Агуу аварга Магнус Карлсен

2022-02-15
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

З.БАТЦЭЦЭГ

 

Шатар сонирхогчдын дунд 64 өрөг талбай дээр тоглож байсан түүхэн дэх хамгийн хүчтэй шатарчин хэн бэ гэсэн асуулт үргэлж талцуулдаг байлаа. Энэ асуултад сүүлийн жилүүдэд ихэвчлэн гурван хүнийг онцолж байна. Роберт Фишер, Гарри Каспаров, Магнус Карлсен. Харин Карлсен, Непомнящий нарын аваргын төлөөх тоглолтын дараа хамгийн агуу нь ганц л гэдэгт эргэлзэх зүйлгүй болсон гэж www.championat.com сайтад бичжээ.

 

Гурвалсан шатрын хаан

 

Норвеги эр шилдэг дэлхийн аварга Вишванатан Анандтай аваргын цомын төлөө тоглож ялаад, жилийн дараа дахин тулаанд итгэл төгс ялалтаа хамгаалсан юм. Өөрөөр хэлбэл, Василий Смыслов, Михаил Таль нарын цагтаа үзүүлж чадаагүй амжилтыг гаргасан гэсэн үг. Карлсен дэлхийн аварга болсноор цолоо дөрвөн удаа амжилттай хамгаалсан. Тийм ээ, Магнус дэлхийн хамгийн хүчтэй тулаанчдын эсрэг тоглоод найман жилийн дотор тэднийг ардаа орхисон билээ. Энэ цуврал тоглолтыг зөвхөн Каспаровын Карповын эсрэг хийсэн "супер цуврал"-тай харьцуулж болно. Ласкер 27 жил хаанчилж байхдаа ч хамгийн аюултай өрсөлдөгчдөөсөө хол тулалдаж байсан. Скандинавын тамирчин тэрбээр сонгодог шатрын дэлхийн аварга, рапид болон блиц төрөлд нэгэн зэрэг титмийг эзэмшдэг. Магнус бол шатрын өвөрмөц "гурвалсан" хаан юм. Гарри Каспаров хаанчлалынхаа хугацаанд ийм амжилтад хүрч чадаагүй. Каспаров рапид төрөлд Крамник, Ананд нарыг урдаа оруулан, дэлхийн анхны блиц аварга шалгаруулах тэмцээнд ердөө шөвгийн наймд шалгарч, Эх орны дайны ялалтын 50 жилийн ойд зориулсан Москвагийн аварга шалгаруулах блиц тэмцээнд  финалд шалгарч чадаагүй юм.

 

Түүхэн дэх хамгийн шилдэг рейтинг

Карлсен өөрийгөө шилдэг гэдгээ батлахын тулд үргэлж, хаана ч бэлэн байх нь чухал. Фишер гэхэд л 1970-1972 онд  өмнө хэзээ ч байгаагүйгээр давамгайлж, ахмад үеийн шилдэг их мастеруудыг ялсны дараа цолоо хамгаалахаа больж, өөрөөсөө залуу тоглогчидтой тулалдахаа больсон гэдэг. Роберт Фишер-Анатолий Карпов нарын тоглоогүй тоглолт шатрын түүхэн дэх хамгийн том алдагдал хэвээр үлдэв. Үүний зэрэгцээ Магнус өөрөөсөө хамаагүй залуу, маш хүчтэй, урам зоригтой тоглогч Фабиано Каруанатай дэлхийн аваргын төлөөх тоглолтод тоглоод аль хэдийн ялчихсан шүү дээ. Нэмж дурдахад, тоглолтын өмнө Каруана бол түүний хувьд хамгийн аюултай өрсөлдөгч гэж тооцогддог байсан бөгөөд тулааны дараа тэдний уулзалтын статистик Карлсений талд болж огцом өссөн үзүүлэлттэй.

Магнус Карлсен олон жилийн турш дэлхийн хамгийн өндөр үнэлгээг эзэмшиж байна. Эхний рекордууд нь Роберт Фишерд (2785) харьяалагддаг байсан бол дараа нь Гарри Каспаров түүнийг гүйцэж, 2851 хүрч чадсан. Гэвч Норвегийн суут ухаантан цааш ахиулж \2882\ болгож чадсан юм. Энэ бол орчин үеийн компьютерийн шатрын ширүүн өрсөлдөөнтэй үед шүү. Өрсөлдөгчид 2800-г авахыг хичээж байх үед түүний одоогийн үнэлгээ Каспаровын онооноос тогтмол дээгүүр байна.

Карлсен тоглолтын үеэр хожигдож байсан ч титмээ хадгалж чадсан цөөхөн дэлхийн аваргуудын нэг болж чадсан. Мэдээжийн хэрэг, Ботвинник Бронштейн (1951) эсвэл Каспаров-Карпов нарын (1988) тоглолтын нөхцөл байдал илүү хурц байсан боловч Магнус ялалт байгуулж чадсан.

 

Магнуст өрсөлдөгч байхгүй

 

Шатрын түүхэнд  дэлхийн аваргад "эвгүй өрсөлдөгч" байдгийг бид олонтаа харсан. Нөгөө л Роберт Фишер ЗХУ-ын нэрт их мастер Ефим Геллер, дэлхийн аварга асан Михаил Таль нартай тийм ч сайн тоглоогүй, Гарри Каспаров ЗХУ-аас АНУ-д цагаачилж ирсэн Борис Гулькотой тийм ч сайн тоглоогүй билээ.

Магнус Карлсен дэлхийн аваргын сүүлчийн тоглолтод түүнийг бага наснаас нь бухимдуулж байсан Ян Непомнящитай тулалдаж,  хувийн учраанд 4:1-ээр тэргүүлжээ. ОХУ-ын тамирчинд туслахын тулд хамгийн сайн хүчийг бүрдүүлсэн: хүчирхэг сургагч багш нарын баг бүрдэж, супер компьютер ашиглаж, санхүүгийн тусламж үзүүлсэн. Энэ нь XXI зууны эхний хагасын хамгийн сонирхолтой тоглолт болно гэж таамаглаж байв. Гэхдээ Карлсен өрсөлдөгчөө  шууд уншсан юм шиг таньж чадсан. Тэр үргэлж нэг алхмын өмнө байж, Непомнящий бүдэрч байлаа. Зургаа дахь өрөгтөө Непомнящийг ялсан анхны ялалт нь дэлхийн аварга шалгаруулах тулааны түүхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн ялалт болж хувирав. Магнус бултерьер шиг өрсөлдөгчөөсөө зүүгдэн, эцэст нь түүнийг тамлан буулгаж авав.

Аваргын төлөөх дараагийн өрсөлдөгч нь хэн ч байсан, тэмцээн яаж ч дууссан ч нэг зүйл тодорхой байна. Бид шатрын хамгийн агуу аваргын эрин үед амьдарч байгаа бөгөөд үүнээс таашаал авах ёстой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ХОЁРДУГААР САРЫН 15. МЯГМАР ГАРАГ. № 33 (6765)

 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

8 цаг 5 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

8 цаг 6 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17