"Хэрэглээний сагс"-ыг шинэчилье

2022-02-21
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

 

ИНФЛЯЦ ШИНЭ ТӨРЛИЙН ГАЖИГ ҮҮСГЭСЭЭР...

 

Өнгөрсөн онд инфляцын өсөлт нийлүүлэлтийн гаралтай байсан бол энэ оноос эрэлтийн гаралтай өсөлтүүд ажиглагдаж эхэлснийг ҮСХ-ны дарга Б.Батдаваа өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Гэвч иргэдийн цалин хөлс нэмэгдээгүй өрхийн орлого бодитоор өсөөгүй.Өөрөөр хэлбэл, иргэдийн худалдан авалт нэмэгдээгүй хэрнээ  яагаад эрэлтийн гаралтай инфляц үүссэн гэдгийг эдийн засагчид тайлбарлахдаа, өрхийн орлого халамжийн гаралтай эх үүсвэрээр нэмэгдсэнийг бодит өсөлт гэж тооцож болохгүй хэмээсэн. Тэгвэл инфляцид ямар нэгэн гажиг үүссэнтэй холбоотой гэж эдийн засагч, судлаач Г.Батзориг тодотгож байна. Тэрбээр манайх “хабрид инфляц”-тай орон. Энэ нь манайх дангаараа инфляцийг тооцож чадахгүй нь мэдээж. Гэхдээ инфляцид нөлөөлөөд байгаа хүчин зүйлийн гажгийг олж өөрсдөөс шалтгаалах зохицуулалтыг хийх хэрэгтэй гэлээ. Инфляцийг хэмждэг гол хэрэгсэл нь “Хэрэглээний сагс”юм. Эзэгтэй таны хүнсний торонд хэдэн төрлийн бараа багтаж байна. Тэдгээр бүтээгдэхүүний үнийн өсөлтийн дунджаар хэмжих хэрэгслийг “хэрэглээнийн сагс” гэдэд билээ. Таны байнга хэрэглэдэг бүтээгдэхүүнээс  шалтгаалж энэ торонд орох бүтээгдэхүүнийг сонгодог. Одоогоор өргөн хэрэглээний 2700  бараа, үйлчилгээнээс  373 нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ энэ сагсанд багтаж байна. Үүний 200-г нь импортын бараа эзэлж буй. Харин импортын тогтворгүй байдал инфляцийн өсөлтийн 45 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, хэрэглээний сагсан дах импортын бүрээгдэхүүний үнийн тогтворгүй байдлаас инфляц 14.6 хувь болж өсөхөд нөлөөлсөн гээд байгаа. Тэгэхээр  хэрэглээний сагсан дахь бүтээгдэхүүнийг өөрчлөх зайлшгүй шаардлага үүссэнийг эдийн засагч хэлж байна. Инфляц нь дотроо шинэ бүтээгдэхүүний, худалдан авалтын, борлуулалтын гэсэн өөр өөрийн онцлог бүхий “гажиг”-уудыг үүсгэдэг буюу ийм төрлийн нөлөөлүүдтэй байдаг гэлээ. Тухайлбал,  “Приус” машин, амны хаалт зэрэг нь хэрэглээний сагсанд өмнө нь байгаагүй, шинэ хэрэглээ бүхий бүтээгдэхүүнүүд болон орж ирж, үнэд нөлөөлж буй.

 

АМНЫ ХААЛТ, ПРИУС МАШИНЫГ ХЭРЭГЛЭЭНИЙ САГСАНД ОРУУЛАХ УУ

 

