Хувьцаа эзэмшсэнээр инфляцид “идүүлэхгүй” байх боломжтой

2022-01-19
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Иинфляц сүүлийн зургаан жилд үзүүлж байгаагүй өсөлтийг үзүүлж 13.4 хувьтай боллоо. 2016 онд инфляц хоёр оронтой тоонд буюу 16 хувьтай байв. Инфляц өндөр байх нь хамгийн орлого багатай хэсэгт хүнд тусдаг. Энэ нь ганцхан манай улсад үүссэн үзэгдэл биш. Тухайлбал, АНУ-д  жилийн долоон хувь руу дөхөж байгаа нь сүүлийн 30-40 жилд тохиогоогүй үзэгдэл  юм. Инфляц гэдэг нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт. Цаасан мөнгөөр худалдан авах чадварыг бууруулдгийг бүгд мэдэж байгаа. Ялангуяа, манайх шиг импорт хийдэг тээвэр ложистек хөгжөөгүй улсын хувьд  том асуудал үүсч байна.

Ковидоос үүдэлтэй нийлүүлэлтийн инфляцийг үүсгэлээ хэмээн эдийн засагч, шинжээчид  ярьж байна. Хэрэглээнийхээ 70-80 хувийг Замын-Үүд гэдэг ганц боомтоор дамжуулан  Хятад улсаас авдгаас болж хил хаагдсанаар бараа бүтээгдэхүүний хомсдолд орж манай улс эмзэг байдалд орсон. Цар тахлаар дамжиж нийлүүлэлтээс  үүссэн инфляц бидэнд тээвэр ложистекийн үйл ажиллагаа ганц төмөр зам, ганц боомт гэсэн нарийнхан замаар явуулж байсан төр засгийн эмгэнэлтэй бодлогын сүйрэл гэдгийг нотоллоо. Энэ нь юугаар илэрч байна вэ гэвэл АНУ-д 30-40 жилийн дараа буюу цар тахалын нөлөөгөөр  инфляц нь долоон хувь руу дөхсөн.  Ингэхээр энэ том гүрэн урт хугацаанд инфцляцийн эсрэг хамгаалтыг  хүчтэй хийсээр ирсэний илрэл юм. Тэгвэл инфляциас хамааралгүй тухайн улсын валютын тогтвортой байдлыг хамгаалдаг санхүүгийн системийн нэг нь хөрөнгийн зах зээлийн хөгжил. АНУ хөрөнгийн зах зээлээ илүү хөгжүүлсэний үр дүн олон зүйл дээр мэдрэгдэж буй. 

Энэ үед хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулсанаар хувьцаа худалдан авах нь ашгаа өгч байгааг дуулгая. Оновчтой хөрөнгө оруулалт хийвэл жилийн дараа оруулсан хөрөнгөө хэд нугалж авах боломжтой. Тухайлбал, өнгөрсөн жил “Түмэн-Шувуут” компанийн хувьцаа авсан хүн ашгаа 300 хувь, “АПУ”-д хөрөнгө оруулагч 150, “Мандал”-ын хувьцаа авсан хүн 100 хувийн, “Монос хүнс”-ийн хувьцаа авсан хүн 30 гаруй хувийн ашиг хийлээ. Тэгэхээр инфляц жолоодлоггүй болсон энэ үед иргэд хөрөнгө болон  цаасан мөнгөө үнэгүйдүүлэхгүй тулд  хэрхэн хамгаалах вэ гэдэг асуулт гарч ирж байна. Өнгөрсөн онд  хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудын хувьцааны ханш инфляцийн 13 хувийн өсөлттэй харьцуулашгүй 30-300 хувийн өсөлт үзүүлсэн гээ бод. Мэргэжилнүүд үүнд хэрхэн хариулсныг хүргэж байна.

 

"Таван Богд Капитал" ҮЦК-ний гүйцэтгэх захирал, зах зээл судлаач, шинжээч Г.Мөнх-Эрдэнэ:  Үл хөдлөх хөрөнгөөс илүү хувьцаанд хөрөнгө оруулах нь өгөөжтэй

 

-Инфляцийн эрсдэлээс хөрөнгөө хамгаалая гэвэл ямар нэгэн зүйлд хөрөнгө оруулах гарц  бий. Хамгийн түрүүнд үл хөдлөх хөрөнгөд мөнгөө байршуулах тухай бодох. Гэхдээ үл хөдлөх хөрөнгө нь хөрвөх чадвар муу, макро эдийн засаг буюу үнийн хамааралтай. Зөв үед нь хөрөнгөө оруулбал бодитой өгөөж өгдөг хөрөнгө. Харин буруу үед нь оруулбал хөрөнгөө түгждэг. Тэгвэл том дүнтэй зүйлд хөрөнгө оруулж чадахгүй хэсэг нь долларын хадгаламжид мөнгөө байршуулж болно. Гэхдээ сүүлийн хоёр жилд доллар өссөнгүй. Тэгэхээр байнга өсөх хөрөнгө оруулалт биш.  Олон жилийн дунджаар жилдээ 6-8 хувийн өгөөж өгдөг санхүүгийн хэрэгсэл. Хадгаламжийн хүү  өнөөдрийн байдлаар  7-8 хувь буюу инфляциасаа бага түвшинд ирсэн. Ингэхээр хувьцаа л авах сонголт үлдэж байна. Нөгөө талаас үнийн өсөлт буюу инфляц өссөн нь компаниудын нэгж бүтээгдэхүүний зардал өссөн гэсэн үг. Тэгэхээр компаниудын хувьцааг аваад байвал инфляцид "идүүлэхгүй" байх боломж харагддаг. Учир нь  компанийн орлого бүтээгдэхүүн борлуулсанаас орж ирдэг. Жишээлбэл, хүнс үйлдвэрлэдэг “АПУ”, “Түмэн шувуут”,” Монос хүнс” зэрэг компаниудын  бүтээгдэхүүний үнийн өсөлт өөрөө инфляц. Эдгээр компанийн бүтээгдэхүүний үнийн өсөлт зардал, ашигтай холбоотой. Тэгэхээр эдгээр компаниудын орлого өсөөд байна гэдэг нь инфляц мөн өсч байгаа. Мэдээж зарлага өсч байгаа болохоор ашиг тийм их өсөхгүй ч тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа дээрх компаниудын хувьд  тодорхой хэмжээгээр нэмэгдэж,  дагаад хувьцааны ханш нь өсөж байна. Иймээс инфляциас хөрөнгөө хамгаалахын тулд хувьцаа авах нь хамгийн зөв алхам. Гагцхүү ямар компанийн хувьцаа авах тухайд сайн судалгаатай байх хэрэгтэй. Гэхдээ тухайн компанийн тайлан хэр үнэн байна. Засаглал нь шударга уу гэдгийг харах. Нөгөөтэйгүүр, бизнес нь хэдийгээр томорч ашиг орлого нь нэмэгдэж байгаа гэдэг ч тайлан нь худал гарч ашиг орлогоо нуух үзэгдэл гарвал яах вэ гэдгээс болгоомжлох нь зүйтэй. Нэг зүйлийг онцолмоор байна. Би ах 2007 онд хувьцааны данс нээлгэж “АПУ”-ийн хувьцааг 13 төгрөгөөр авч байсан бол энэ онд 1800 төгрөг болж 150 дахин өссөн байна. 14 жилийн хугацаанд жил бүр 10 дахин өссөн гэсэн үг. Тэгэхээр зөв мэдээлэлтэй байж зөв хувьцаа авах юм бол ямар их өгөөж өгдөг гэдэг бодит жишээ энэ байна. Харамсалтай нь би тэр үед мэдээлэл муу байснаас зөв хувьцаагаа авч чадаагүй байдаг.

 

“Colomt Capital” ҮЦК-ний техник шинжээч А.Билгүүн: Инфляц өсөхөд бүтээгдэхүүн борлуулалт нэмэгдэж хувьцааны  үнэ өсдөг

 

-Мах, махан бүтээгдэхүүн болон өргөн хэрэглээний  сагсан дахь бүтээгдэхүүний үнэ   44 хувь  өссөнтэй  шууд холбоотойгоор инфляц хоёр оронтой тоонд хүрлээ. Хамгийн сонирхолтой нь импортолдоггүй дотоодоос бүрэн хангадаг махны үнийн өсөлтөөс шууд хамаарсан. Өөрөөр хэлбэл, малчид махаа үнэтэй зарж эхэлсэн гэсэн үг. Учир нь малчдын өдөр тутамдаа худалдан авдаг хүнсний барааны үнэ өссөнтэй холбоотойгоор махны үнээ өсгөсөн байна. Өвлийн идэшээ нөөцөлсөн энэ цаг үед уг нь махны үнэ өдийд хамгийн тогтвортой байдаг.  Гэтэл махны үнэ хамгийн их буюу 45 хувиар өссөн  статистек мэдээг харж болно. Түүнчлэн экспортын тахиа, гахайн махны үнэ нэмэгдсэн нь  махны үнэд нөлөөлжээ. Тэгэхээр  үүнийгээ дагаад дотоод, гадаадын махны компаниудын хувьцаа өссөн нь тодорхой. Тэгвэл хөрөнгө оруулагчид үүнд  хөрөнгө оруулбал  зөв болох нь. Монголд “Мах импекс”-ийн хувьцааны үнэ өссөн байх магадлалтай. Ер нь инфляц өсөхөд бүтээгдэхүүн борлуулалт нэмэгдэж хувьцааны  үнэ өсдөг зүй тогтолтой.  Мөн хөрөнгөөр баталгаажсан үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулах боломж бүрддэг. Хэрэв ийм төрлийн бүтээгдэхүүн Монголд байсан бол иргэд бонд буюу хувьцааг нь авах байлаа. Одоогоор байхгүй учир өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудын хувьцаа авах нь ашигтай. Гэхдээ инфляциас урт хугацаанд хамгаалахын тулд тогтмол өгөөжтэй бондуудад хөрөнгө оруулах нь чухал юм.  Нэг сонирхолтой судалгаа байдаг. АНУ-д 30 жилийн өмнө арван ам.доллараар хүнсний дэлгүүрээс хүнс авахад хоёр тор болж хоёр хүн өргөдөг байсан бол өнөөдөр нэг тор дүүрэхгүй, таван настай хүүхэд өргөөд гарах хэмжээний бараа ирж байна гэсэн судалгааг хийсэн байдаг. Энэ нь юуг хэлж байна вэ гэвэл юмны үнэ магадгүй 30 жилийн дараа өнөөдрийнхөөс хэд дахин өсөх магадлалтай юм. Эцэст нь бодлогын хүүд өөрчлөлт хийж нийлүүлэлтийн хэлхээг сайжруулснаар инфляц тогтворжино.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 19. ЛХАГВА ГАРАГ. № 13 (6745)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

13 цаг 49 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

13 цаг 49 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

13 цаг 49 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

13 цаг 49 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

13 цаг 49 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

13 цаг 49 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

13 цаг 49 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

13 цаг 49 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

13 цаг 49 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

13 цаг 49 мин