Ковидын үед өвчнөөс илүү амьдрлын хэв маягт илүү өөрчлөлт орсон

2022-02-16
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Цар тахал шар түвшинд шилжсэнтэй холбогдуулан  Хүүхдийн их эмч, клиникийн профессор Ө.Батжаргалтай ярилцлаа.

         

-Дэлхий нийтийг хамарсан цар тахал ковид болон омиркон гэсэн шинэ хувилбараар давалгаалаад дуусах тийшээ хандлаа. Үүнд таны байр суурийг сонсвол?

- Ковид яах аргагүй шинэ төрлийн вирусын халдвар байсан. Хятадын Ухань хотоос гарсан энэ вирусээс  дэлхий даяараа айсан. 2021 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр ДЭМБ цар тахлын омикрон гэх шинэ төрлийн хувилбарыг зарлаад байна.Шинэ төрлийн мутацлагдсан омикрон вирусийг судалж байгаа. Өмнөд Африкийн  эмч мэргэжилтнүүд уг хувилбар делта хувилбарыг бодвол шинж тэмдэг зөөлөн байдлаар илэрдэг, агаар дуслын замаар хурдацтай тархдаг ба энгийн ханиад шиг хуурай ханиалгах, халуурах,шөнийн цагаар хөлрөх болон бие янгинаж өвдөх шинж тэмдэг илэрдэг гэх анхан шатны судалгааг гаргажээ. Одоо ажиглаад байхад хүнд хэлбэрийн ханиад шиг үргэлжилдэг болж.

УОК, ЭМЯ, НОК нь  эмч, эмнэлгийн ажилтнуудтайгаа хамтарч ажилласны үр дүнд нас баралтын тоог энэ хоёр жилийн  хугацаанд 2000 орчимд барьж чадсан нь гайхалтай үр дүн. Гэхдээ шинэ юм болгонд бэрхшээл бий. Хэдийгээр шинэ вирустэй нүүр тулсан ч гэсэн манай эрүүл мэндийн салбарынхан 2000 оноос хойш 4-5 төрлийн тахал хэлбэрийн вирустэй тэмцэж нас баралт багатайгаар  давж байсан туршлагатай.

Ковид халдвар, хамгаалал тархвар зүйгээр ханиадны хэлбэртэй  агаар дуслын замаар халдварлаж байна. Тиймээс хоорондын зай барь, маск зүү гэх мэтээр урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийсэн. Харин хорио цээрийг ямар үед хийх юм, ямар үед нь голомтын арга хэмжээ авах юм гэдгийг нарийн сайн гаргаагүй. Өөрөөр хэлбэл, ковидын үед SARS болон гахай /H1N1/  , шувууны /H1N5/  томуугийн үед ажиллаж байсан туршлагатай эмч мэргэжилтэн, тахвар судлагч нарын үгийг сонсоогүй. Хатуухан хэлбэл, дайны, гамшигийн үеийн тактикаар Ковидын эсрэг хууль баталж хэрэгжүүлснээр  эдийн засаг царцаж одоо үүнийхээ горыг амсаж, инфляцын өсөлтөд ард түмнээ бухимдууллаа. Одоо ч Ковидын эсрэг хуулиа үргэлжлүүлсээр. Энэ хуулийн ард улстөржилт, эдийн засгийн үргүй зардлууд гарсаар байна.

- Тэгэхээр манай улсын тархвар судлагч, эмч, мэргэжилтнүүдэд энэ шинэ вирусыг өөрийн орны онцлог, монгол хүний ген, арга тактик, уламжлалт эмчилгээ зэргээр хохирол багатай даван гарах боломж байсан гэх гээд байна уу?