  Инфляцийг тодорхойлдог хэрэглээний үнийн индексийг манай улс 1991 оноос эхлэн ОУВС-гийн аргачлалаар тооцож иржээ. Инфляцийг суурь үнэ болон хэрэглээний сагс, мөн жингээр тооцон таван жил тутам шинэчилдэг аж.  Хэрэглээний сагс өнөөдрийн байдлаар 12 бүлгийн 373 бараа, үйлчилгээнээс бүрдэж байна. Анх 1991 онд тооцож эхлэхэд энд 123 бараа, бүтээгдэхүүн багтаж байсан бол 1995 онд 205, 2000 онд 239, 2005 онд 294, 2010 онд 329 болон нэмэгдэж иржээ. Хэдийгээр инфляцийн 26.1 хувийг хүнсний бараа, үүн дотор мах, махан бүтээгдэхүүн хамгийн их буюу 8.4 хувийг эзэлж байгаа хэдий ч 47.6 орчим  хувийг импортын бөс бараа, гутал хувцас, тээврийн бүлэг, шатахуун бүрдүүлж байгаа юм. Үүн дотроо цар тахлаас үүдэж амны маскны хэрэглээ сүүлийн хоёр жилд нэмэгдэхийн хэрээр үнэ нь огцом өссөн нь инфляцийн үнийн индекст нөлөөлжээ. “Приус” машины худалдан авалт нэмэгдэж үнэ мөн сүүлийн хоёр жилд хоёр дахин өсжээ.

Тиймээс манайх “хэрэглээний сагс”-аа шинэчлэх шардлагатай болж гэдийг эх сурвалж онцолж байна. Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанаас гарсан зардлын үр дүнд 0.2 болон түүнээс дээш хувийн жин эзэлж буй бараа, үйлчилгээг сагсанд оруулдаг. Дээрх хоёр шинэ бүтээгдэхүүн өрхийн нийт зардлын 0.2 хувиас хэтэрсэн нь аж. Нөгөөтэйгүүр, худалдан авалтын болон борлуултын гээд нэгж бүтээгдэхүүний үнийн индексийг тооцох арга хэрэгслийг улам нарийн тодорхой болгох шаардлага ч байгаа аж. Тухайлбал, ҮСХ- гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнийн судалгааг ямар дэлгүүрээс авах вэ гэдгээ зөв сонгох. Учир нь шинэ дэлгүүр ихэвчлэн худалдан авагчдаа татахын тулд зарим бүтээгдэхүүний үнийг байнгын тогтмол ажиллагаатай дэлгүүрийн үнээс буулгасан тохиолдол байдаг учраас шинэ дэлгүүрээс үнийн судалгаа авахгүй байх. Мөн чанартай бараа мэдээж илүү үнэтэй байна. Тэгвэл чанарыг нь харгалзахгүйгээр тухайн бүтээгдэхүүний үнэ өссөн гэж тооцож болохгүй зэрэг олон үзүүлэлт инфляцийн гажгийг үүсгэдэг талтай.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ХОЁРДУГААР САРЫН 21. ДАВАА ГАРАГ. № 37 (6769)

 

Монгол Улсын Ерөнхийлөгч асан “Цөмийн зэвсгийг хориглосноор гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ”

Цөмийн зэвсгийг хориглосноор илүү гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ.

2 цаг 44 мин
Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

15 цаг 40 мин
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

15 цаг 40 мин
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

15 цаг 40 мин
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

Өчигдөр 17 цаг 51 мин
“Урантай урангүй улс хөгжинө”

Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг

Өчигдөр 15 цаг 44 мин
“Тугалчин хүү” эмчилгээний тос 1+1 урамшуулал зарлажээ

“Тугалчин хүү” брэндийг үүсгэн байгуулагч “Доктор бай” компани ханиад

Өчигдөр 14 цаг 24 мин
“Өв соёлын голомт” төслийн Ингэт толгойн дурсгалт газрын судалгаа Монголын археологийн шилдэг судалгааны дэд байрт шалгарлаа

"Монголын археологи-2024" эрдэм шинжилгээний нэгдсэн хурал 12-р сарын 21,22-

Өчигдөр 13 цаг 28 мин
П.Шинжээравдан: Үзэл бодлоо илэрхийлж, тэмцсэн нь хоригддог тогтолцоо бий боллоо

Үнэн ба Зөв намын төлөөллүүд намын дарга А.Отгонбаатарыг

Өчигдөр 13 цаг 19 мин
Монгол Улсын Засгийн газар 100 хоног: ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Хамтарсан Засгийн газар  ажлын эхний 100 хоногтойгоо золгож байна. “Алсын хараа-2050” 

Өчигдөр 06 цаг 00 мин