Б.Сүх-Очир: Шинэ сэргэлтийн хүрээнд жилд 10 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт татна

2022-01-27
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Ээлжит зочноор Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир уригдахдаа “Зууны мэдээ” сонинд “Гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхийн тулд бид олон улсын байгууллага, зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагуудын өмнө хүлээсэн санхүүгийн сахилга батыг хангаж, Монгол Улсын санхүүгийн салбарыг бүхэлд нь тогтоон барьж шаардлагатай реформ, шинэчлэлүүдийг санаачилж хэрэгжүүлж байх нь чухал. Энэ ч үүднээс олон улсын санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага (ФАТФ)-аас гаргадаг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улсын жагсаалт (саарал, хар жагсаалт), Европын холбооны "Татварын зорилгоор хамтран ажилладаггүй бүс нутгуудын жагсаалт"-д орохгүй байх, Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулахаас сэргийлэх тал дээр голчилж анхаарах болно. Түүнчлэн төрийн хяналт, шалгалтын давхардсан тогтолцоог цэгцэлж, төлөвлөгөөт шалгалтыг түр хугацаанд зогсоож, төрийн байгууллагаас шаарддаг тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөлийн тоог бууруулах бодлого баримталснаар төрийн хүнд суртлыг бууруулснаар зөвхөн гадаадын хөрөнгө оруулагчдаар хязгаарлагдаагүй, дотоодын хөрөнгө оруулалтыг мөн хөхиүлэн дэмжих таатай орчин нөхцөл бүрдүүлэх чухал алхам болно гэж үзэж байна.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 100 орчим их наяд төгрөгтэй тэнцэх төсөвт өртөг бүхий төсөл, хөтөлбөрүүдийг арван жилийн хугацаанд хэрэгжүүлснээр жилд дунджаар 10 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж ойлгогдож байгаа байх. Хөрөнгө оруулалтыг татах цаглабарын хувьд бид одоо нэгэнт санаачилж, хэрэгжүүлж эхлээд байгаа дэд бүтцийн төслүүдийн хэрэгжилтийг хангах, эрчимжүүлэх замаар 2024 он хүртэл анхаарч ажиллах болно. Цаашид улс орны хөгжилд томоохон ач холбогдол бүхий мега төслүүд хэрэгжүүлэх цаглабар өөр хоорондоо дэд бүтцийн хувьд харилцан холбоотой, логик дарааллаар  хэрэгжих учраас төсөл ашиглалтад орох хугацаа янз бүр байхаар хүлээгдэж байна. Тухайлбал, аж үйлдвэрийн сэргэлтийн бодлогыг цогц байдлаар нь харахад эрчим хүч, тээвэр логистик, ус хангамжийн төслүүдийг нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр хүлээгдэж байгаа ба энэ нь ч одоо хэрэгжиж буй бодлогын арга хэмжээний нэг хэсэг юм. Түүний дараа дэд бүтцээр хангагдсан эдийн засгийн үр өгөөж өндөртэй, худалдан авагч болон нийлүүлэгч тал баталгаажсан, аж үйлдвэр, экспортыг дэмжих төслүүдийг бид аль болох төсөвт хамааралгүй байдлаар буюу хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт тэр дундаа төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, төслийн санхүүжилтийн арга механизмыг түлхүү хэрэгжүүлэх бодлого  баримтална” гэж ярилаа.

Эх сурвалж: www.polit.mn

Хөрөнгө оруулалт
Монгол улсад хөрөнгө оруулалтаа шингээх, өөрөөр хэлбэл, түүнээ үр ашигтай зарцуулах, хуримтлал бий болгох чадвар байхгүй. Ууж,идэж, хээл хахууль,авилга, халамжинд яваад өр л нэмэгдэхээс өөр үр дүнд хүрэхгүй
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

4 цаг 14 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

4 цаг 14 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

18 цаг 42 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

18 цаг 42 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18