-  Тухайн  үеийн  УОК, НОК-ийн шийдвэр оновчтой гарч голомтонд хүмүүсээ тусгаарлаж, эмнэлэг, өрхийн эмнэлгүүд нь иргэдээ бүрэн хянаж чаддаг байсан.  Урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн хийх, ямар тохиолдолд гэрээр эмчлэх, ямар үед эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх, ямар үед  шууд эмнэлэгт хүргэх үү гэх мэтээр эрэмбэлэн ангилалт, эмчилгээний удирдамжийн дагуу системтэй явдаг байсан. Тэгвэл ковидыг эмчлэх ажлыг зөвхөн ХӨСҮТ болон төрөлжсөн тусгай эмнэлгүүдийн  ажил болгочихсон. Энэ хамгийн том алдаа байсан. Өмнөх туршлагаа сайн сонссон бол иргэдээ айлгах төлөвлөгөөгөөр биш шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайвшруулах төлөвлөгөөгөөр ажиллах байсан. Ядаж хорио цээрийг яагаад хийх болов, 1 буюу 2 жилийн дараа энэ өвчин ямар нөхцөл байдалтай болж яаж дуусах юм гэх зэргээр урьдчилаад харчих чадвартай эмч, мэргэжилтнүүд манайд хангалттай. 

-Тэгээд яагаад тэр үед нь эмч нар дугараагүй юм?

-Тэр үед энэ өвчин нэлээн өндөр авсан, улс төржилт их байсан. Ялангуяа, эрүүл мэндийн салбар руу улстөржилт орох тусмаа шийдвэр нь амьдралд нийцэхгүй байдаг. Тэр хэрээр тэнд ажиллаж байгаа эмч,сувилагч нар ядарч туйлддаг. Аливаа шийдвэр, гүйцэтгэл нь тодорхой  байх тусам эмч, ажилчид ядрах нь бага улмаар ард түмэн эргэлзээ дунд төөрөлддөггүй. Шийдвэр хурдан өөрчлөгдөх тусам УОК болон НОК-т ажиллаж байгаа албан хаагчид, иргэдийн асуух зүйл, эргэлзээ ихсэж байсан. Учир нь эхлээд 21 хоног тусгаарлаж байснаа 14  хоног болоод сүүлдээ 3 хоног болсноо одоо тусгаарлаж хорихоо болчихсон байх жишээтэй. Мөн эхлээд заавал яагаад PSR шинжилгээг өгүүлдэг байв гэх мэт. Энэ бүгдийгээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөөр гэж тайлбарладаг байсан. Тэгвэл эмч, мэргэжилтнүүдийн зөвлөснөөр гэж яагаад  хэлж болдоггүй байсан юм. Үүнд харамсдаг. Өмнө халдварт өвчний голомтод ажиллаж байсан эмч, эмнэлгийн ажилчдын үгийг яагаад сонсоогүй юм. Тарваган тахал болон бусад онц ноцтой халдварт өвчний голомтод мөрддөг удирдамжаа яагаад шинэчлээд, хасахыг нь хасаад нэмэхийг нь нэмээд яваагүй юм. Гэтэл урд хөрш Хятад 2002 онд гарсан SARS- аас хойш 17 жилийн хугацаанд шинэ болон шинээр сэргээгдсэн халдварт өвчний үед ажиллах бэлэн төлөвлөгөө туршлагатай болсон байж. Тэд 14 хоногийн  дотор 1000 ортой эмнэлэг нээх чадвартай болж, хэрэглэх эм, тан, вакцинаа ямар хурдан бэлэн болгосныг бид ч харлаа. ОХУ вакцинаа хэрхэн амжилттай гаргасан гээд хоёр хөршөөсөө газар дээр нь очоод туршлага судлах бүрэн боломж байсан. Цар тахалтай тэмцэх ажил ХӨСҮТ, ЭМЯ-ны ажил болж харагдаад байсан. Тухайлбал, 11:00 цагийн мэдээллийг ХӨСҮТ-өөс голлон зохион байгуулаад бусад нь туслахаар  мэдээлж байсан. Сүүлдээ 11:00 цагийн мэдээллээ больсон биз дээ.

- Манайх ирээдүйд гарах цар тахлын үеийн төлөвлөгөөгүй удирдамжаа шинэчлээгүй, бэлтгэлгүй, хөгжөөгүй гэсэн үг үү?

