Арилжааны шимтгэл дэлхийн дунджаас хэтэрсэн

2022-02-10
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Өнгөрсөн онд Монголын хөрөнгийн биржид арилжаа идэвхитэй явагдаж оны сүүлд хоёр их наяд төгрөгийн ашигтай ажилласан гэж мэдээлсэн бол 2022 он гараад нэгдүгээр сарын байлдлаар зургаан их наяд болж өсчээ. Харин цахимаар хийх арилжаа болон төлбөрийн гүйцэтгэлийн шимтгэл дэлхийн дунджаас өндөр байгааг шүүмжилж байна. 2021 оны есдүгээр сард  Монголын Үнэт цаасны биржээс арилжааны шимтгэл хураамжийн журмыг баталсан. Одоогоор төвлөрсөн бус бирж болон цахим банк бус санхүүгийн байгууллагын арилжааны шимтгэл өндөр байгааг тоглогчид нь шүүмжилж байна. Энэ талаар СЗХ-нд хүсэлт хүргүүлээд байгаа юм байна. Одоогоор Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд бүргэлийн ажил хийж байгаа юм байна. Цаашид хуулийн дагуу хяналтаа тавиад явах аж. Өнгөрсөн оны сүүлчээр  өндөр өсөлттэй байсан койнуудын ханш он гараад уналттай байна. Гэвч уналттай байгаа энэ үед койн, болон хувьцаа худалдан авах гэсэн хөрөнгө оруулагчид их байгаа нь МХБ-ийн нэг сарын хугацааны арилжааны ашгаас харж болохоор байна. Дэлхийн зах зээлд ч битикойн болон этирум зэрэг бусад эрэлттэй койнуудын ханш уналт үзүүлсээр байна. Инфляц өндөр энэ үед иргэд хөрөнгө, мөнгөө хаана байршуулах уу гэдэг асуулттай тулгарч байна. Ийм үед хөрөнгийн зах зээлд оролцож хувьцаа болон койн худалдан авах тухай зөвлөж байна. Түүнчлэн банкирууд үл хөдлөх хөрөнгө рүү хөрөнгөө байршуулахаас илүүтэй хадгаламж руу мөнгөө байршуулах нь өгөөжтэй болно. Хэрэглээнээс илүүтэй хуримтлал хийх төлөв харагдаж байна гэдгийг ч онцолж байна. Мөн зарим Үнэт цаасны компаниуд хувьцаа болон, койн барьцаалж зээл олгох нь шуурхай болсон нь ажиглагдаж байлаа. Энэ нь хувьцааны ханш  уналттай энэ үед хөрөнгө оруулагчаа алдах эрсдлээс хамгаалсан алхам уу гэж анзаарагдлаа.Үүний нэг нотолгоо нь дэлхий даяар хөрөнгийн зах зээл уналттай байгаа энэ үед хөрөнгө оруулагчдыг хүлээцтэй байхыг БНХАУ төв телевизээрээ уриалаад байна. Уналттай байгаа энэ үед БНХАУ-ын Төвбанк  үл хөдлөх хөрөнгийн салбарын хямралтай холбоотойгоор зээл олголтыг бууруулж байснаа эргэн нэмэгдүүлж байгаа аж.

Цагаан сарын баярын дараах МХБ-ийн арилжаа нээгдсэн энэ сарын 7-ны өдөр ТOP-20 индекс 2.56 хувиар буурч 40544.1 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5.761.540.807.366 төгрөг боллоо.  Монголын хөрөнгийн бирж нь бүртгэлтэй үнэт цаасны хөрвөх чадварыг сайжруулах, шинэ үнэт цаасны үнийг тогтворжуулах үүрэг бүхий зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааг зах зээлд нэвтрүүлсэн юм.  Үүний дагуу үйл ажиллагааг олон улсын жишгийн дагуу зохицуулах зорилгоор "Зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааны журам"-ыг шинээр боловсруулж, Санхүүгийн зохицуулах хорооноос батламжилсан байна.

Ингэснээр  тодорхой шаардлага хангасан МХБ-ийн гишүүн үнэт цаасны компани тодорхой үнэт цаасны market maker буюу зах зээл үүсгэгчийн үүрэг гүйцэтгэж, тухайн үнэт цаасны хөрвөх чадварыг хангах зорилгоор худалдах, худалдан авах захиалгыг нэгэн зэрэг системд оруулж, биелүүлэх үүрэгтэйгээр зах зээлд оролцох бөгөөд МХБ нь зах зээл үүсгэгчээр сонгогдсон үнэт цаасны компани, тухайн оролцогчийн гүйцэтгэсэн арилжааны мэдээллийг тухай бүр нийтэд мэдээлэх юм байна. Цагаан сарын баярын дараагийн нэг сайхан мэдээ нь “Түмэн шувуут”-ийн ашиг  73 хувиар өссөн нь хувьцаа эзэмшигчдэд очих өгөөж энэ хэрээр нэмэгдэх болсон явдал.

 

“Түмэн шувуут”- ийн ашиг  6.9 тэрбум төгрөгт хүрч өмнөх оноос 73 хувиар өслөө

 

“Түмэн Шувуут” ХК 2021 онд 6.9 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан нь өмнөх оны үзүүлэлтээс 73 хувиар өссөн дүн боллоо. Компани нь анх хөрөнгийн зах дээр IPO гаргахдаа 2021 оны цэвэр ашгийг 5.4 тэрбум төгрөгт хүрнэ гэж танилцуулж байсан бол 2021 оны бодит гүйцэтгэлээр тус төлөвлөгөөг 29.2 хувиар давуулан биелүүлсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ХОЁРДУГААР САРЫН 10. ПҮРЭВ ГАРАГ. № 29 (6761)

 

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

4 цаг 14 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

4 цаг 14 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

18 цаг 42 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

18 цаг 42 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18