С.САРУУЛ
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2022 оны хоёрдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг гаргасан байна. Энэ сард ихэнх тэтгэвэр, тэтгэмжийг 15-наас эхэлж олгох нь. Харин хүүхдийн 100,000 төгрөг болон эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг хоёрдугаар сарын 17-ноос олгох хуваарьтай байна. Хүүхдийн мөнгийг бэлнээр авах хүсэлтийг EHalamj, Ebarimt системээр дамжуулан бүх сараар нь гаргах боломжтой юм.
Эх сурвалж: www.polit.mn