-Эрүүл мэндийн салбар цаг үеэ дагаж хөгжих ёстой. Хэрэв цар тахлын хуультай байсан бол шууд хатуу хөл хорио тогтоохгүй л байсан байх. Мөн хэд, хэдэн лабораторитой байх гэх зэргээр  бэлтгэлтэй байсан бол гамшигийн үеийн тактик барихгүй л байх байлаа. Тухайн үед өөр арга байгаагүй байж болно.  Гэтэл “Ковидгүй наадам”, “Ковидгүй зун” гэсэн уриалга олон нийт рүү хандсан  мэдээлэл  явснаас, яг яаж гэдэг дээр /дархлаажуулалтаас өөрөөр/  төлөвлөлт дутуу болсон. Яахав ХӨСҮТ-өөс ярьж байсан хэдий ч өдөр тутмын үйл явдлыг мэдээллээд байсан. Ирээдүйн чиг хандлагаа ер яриагүй. Ирээдүйд хэрхэх тухайгаа ярихгүйгээр хөл хорио л яриад байсан. Цаг хугацаа үнэнд гүйцэгддэг гэдэг үнэн юм. Гэхдээ шинэ зүйлд алдаа, оноо байдаг. Алдаж болно гагцхүү өмнөх туршлагаа л сайн ашиглах байлаа.

-Ковид тусаад эдгэсэн хүмүүс  нэг л ядруу, сульдаад байна гээд байгаа. Дараа нь зайлшгүй нөхөн сэргээх, уламжлалт эмчилгээ хийхийг зөвлөж байна. Танай эмнэлэг энэ чиглэлээр ажиллаж байгаа гэлээ?

-Би хүүхдийн эмч мэргэжилтэй. Хүүхдийн сэргээн засах чиглэлээр илүү мэргэшсэн. Өвчний өмнө болон дараа яаж сэргээн засах талаар  зөвлөдөг. Үндэсний уламжлалт хоол хүнсээ түлхүү хэрэглээч гэж зөвлөдөг. Уламжлалт хоол хүнс гэж хүний генд танигдсан хоол хүнсийг хэлдэг. Цагаан идээ, таван хошуу малын мах, дайвар бүтээгдэхүүнийг хэрэглэдэг ард түмэн гэнэт кимчи, халуун ногоотой төрөл бүрийн хоолыг бидний генд танигдсан уу. Тэгэхээр уламжлалт халуун хоол цайгаа зохистой хэмжээгээр хэрэглэхэд дархлаа бүрэн сэргээнэ .

-Одоо  ковидын дараах эрүүл мэндээ хэрхэн сэргээх вэ?

- Германы эрдэмтэн 2023 он гэхэд ковидыг дуусна хэмээн мэдэгдэж байна. Одоо ковидыг томуу, ханиадны хэлбэрт шилжлээ, хүндрэл нь гайгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээллээ. Ковидын дараах хүндрэл гэж иргэд их ярих боллоо, ядрах, суурь өвчин хуучийг хөдөлгөж байна гэх мэт. Биеийн өвчнөөс илүү амьдралын хэв маягт их өөрчлөлт орсон байна. Тухайлбал, шөнийн 21:00 цаг гэхэд хүүхдээ унтуулдаг, 22:00 цаг гэхэд унтаж амардаг гэр бүл эрс цөөрсөн байна. Хэдэн цагт амардаг уу гэхээр 24:00- 01:00 цагийн хооронд унтдаг, гар утас, телевизийн хамааралтай гэр бүлүүд ихсэж байна.  Энэ нь  цаашид хараа муудсан, зүрх судас, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл ихсэхэд нөлөөлнө. Ковидын хүндрэлээс хамгийн сайн  хамгаалдаг зүйл бол хүний өөрийн дархлаа байдаг. Дархлааг сэргээдэг хамгийн сайн арга бол зөв хоололт, зөв амралт, зөв хөдөлгөөн, агаар, салхинд гарах их чухал.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ХОЁРДУГААР САРЫН 16. ЛХАГВА ГАРАГ. № 34 (6766)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин