг гаргана гэдэг ийм богино хугацаанд хийх боломжгүй  зүйл. Тиймээс  хугацааг хойшлуулж таван жил болгох саналыг  ОУВС өнгөрсөн оны төгсгөлд манай улсад зөвлөж байсан. Гэхдээ арилжааны банкуудын бизнес төлөвлөгөөгөөр нэгж хувьцааны үнэ 6-10 мянган төгрөгийн үнэтэй байх төсөөлөлтэй.    МХБ-ийн нийт хувьцааны багтаамж  өнөөдрийн байдлаар зургаан их наяд төгрөг. Гэхдээ энэ нь бэлэн мөнгө биш хувьцаа. Мэдээж том компаниуд хувьцаагаа зарж банк руу хөрөнгө оруулалт хийх нь ойлгомжтой. Үүгээр тооцож үзвэл 500-700 орчим тэрбум төгрөгийг  нь татан төвлөрүүлж босгохоор байгаа. Мөн  арилжааны  банкны  нийт хадгаламжийн хэмжээ 28 их наяд төгрөг. Банканд итгэж мөнгөө хадгалуулсан иргэн хувьцаа болгож хадгалах нь мэдээж гэсэн итгэлээр дээрх  мөнгийг татан төвлөрүүлэх боломжтой гэж Банкыг хувьцаат компани болгох хөтөлбөрийн хүрээнд тооцжээ. Тиймээс  хангалттай хөрөнгө оруулагч татах боломжтой хэмээн үзэж хугацааг гурван жил болгож УИХ-аас уг хуулийг баталсан.  2020 онд манай эдийн засаг макро түвшинд амжилттай таатай нөхцөлд байсан нь банкны хувьчлалыг нааш татаж цаг хугацааны хайчинд оруулсан гэж үздэг. Энэ оны долдугаар сарын 1-ний дотор IPO хийх ёстой. Банкууд  IPO  хийх бэлтгэл ажлаа үргэлжлүүлж буй. Одоогоор “Мандал” компани банк худалдан авахаар олон нийтээс 50 орчим тэрбум төгрөгийг татан төвлөрүүлээд байгаа. Тус компани мэдээж аль нэг банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох нь тодорхой. Энэ нь банкны хувьцаа эзэмшигч болох сонирхолтой иргэд олон байгааг харуулсан үйл явдал болсон Түүнчлэн гадны хөрөнгө оруулагчид манай банканд хөрөнгө оруулах хүсэлтээ илэрхийлээд байгаа ч нэг банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч нөгөө банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байх боломжгүй гэсэн заалттай зөрчилдөж буй. Тухайлбал,  Европын Сэргээн босголт хөгжлийн банк нь манай улсын “Хас” банкны таван хувийн хувьцааг эзэмшдэг эзэн. Банкны хуулиар боломжгүй ч манай улс тус олон улсын банкны  гишүүн орон гэдгээр өөр банкны хөрөнгө оруулагч болох боломж бий юу гэж гарц шийдэл эрэлхийж байгаа тухай эх сурвалж онцолж байна. Системийн нөлөө бүхий таван банкны хувьчлалыг нэн түрүүнд хийх ёстой гэж үзсэн. Банк IPO-аа эхэлж  Монголын хөрөнгийн биржид гаргасны дараа олон улсын биржид гаргах эрх нь нээлттэй. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулагчдыг татах том боломж  үүгээр нээгдэх юм.  Гагцхүү олон улсын тухайлбал, Торонтогийн болон  Шанхайн, Токиогийн гэх зэрэг том биржүүдийн шаардлагыг хангахад манай хууль эрх зүйн орчин бэлэн үү гэдэг  асуудал хөндөгдөж буй юм.

