П.Порошенко: Гал зогсоох хугацааг сунгахгүй, газар нутгаа чөлөөлнө

2014-07-02
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ХҮСЛЭН

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко өчигдөр түр гал зогсоох хэлэлцээ дуусч, зүүн хэсгийн нутагт терроризмын эсрэг цэргийн ажиллагаа дахин эхлэх болсныг мэдэгдлээ. Тэрээр Украины телевизээр хийсэн мэдэгдэлдээ “Гал зогсоох хэлэлцээ дууссан. Одоо бид террористуудын эсрэг довтолж, газар нутгаа чөлөөлөх болно” хэмээв. Украины төрийн тэргүүн дээрх мэдэгдлийг хийхээс өмнө Украины аюулгүй албаны дарга нартай уулзаж, гал зогсоох хугацаанд армийн цэргүүд амь үрэгдсэн хэргийн талаар хэлэлцсэн байна.

Украины албаныхны мэдээлснээр өнгөрсөн сарын 20-нд гал зогсоохыг зарласнаас хойш Киевийн армийн 27 алба хаагч амь үрэгдэж, 69 цэрэг шархаджээ. Өмнө нь Украины Ерөнхийлөгч Петр Порошенко салан тусгаарлагчидтай хийж буй тулааныг түр намжааж, гал зогсоох хугацааг зургадугаар сарын 30 хүртэл хүртэл сунгаад байсан юм. Гэвч Украины Засгийн газраас гал зогсоохоор зарласан хугацаанд зүүн хэсгийн Донецк, Луганскийн Оросыг дэмжигчид Киевийн армийн эсрэг гал нээж, цэргүүдийн амийг хөнөөсөн юм.

Европын холбооны зүгээс ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг Украины Засгийн газар болон зүүн хэсэг дэх Оросыг дэмжигчдийн хоорондох зөрчлийг зохицуулахыг шамдуулж байгаа юм. Энэ дагуу В.Путин П.Порошенкотой утсаар ярьж гал зогсоох хугацааг уртасгахыг ятгажээ. Түүнчлэн Оросын төрийн тэргүүн өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын парламентад өргөн барьсан Украинд цэрэг оруулах хүсэлтээ эргүүлэн татсан байна.

 Украины зүүн хэсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш 420 гаруй хүн амь үрэгдээд байна. Мөн мөргөлдөөний улмаас 100 гаруй мянган хүн ОХУ руу дүрвээд байгаа аж.

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

4 цаг 37 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

6 цаг 0 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

6 цаг 9 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

6 цаг 18 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

9 цаг 6 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

9 цаг 10 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

10 цаг 28 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

13 цаг 54 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

13 цаг 54 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин