Европт "Сибирийн хүч-2"-ын улмаас хийн зах зээлийн хомсдол үүсчээ

2022-01-26
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

З.БАТЦЭЦЭГ

 

"Газпром" Хятадад нийлүүлэх хийгээ, ялангуяа "Сибирийн хүч- 2"-оор дамжуулах хэмжээгээ нэмэгдүүлбэл Европ дахь байгалийн хийн зах зээл улам хомсдож магадгүй гэж байгалийн нөөц, түүхий эдийн "Fitch" группийн захирал Дмитрий Марченко хэлэв.

Түүний хэлснээр "Газпром" урт хугацааны гэрээгээр Европт хий нийлүүлэх нь гарцаагүй боловч  гэрээний хамгийн бага хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд хийн хэмжээ үнэндээ буурч болно.

Энэ нь Баруун Сибирийн хийн нэг хэсэг Хятад руу явахад, “Газпром” Европ дахь хамгийн “сүүлчийн нөөцийн тэнцвэржүүлэгч” нийлүүлэгч байхаа больж магадгүй юм. Үүний үр дүнд Европ дахь байгалийн хийн зах зээл хомсдож, хэрэглээний оргил үеийг шингэрүүлсэн байгалийн хийгээр нөхөж, үүнийхээ төлөө Азитай өрсөлдөх болно” гэж  "РИА Новости" агентлагт өгсөн мэдэгдэлдээ дурджээ.

Үүний зэрэгцээ, хийн хоолойгоор дамжуулан Хятадад нийлүүлж буй хий нь Хятад худалдаж авахгүй, бусад худалдан авагчид, тэр дундаа Европын орнуудад хүртээмжтэй LNG-ийн нэмэлт хэмжээ юм гэж шинжээч тэмдэглэв.

Д.Марченко хэлэхдээ, Европын зах зээлд байгалийн хийн хомсдол үүсч болзошгүй тухай асуудал ойрын 5-10 жилийн хугацаанд яригдаж байгаа. Тэрбээр цааш нь "Эрчим хүчний шилжилтийн улмаас Европт хийн эрэлт буурч эхлэх магадлал өндөр байна гэжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар "Газпром"-ыг Хятадын хийн зах зээлд гаргах нь туйлын прагматик ойлголт юм. Компани нь ирээдүйдээ сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжсэнтэй холбоотойгоор Европ дахь хийн эрэлт буурч магадгүй юм.

“Сибирийн хүч-2” нь шинэ хий дамжуулах хоолойн зураг төсөл бөгөөд Монголоор дамжин Хятад руу хий тээвэрлэнэ. Оросын нутаг дэвсгэр дээр Красноярскийн хязгаар, Эрхүү, Буриад, Забайкалийн нутгийг дайран өнгөрөх юм. Экспортын хүчин чадал нь жилд 50 тэрбум шоо метр байна.

Өмнө нь "Сибирийн хүч-2"-ын тухай Орос, Хятад хоёрын хооронд хэлэлцээр хийх бэлтгэл ажил эхэлсэн тухай мэдэгдэж байсан. Британийн “Daily Express” сонины ажиглагчийн мэдээлснээр, Москва Бээжинтэй “Сибирийн хүч-2” хийн хоолой барих тохиролцоонд хүрч чадсан бөгөөд энэ нь Оросоос Хятадад нийлүүлэх хийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлнэ гэжээ. Орос, Хятад хоёр шинэ хоолой барих гэрээ байгуулахад ойрхон байгаа бөгөөд энэ хоолойгоор дамжуулан нийлүүлэх боломж нь "Хойд урсгал 2"-оор дамжуулан Европын орнуудад нийлүүлэхээр төлөвлөж байсан түлшний хэмжээтэй тэнцэхүйц байна гэж тэмдэглэжээ. Сануулж хэлэхэд, өнгөрсөн оны сүүлийн өдөр Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лицянь хэлэхдээ, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины Орос-Хятадын харилцааг хөгжүүлэх тухай мэдэгдлийг Хятадын эрх баригчид өндрөөр үнэлж, 2022 онд Оростой хамтран ажиллах талаар нааштай хүлээлттэй байгаа гэв. В.Путин өмнө нь хэлэхдээ, Орос, Хятадын хооронд үлгэр жишээ харилцаа хөгжиж, олон салбарт хамтран ажиллаж байна гэжээ.

2021 оны арванхоёрдугаар сарын дундуур ОХУ-ын ерөнхийлөгч ОХУ-аас Хятад руу Монголоор дамжин өнгөрөх байгалийн хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийг бэлтгэх тухай ярьж, энэ нь Оросын “Сибирийн хүч-2” хоолойн үргэлжлэл болох боломжтой юм гэжээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 26. ЛХАГВА ГАРАГ. № 19 (6751)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

13 цаг 21 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

13 цаг 21 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

13 цаг 21 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

13 цаг 21 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

13 цаг 21 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

13 цаг 21 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

13 цаг 21 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

13 цаг 21 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

13 цаг 21 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

13 цаг 21 мин