Нийт орлогын 21 хувийг эцсийн өмчлөгчөө ил тод болгосон ААН-үүд бүрдүүлжээ

2022-01-18
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

COVID-19 цар тахал дэгдсэн 2020 онд олборлох салбарын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд орон нутгийн төсөвт 76.3 тэрбум төгрөг, улсын төсөвт дөрвөн их наяд гаруй төгрөгийг татвар, төлбөр хураамж, хандив дэмжлэг хэлбэрээр төвлөрүүлжээ. Үүний багахан хэсгийг эцсийн өмчлөгч буюу ашиг хүртэгч жинхэнэ эзэд нь ил болсон компаниуд бүрдүүлсэн байна.

Тодруулбал, эцсийн өмчлөгч нь ил тод болсон компаниудаас орон нутагт цугласан төлбөр хураамжийн 50 гаруй хувь буюу 38.4 тэрбум төгрөг, харин улсын төсөвт төвлөрүүлсэн орлогын ердөө 21 хувь буюу 881.4 тэрбум төгрөг бүрджээ. Өөрөөр хэлбэл, олборлох салбараас улс, орон нутгийн төсөв, эдийн засагт бий болж буй мөнгөн хөрөнгийн дийлэнх нь эцсийн өмчлөгч нь ил тод биш аж ахуйн нэгжүүдэд хамаарч байна.

 Монголын ОҮИТБС-ын 2020 оны тайланд хамрагдах ёстой нийт 2642 тусгай зөвшөөрөл эзэмшигч 2363 аж ахуйн нэгжийн 60 хувь буюу 1419 нь ил тодын тайлангаа тайлагнасан байна. Эдгээрийн 800 гаруй тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нэгтгэл тайлангийн 21 дүгээр хавсралтын дагуу эцсийн өмчлөгчөө ил тод болгоод байгаа юм. Гэвч олон улсын ОҮИТБС-аас өгсөн зөвлөмжийн дагуу дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан Монголын ОҮИТБС-ын 2020 оны нэгтгэл тайлангийн хянан баталгаажуулалтыг зөвхөн алт, зэсийн баяжмал болон нүүрсний томоохон аж ахуйн нэгжүүдийг хамруулж нийт 60 аж ахуйн нэгжээр гүйцэтгэсэн.

ОҮИТБС-ын хүрээнд Ашиг хүртэгч жинхэнэ эзний мэдээллийг хувь хүнээр болон аж ахуйн нэгжээр гэсэн хоёр хэлбэрээр ил тод болгодог. Хувь хүнээр тайлагнасныг харвал 2020 онд 687 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн цаана байгаа ашиг хүртэгч эцсийн өмчлөгч нь 916 хувь хүн байгаа бөгөөд эдгээр нь дэлхийн нийт 21 улсад харъяалалтай байгаагийн 82.4 хувь нь Монголд бүртгэлтэй компаниуд байна.

Харин ашиг хүртэгч эздээ аж ахуйн нэгжээр тайлагнасан нийт 185 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн цаана 199 ашиг хүртэгч эцсийн өмчлөгч байна. Эдгээрийн 68.6 хувь нь Монголд, 10 орчим хувь нь оффшорын арлын орнуудад бүртгэлтэй байгаа нь сонирхолтой аж.

Монгол Улс ОҮИТБС-ын хүрээнд анх 2013 онд эцсийн өмчлөгчдийн мэдээллийг ил болгож эхэлсэн түүхтэй. Тухайн үед сайн дурын үндсэн дээр эцсийн өмчлөгчөө ил тод болгодог байсан бөгөөд анхны тайлагналаар 214 хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч шилэн болж байсан юм. Харин 2020 оны нэгтгэл тайлангаар уг үзүүлэлт 3.2 дахин өсчээ.

