С.САРУУЛ
Сүүлийн хоногт улсын хэмжээнд 1196 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 445915 болж нэмэгдлээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
640 нь Улаанбаатар хотод,
556 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-ээс дээш насны дөрвөн иргэн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 2040 хүн эндээд байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 9,857 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 49,064 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн - 2836
Хүндэвтэр - 6097
Хүнд - 828
Маш хүнд - 96 хүн байна.
Эх сурвалж: www.polit.mn