Э.Цэндбаатар, Г.Баярхүү нарын тулаан 22 цагт эхэлнэ

2022-02-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.ЗОТОЛ

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар, ОУХМ, цагдаагийн “Хүч”  спорт хорооны тамирчин Г.Баярхүү нар мэргэжлийн бокст хийж буй хоёр болон  гурав дахь  тулаан өнөөдөр 22.00  цагт  ОХУ-ын нийслэл Москвад болно.

Монголчууддаа, боксын спортыг дэмжигч фенүүддээ зориулан   тулааныг хамгийн хямд өртгөөр хүргэхийг хичээж байгаагаа  тэд илэрхийлж байсан юм. Учир нь телевизийн тусгай сувгууд өндөр төлбөртэй учир үзэгчид бүгд үзэж чаддаггүй. Тэгвэл  цахим орчинд “TSENDBAATAR 2022.02.22”  гэсэн нэртэй групп нээсэн бөгөөд  Хаан банкны 5123094030 Цэндбаатар гэсэн дансанд  2200 төгрөг шилжүүлж, гүйлгээ баталгаажсан зургаа /Гүйлгээний утга дээр fb нэрээ бичих/ энэхүү пэйж рүү  22 цагаас өмнө илгээснээр тулааныг үзэх боломжтой болох юм.

ОУХМ Г. Баярхүү  ОХУ-ын тамирчинтай,  Э.Цэндбаатар   Азербайджаны тамирчинтай хүч үзнэ. Тэрбээр цахим хуудсаараа дамжуулан  “Намайг дэмждэг, боксын спортыг  сонирхдог хүмүүстээ  тулааныг хамгийн хямд зардлаар үзүүлэх   үүднээс сошиал дахь  группээр шууд цацахаар болсон. Яагаад гэвэл хүн болгонд  iptv  байхгүй,  харин гар утсаараа үзэх боломж бол байгаа. Бид  6-8 раунд тоглоно. Үнэхээр намайг дэмждэг, бокс сонирхогчдод 2200 төгрөг их биш гэж бодож байна. Олон улсын тоглолтын бичлэгийг өндөр үнэтэй худалдан авдаг юм байна лээ. Манай баг хамт олон энэ тоглолтыг та бүхэнд шууд дамжуулахын тулд багагүй   төлбөр  төлж байгааг ойлгоорой.  Зардлаа нөхөх үүднээс багахан төлбөртэй лайв хийхээр болсон юм. Та бүхэн хэдхэн лайк шейрийн төлөө битгий энд тэнд давхар лайв хийж цацаарай. Миний тоглолтыг үнэгүй түгээх нь намайг дэмжиж байгаа гэсэн үг биш гэдгийг ойлгоорой. Үнэхээр спортод хайртай, сонирхолтой  тулаан үзье гэсэн хүмүүс энэ группд нэгдсэндээ харамсахгүй. Гоё тоглолт үзүүлэхийн төлөө бид  хичээнэ” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

8 цаг 24 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

8 цаг 25 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17