Дэлхийн улс орнууд асар их мөнгө эргэлддэг уул уурхайн салбарын авлигын эрсдэл, далд хуйвалдаанаас зайлсхийхийн тулд эцсийн өмчлөгчдийг бүртгэж, хэн нь хэн бэ гэдгийг тодорхойлох практикийг нэвтрүүлсэн. Үүний нэг нь ОҮИТБС-ын цахим тайлангийн системээр хүлээж авдаг эцсийн өмчлөгчдийн мэдээлэл юм. Ингэснээр тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчид, өмчлөгчдийн нэр олон нийтэд нээлттэйгээр цахим орчинд байршиж байна. Энэ төрлийн мэдээллийн сангуудыг үр дүнтэй ашигласнаар компаниуд татвараас зайлсхийх, мөнгө угаах, хууль бус үйл ажиллагааг санхүүжүүлэхийн тулд санхүүгийн далд схем, өмчлөлийн ярвигтай бүтцийг бий болгох зэрэг эрсдлийг хязгаарлах ач холбогдолтой байдаг. Энэ талаар Ил тод байдлыг дэмжих замаар авлигыг бууруулах санаачилгаас бэлтгэсэн “Монгол Улсад эцсийн өмчлөгчийн ил тод байдлыг дэмжих нь: Хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлэх экосистем” нийтлэлд онцолжээ.

Ил тод байдал бүрэн хангагдсан орчинд эрх баригчид ямар нэг явцуу эрх ашигт хөтлөгдөж, хувийн хэвшлийн сонирхолд нийцсэн шийдвэр гаргаж өгснийхөө төлөө авлига авах боломж байдаггүй аж. Энэ ч үүднээс эдийн засгийн суурь салбарын хувьд, мөн орон нутгийн уугуул иргэдийн амьдрах орчинд шууд болон шууд бус нөлөөтэй уул уурхайн компаниудын эцсийн өмчлөгчийг ил тод, нээлттэй болгох нь чухал ач холбогдолтой. Тийм учраас Монголын ОҮИТБС сүүлийн 10 орчим жил эцсийн өмчлөгчдийн мэдээллийг нээлттэй болгоход тодорхой ахиц дэвшил гаргаад байна.  Одоогоор Монголын ОҮИТБС-ын хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эцсийн өмчлөгчийн талаарх мэдээллийн санд найман жилийн өгөгдөл цуглаад байна.

Монголын ОҮИТБС нь 2013 оноос тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эцсийн өмчлөгчийг бүртгэж эхэлсэн бол 2016 оноос ОҮИТБС-ын стандарт өргөжин, энэ чиглэлээр мэдээллийн санг үүсгэж, 2020 он гэхэд бүрэн ил тод болгох замын зургийг 2017 онд баталсан байдаг. Гэсэн хэдий ч эрдэс баялгийн салбарт ил тод байдлыг хангах одоогийн практик бие даасан хуульгүй явж буйгаас 2020 он гэхэд эцсийн өмчлөгчдийг ил болгоно гэсэн зорилго хараахан биелээгүйг хаа хаанаа анхаарах хэрэгтэй байна. Ялангуяа улс төрд нөлөө бүхий этгээдийн талаарх ойлголтыг илүү тодорхой болгох, мэдээллийг ил болгох, мэдээлэл цуглуулах солилцох механизмыг сайжруулах, төрийн байгууллагуудыг чадавхжуулах гээд олон ажлыг хийх шаардлага бий. 2020 оны байдлаар ил болсон 919 тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эцсийн өмчлөгчдөөс ердөө нэг хүрэхгүй хувь нь улс төрд нөлөө бүхий этгээд байгаа юм.Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эцсийн өмчлөгчийг ил тод болгох чармайлт нь эцсийн дүндээ улс орны хөгжлийн тушааг тайлах чухал ажил юм. Эцсийн өмчлөгчдийг ил болгож, олон нийтийн хараа хяналтыг сайжруулснаар улс орны хэмжээнд олборлох салбараас бүрдүүлэх орлого нэмэгдэж, эдийн засаг, нийгэм, хөрөнгө оруулалтын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх боломжтой. Энэ нь олон жилийн турш шийдэгдээгүй ирсэн ядуурал, ажилгүйдлийг бууруулахад томоохон хувь нэмэр оруулж, Монгол Улсыг хөгжүүлэхэд саад болж буй сөрөг хүчин зүйлсийг арилгахад чухал хөшүүрэг болно. Одоогоор хуулийн этгээдийн ашиг хүртэгч эцсийн өмчлөгчийг ил тод болгох ажил Монголын ОҮИТБС-ын Үндэсний зөвлөл, Ажлын хэсгийн тууштай бөгөөд идэвхтэй хамтын ажиллагааны үр дүнд уул уурхайн салбарт л урагштай явж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

13 цаг 28 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

13 цаг 28 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

13 цаг 28 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

13 цаг 28 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

13 цаг 28 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

13 цаг 28 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

13 цаг 28 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

13 цаг 28 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

13 цаг 28 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

13 цаг 28 мин