Исламын Халифатыг зарлажээ

2014-07-01
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ХҮСЛЭН

Ирак болон Сирийн зарим хэсгийг эзэлж авсан “Ирак, Левантегийн исламын улс” нэртэй суннитын зэвсэгт байгуул­лага өөрсдийн хяналтаа тогтоосон газар нутагт “Исламын Халифатын Улс” байгуулснаа зарлажээ. Дээрх байгууллагын лидерүүд халифатын вант улс байгуулсан тухай аудио бичлэгээр мэдэгдэл хийж, интернэтээр цацсан байна.  

“Ирак, Левантегийн исламын улс” байгууллагын төлөөлөгч Абу Мухаммед аль-Аднани суннит бүлгийн лидер Абу Бакр аль-Багдадиг “халиф” хэмээн өргөмжлөөд “Бүх ислам шашинтны тэргүүн” гэж нэрлэсэн байна. Үүний дараа Абу Бакр аль-Багдади бүх мусульман шашинтнуудад хандан  “Ардчилал гэх мэт барууныхны хогийг үгүй хийнэ”  хэмээн мэдэгджээ. “Ирак, Левантегийн ис­ламын улс” зэвсэгт бай­гуул­лага нь Иракийн баруун болон хойд хэсгээс гадна Сирийн Ирактай хиллэдэг Дейр-эз-Зор хотын зарим хэсэг, Рака хот, Алеппо мужийн газар нутагт хяналтаа тогтоогоод байгаа аж.

Иракийн Засгийн газрын цэргүүд “Ирак, Левантегийн исламын улс”-ынхан эзэлж авсан Тикрит хот руу дайрахаар очсон ч өмнө зүг рүү ухарсан байна. Учир нь хот руу орох замыг хэт даврагчид минажуулсан байна. Танк, хуягт машинаар зэвсэглэж, нисэх онгоцоор агаараас дэмжүүлэх Иракийн арми Тикрит руу дайрахаар бэлтгэж байгаа. “Ирак, Левантегийн исламын улс” байгууллагын зэвсэгт дайчдад цохилт өгөхийн тулд Иракийн Засгийн газар Оросоос “СУ-25” сөнөөгч онгоц авахаар гэрээ хэлэлцээр хийсэн аж. Онгоцнуудын эхний хэсэг Иракт өчигдөр ирсэн бөгөөд гэрээний нийт өртөг 500 сая ам.доллар юм байна.      

Иракт асуудал хурцадсан хэвээр байхад Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху Курдын тусгаар улс байгуулахыг уриалсан байна. Тэрээр өнгөрсөн сарын 29-нд Тель-Авивт хэлсэн үгэндээ “Курдууд бол дайчин ард түмэн, тэд улс төрийн итгэл үнэм­шилээ хамгаалсан, тусгаар улс байгуулах эрхтэй үндэстэн” гэж мэдэгджээ. Түүнчлэн Ирак дахь Курдын тэргүүн Массоуд Барзани  “Курдууд өөрс­дийн ирээдүйгээ ший­дэх цаг ирсэн” хэмээн мэдэгд­сэн байна. Курдууд Сирийн Халеб хотоос хойд хэсгийн Дияла муж,  Иракийн зүүн хэсэг бо­лон Турк, Иранд тархан суурьш­сан ард түмэн аж. Курд үндэстнүүд олон жи­лийн турш тусгаар улс бай­гуулах гэж тэмцэж ирсэн юм.

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

4 цаг 11 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

5 цаг 34 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

5 цаг 43 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

5 цаг 52 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

8 цаг 40 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

8 цаг 44 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

10 цаг 2 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

13 цаг 28 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

13 цаг 28 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин