Аялал жуулчлалын салбар сэргэхэд бэлэн боллоо

2022-02-15
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ОД

 

Цар тахлын улмаас дэлхий нийтээр хамгийн их хохирол амссан салбарын тэргүүн эгнээнд аялал жуулчлал багтаж байна. Монгол Улсын тухайд урьдчилсан байдлаар зөвхөн жуулчин хүлээж авдаг тур операторуудын орлого 80 хувиар, зочид буудлуудын орлого 63 хувиар, жуулчны баазуудын орлого 84 хувиар буурчээ. Мөн ресторануудын орлого хоёр дахин буурахын сацуу эдгээр салбарт  ажиллаж буй ажиллах хүчний тоо 25-75 хувиар багасаад байгаа юм. Гэхдээ энэ салбар тун удахгүй дахин сэргэх гэж байна. Учир нь олон улсын жишгийг манай улс ч мөн адил дагаж, вакцины бүрэн тунтай жуулчдад нээлттэй орон болсныг  Засгийн газраас өчигдөр зарлалаа.

Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Аялал жуулчлалын салбарыг уул уурхайн салбартай дүйцэхүйц хэмжээний ашиг орлого, эдийн засгийг тэлэх том боломж гэж харж байна. Энэ хүрээнд Засгийн газар аялал жуулчлалын салбарыг бүрэн дүүрэн дэмжиж ажиллана. Жуулчид вакцины хоёр тунтай бол хилээр нэвтрэх боломжтой. Вакцины тунгүй бол зохих журмын дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт вакцинд хамрагдаж болно. Аялал жуулчлалын компаниудаа ажиллах нөхцөлөөр хангана. Хөл хорио тогтоохгүй. Цар тахал анх дэгдэж эхлэхэд бид эрүүл мэндийг чухалчилсан. Харин одоо эдийн засгаа сэргээх цаг үе ирсэн” гэж "Шинэ сэргэлтийн бодлого-аялал жуулчлал" хэлэлцүүлгийн үеэр хэлсэн юм.

Хэлэлцүүлэгт БОАЖЯ, Гадаад харилцааны яам,  Зам, тээврийн хөгжлийн яам,  Соёлын яам,   Эрүүл мэндийн яам,   Аялал жуулчлалын хөгжлийн төв, Монголын аялал жуулчлалын холбоо,  Мэргэжлийн холбоод гэсэн аялал жуулчлалын салбарын 250 гаруй төлөөлөл  оролцож тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж, гарц гаргалгааг эрэлхийллээ. Тухайлбал, салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, салбар хоорондын уялдаа холбоог нэмэгдүүлэх, нийгмийн шинж чанартай түгжээ гацааг мултлах зэрэг бодит үр дүн гарахуйц түвшинд талуудын оролцоог хангасан байдлаар хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаагаа салбарын сайд онцолсон юм.

Харин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Манай улсад жилд дунджаар гадаадын 500 мянга гаруй иргэн жуулчилдаг. Цар тахлын өмнөх 2017-2019 оны дунджаар 600 мянга гаруй гадаадын иргэн зорчсон. Сүүлийн жилд энэ тоо эрс буурсан. Тиймээс  Монгол Улсыг зорьж буй гадаадын иргэдийн зорчих чиглэлийг хөнгөвчлөх, хөрөнгө оруулалт татахад чиглэсэн эрх зүйн орчныг сайжруулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд богино хугацаагаар ирэх гадаадын 36 улсын иргэнд гурван төрлийн визийг 20-72 цагийн дотор цахимаар олгох “E Visa” системийг өнгөрсөн оны аравдугаар сард туршилт журмаар нэвтрүүлсэн. Цаашдаа цахим виз авах боломжтой улсын тоог үе шаттайгаар нэмэгдүүлнэ. Мөн  вакцины гэрчилгээг Монгол Улс албан ёсны баримт бичиг болохыг нотолж, загварыг нь гадаадын улс орнуудтай дипломат шугамаар тохиролцох ажлыг хийж байна” гэсэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр  Засгийн газраас төрийн болон хувийн компаниуд аялал жуулчлалын салбарт эдийн засгийг тогтворжуулах бүхий л үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхийг албан ёсоор мэдэгдлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ХОЁРДУГААР САРЫН 15. МЯГМАР ГАРАГ. № 33 (6765)

 

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

1 цаг 52 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

1 цаг 52 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

16 цаг 20 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

16 цаг 20 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18