 

Дүрмийн сан нь 100 тэрбум төгрөгт хүрэхгүй бол  татан буулгана

 

Системийн нөлөө бүхий банк нийт хувьцааныхаа 15, жижиг банк  таван хувийг  олон нийтэд санал болгож IPO хийнэ. Хас банкны хувьцаа эзэмшигчдийн харьцаа  хуулийн өөрчлөлтөд бүрэн нийцсэн. Нэг хувьцаа эзэмшигчийн хувь хэмжээ  20 хувиас хэтрээгүйгээрээ бусад банкнаас давуу. Үүгээрээ хамгийн засаглал сайн банк гэдэг. Системийн нөлөө бүхий банк болох   Хаан, Голомт, ХХБ, Хас,Төрийн банк бүгд хувьчлагдана. Төрийн банкны тухайд  100 хувь төрийн өмчит банк гэдгээр хувьцааных нь 20 хувийг санал болгож  хаалттай ХК болгохоор хуулийн өөрчлөлт үйлчлэхээр байгаа. Голомт, ХХБ-ны одоогийн эзэмшил нь 1-3 хүнд 80-90 хувьд хүрч төвлөрч байгаа юм. Тиймээс үүнийг 20 хувь руу төвлөрүүлнэ . Хаан банкны хувьцаа эзэмшигчийн бүтцэд өөрчлөлт орсон талаар Монгол банкнаас мэдээлээд байгаа. “Хаан банк”-ний нийт хувьцааны 45.5 хувийг Япон улсын хуулийн этгээд “Савада холдингс” ХК, 14.5 хувийг “Савада холдингс” ХК-ийн охин компани “Эйч Эс Интернейшнл (Ази) Лимитед”, үлдсэн 40 хувийг “Таван богд трейд” ХХК холбогдох этгээдийн хамт эзэмшдэг. Харин Цагаан сарын өмнө  “Савада холдингс” ХК-ийн эзэмшдэг нийт хувьцааны 4.7 хувийг Хаан банкны ажиллагсад нь худалдан авч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт энэ оны хоёрдугаар сарын 1-нд бүртгүүлжээ. Хувьцаа худалдан авах зөвшөөрлийг ажиллагсдад Монгол банкнаас олгосон байна. Ингэснээр тус банк  таван хувьцаа эзэмшигчтэй болжээ. Харин  хөрөнгийн дутагдалтай Чингис хаан банкны алдагдлыг бууруулахаар Монгол банкнаас тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа аж. Одоогоор жижиг хадгаламж эзэмшигчдийн хохирлыг барагдуулжээ. Тус банкны 23 хувьд хөрөнгө оруулахаар гадны хөрөнгө оруулагч санал тавьсан байна. Хэрэв гадаадын хөрөнгө оруулалт авахгүй гэвэл шууд татан буулгах тухай ярьж байна. Үндэсний хөрөнгө оруулалтын банк нийт актив болох 100 тэрбум ам.долларыг бүрдүүлж чадахгүй бол хуулийн дагуу мөн татан буулгах юм байна. Бусад жижиг банкууд хувьцааны таван хувиа санал болгож хаалттай  ХК гэсэн хэлбэрт шилжих аж. Дээрх шаардлагаас эхний хоёр нь энэ оны хагас жилд хэрэгжсэн байх учиртай. Хаан, Худалдаа хөгжил, Голомт, Хас, Төрийн банк IPO гаргах бэлтгэлдээ орсон, хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээний шаардлагыг бүгд хангаж байгаа. 2021 оны долдугаар сард Кредит банкны үйл ажиллагааг зогсоож, Тээвэр хөгжлийн банктай нэгтгэсэн.  Ингэснээр Тээвэр хөгжлийн банкны  хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ шаардлагад нийцэж, 140 тэрбум төрөг даваад байна. Мөн Капитрон банк дүрмийн сангаа 100 тэрбумд хүргэсэн. Богд банкны хувьд оны өмнө IPO гаргаж, зах зээлээс 31 тэрбум төгрөг босгож, дүрмийн сангаа шаардлагад нийцүүлж амжжээ. Харин өнөөдрийн байдлаар Ариг, Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ нь 100 тэрбум төгрөгт хүрэхгүй байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ХОЁРДУГААР САРЫН 24. ПҮРЭВ ГАРАГ. № 40 (6772)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

12 цаг 58 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

12 цаг 58 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

12 цаг 58 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

12 цаг 58 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

12 цаг 58 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

12 цаг 58 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

12 цаг 58 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

12 цаг 58 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

12 цаг 58 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

12 цаг 58 мин