Концессын хууль төсөвт дарамт учруулж байна

2022-01-17
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Манай улс эдийн засгаа тэлж  бүтээн байгуулалтын төслүүд болох 80 төслийг хэрэгжүүлэхэд 20-30 жилийн хугацаа шаардлагатайгаас гадна  80 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй болохыг зарлалаа. Үүнийг хэрэгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Түүнчлэн төр хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрийг сонгож  хэрэгжүүлэх нь төрд дарамтгүй, бүтээн байгуулалт  үр дүнтэй болж эдийн засаг энэ хэрээр тэлнэ хэмээн  Сангийн яамнаас  Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг боловсруулснаа танилцуулах үеэр онцолж байсан юм. Харин төр, хувийн хэвшлийн хэлбэр болох концесийн гэрээгээр эдгээр төслийг урагшлуулах зайлшгүй шаардлагатай ч одоогийн мөрдөж буй Концесийн хууль үүргээ гүйцэтгэж чадахгүй, төсөвт дарамт болж байгаа гэдгийг тодотгож байгаа юм. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ

“Бид энэ хуулийг хувийн хэвшилтэй хамтран хоёр жилийн хугацаанд боловсруулсан. Төр-хувийн түншлэлийг одоо Концессын тухай хуулиар зохицуулж байна. Олон улсын практикт төр хувийн хэвшилтэй хамтран ажиллах 30 гаруй хэлбэр бий. Концесс нь үүний нэг юм. Бид маш хязгаарлагдмал хуулийн орчинд ажиллаж байгаа тул хуулийн төсөл боловсруулах шаардлага үүссэн. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Концессын хууль улсын төсөвт ихээхэн дарамт болдог нь буруу жишиг. Барих-шилжүүлэх зарчмаар хэрэгжүүлсэн төслүүдийг Төсвийн хуулиар хянах боломжгүй тул үүнийг халах цаг болсон. Хувийн хэвшилд ашигтай атлаа төрийн үйлчилгээг сайжруулсан төслүүдийг хамтран хэрэгжүүлэх шаардлагатай” хэмээн тайлбарласан.

Төр хувийн хэвшлийн түншлэлийн  30  гаруй хэлбэр байдаг ч зөв хэлбэрийг нь сонгож хэрэгжүүлээгүйгээс төсөвт дарамт үүсээд зогсохгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс төр болон хувийн компани  хууль шүүхийн хаалга татсаар байгаа аж.  Одоогоор 25.5 тэрбум төгрөгийн 60 төсөл хэрэгжиж байгаагаас 40 нь концесийн гэрээгээр буюу барих, ашиглах,шилжүүлэх төсөл аж.  Хувийн компани өөрийнхөө  хөрөнгөөр барьж , ашиглалтад оруулж  тодорхой хугацааны дараа оруулсан хөрөнгөө нөхөж аваад дараа нь төрд шилжүүлэх хэлбэрийг концесийн гэрээгээр  гүйцэтгэх  ажил гэж нэрлэдэг. Тэгвэл энэ хуулийг баталснаар манай  аж ахуйн нэгжүүд  гадаадын шууд хөрөнгө оруулалт татах,  зах зээлээ тэлэх боломжтой болно. Тус  хуулийн төслийг  МҮХАҮТ-тай хамтран боловсруулсан байна. Хуулийн төслийг танилцуулах үеэр танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин “ Бид 30 жил зах зээлийн эдийн засагт нийгмийг хөгжүүлэх гэж зүтгэлээ. Гэвч манай эдийн засгийн тэлэлтэд  олигтой дэвшил гарсангүй. Нэг  хүнд ногдох ДНБ-нд эзлэх хувь 4000 ам.доллар. Хэрэв гадны хөрөнгө оруулалтыг шууд татах бүтээн байгуулалтын өгөөжийг нэмэгдүүлье гэвэл  төр хувийн хэвшлийн түншлэлийн хуулиа өөрч­лөх хэрэгтэй. Өөрчлөхгүй энэ хэвээр байвал байрандаа байсаар байх бол­но. Нөгөөтэйгүүр, төр  хамгийн тогт­вортой байснаар хөрөнгө оруу­лалт татах боломж нэмэгдэнэ гэсэн юм”

Энэ онд Улсын төсвийн тухай хуулиар 2.6 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Гадны зээл, тусламжийг нэмбэл 4.6 их наядын хөрөнгө оруулалтын төслүүд хэрэгжинэ. Энэ нь манай улсад шаардлагатай, 80-120 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын ердөө арван  хувь нь. Иймд үлдсэн 90 хувьд нь хувийн хэвшил хөрөнгө оруулдаг болгохын тулд Засгийн газар ажиллана гэсэн юм.  НҮБ-аас санал болгож буй, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хамгийн сайн загваруудыг хуулийн төсөлд тусгажээ.   Их Британид нийтийн тээврийг төр, хувийн хэвшил хамтран хөгжүүлсэн бодит туршлагыг Ж.Дэлгэржаргал мэргэжилтэн танилцуулав. Хоёр талаас хамтран, олон нийтэд нээлттэй, хувьцаат компани байгуулжээ. Давхар автобусаар үйлчилдэг энэ компанийг 1980 онд байгуулж, одоо компанийн жилийн орлого 1.9 тэрбум фунт стерлинг, жилийн цэвэр ашиг нь 1010 сая фунт стерлинг аж. Мөн Африкийн Ботсвана улсад аялал жуулчлалын салбараа энэ замаар хөгжүүлсэн байна.  

 Мөн хувийн хэвшил санаачилга гарган, төртэй хамтран төсөл хэрэгжүүлэх боломжтой.Урьдчилсан үнэлгээ хийж, энэ төсөл төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих төсөл мөн үү гэдгийг тогтоон, тухайн төслийг улсын төсөв, гадны зээл, орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэх үү гэдгийг шийдвэрлэх юм байна. Түүнчлэн бүрэн шинжилгээ хийж, төслийн ТЭЗҮ, эрсдэлийн шинжилгээг хийх аж. Эрсдэлээ бүрэн тооцоогүйгээс олон том төсөл зогссон жишээ бий.Түншлэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах зэргээр хэрэгжүүлнэ гэлээ. Энэ хуулийг батлахтай холбогдуулан нийт 26 хуульд өөрчлөлт оруулах юм байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 17. ДАВАА ГАРАГ. № 11 (6743)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

13 цаг 32 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

13 цаг 32 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

13 цаг 32 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

13 цаг 32 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

13 цаг 32 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

13 цаг 32 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

13 цаг 32 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

13 цаг 32 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

13 цаг 32 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

13 цаг 32 мин