Улсын рекорд эвдэж, анхны аваргууд тодорлоо

2022-01-11
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ч.ГАНТУЛГА

 

Он гарснаас хойш спортын эхний тэмцээн “Мөсөн өргөө”-нд эхэллээ. Тодруулбал, Спортын 15 холбооны нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж, аваргууд, медальтнууд эхнээсээ тодорч байна. Өнгөрөгч амралтын өдрүүдэд рөүинг, шатар, хүндийн өргөлт, сэлүүрт завьны  тэмцээнүүд болж өндөрлөсөн юм.

 

М.Анхцэцэгээр гангарсан хүндийн өргөлтийн хүчтэнгүүд

 

Энэ жилийн хувьд Монголын спортын корпорациас 15 холбоодыг нэгтгээд Улсын аварга шалгаруулах тэмцээнийг нэгдсэн журмаар зохион байгуулж байна. Тэмцээний эхний өдөр хүндийн өргөлтийн тэмцээн болсон юм. Монголын туйванчдын хувьд өнгөрсөн он амжилт бүтээлээр дүүрэн байсан. Тэд түүхэндээ анх удаа Олимпийн наадамд дөрөвдүгээр байр эзэлж, анхны дэлхийн аваргаа өлгийдсөн билээ. Энэ удаагийн УАШТ нь хүндийн өргөлтийн эрэгтэйчүүдийн 68, эмэгтэйчүүдийн 25 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн байв. Аваргын төлөө 15 багийн 121 туйванч хүч чадлаа сорьсон юм. Үүнээс -87 кг-ийн жинд гавьяат тамирчин, дэлхийн аварга М.Анхцэцэг түрүүлж, энэ оны анхны түрүүгээ хүртлээ. Түүний хувьд эхний оролтоор 90, хоёр дахь оролтоор 93 кг, гурав дахь оролтоор 95 кг-ыг захиалж, амжилттай өргөн аваргын болзол хангасан юм. Харин эмэгтэйчүүдийн 55 кг-ийн жинд Б.Эрдэнэзул улсын рекорд 74 кг байсныг 76 болгож шинэчлэн тогтоов. Түүний хувьд таван жилийн өмнөөс хүндийн өргөлтөөр хичээллэсэн бөгөөд “Алдар” спорт хорооны тамирчин юм байна.

Хүндийн өргөлтийн  шилдгүүдийг танилцуулъя

Эрэгтэй -55кг жинд:

1-р байр - Т.Өнөболд

2-р байр - М.Очирэрдэнэ

3-р байр - Б.Цэрэнжаргал

Эрэгтэй -67кг жинд:

1-р байр – Б.Ууганбаатар

2-р байр – Д.Ананд

3-р байр – Г.Очирбат

Эмэгтэй -49кг жинд:

1-р байр: И.Анужин

2-р байр: О.Хишигцоцол

3-р байр: Х.Айнур

Эмэгтэй -55кг жинд:

1-р байр: Б.Эрдэнэзул

2-р байр: А.Өүлэн-эх

3-р байр: Б.Отгонтуул

Эмэгтэй -76кг жинд:

1-р байр: М.Оюу-эрдэнэ

2-р байр: Л.Болортуяа

3-р байр: О.Оюунжаргал

 

Монголын анхны Рөүингийн аваргууд тодров

 

Рөүинг бол Монголд дөнгөж дэлгэрч буй шинэ спорт юм. Харин дэлхийд хэзээний хүлээн зөвшөөрөгдөж, Олон улсын тэмцээнүүд олноор зохион байгуулж харагддаг. Энэ спортоор Ази тивийн тамирчид илүү амжилт үзүүлдэг гэсэн спортын судлаачдын судалгаа бий. Тэгвэл монголчууд анх удаагаа рөүингийн улсын аваргуудаа тодруулж, улсын рекордуудыг бүртгэж авсан юм.

Рөүингийн шилдгүүдийг танилцуулъя.

Эрэгтэйчүүдийн төрөл:

Алтан медаль: Б.Доржнамжим (Ган спорт клубийн тамирчин) 7 минут 3 секунд

Мөнгөн медаль: Н.Лхагвасүрэн (Cross fit 976 клубийн тамирчин) 7 минут 13 секунд 2 доль

Хүрэл медаль: н.Билгүүн (Cross fit 976 клубийн тамирчин) 7 минут 13 секунд 9 доль

Эмэгтэйчүүдийн төрөл:

Алтан медаль: Б.Марал-Эрдэнэ (Ган спорт клубийн тамирчин) 8 минут 4 секунд 2 доль

Мөнгөн медаль: Д.Оюунболор (Cross fit 976 клубийн тамирчин) 8 минут 16 секунд 3 доль

Хүрэл медаль: Н.Мандах (Cross fit 976 клубийн тамирчин) 8 минут 42 секунд 7 доль

 

"Ган" спорт төвийн тамирчин Д.Доржнамжим тэргүүллээ

 

Улсын аварга шалгаруулах нэгдсэн тэмцээний бас нэгэн сонирхолтой нь сэлүүрт завь буюу "rowing"-ийн анхдугаар улсын аварга шалгаруулах байлаа. Тэмцээнд "Ган" спорт төв, "976 кроссфит" төв, "Оргил" клуб, "Улаанбаатар" клуб, "Өндөрхаан" клуб, "Натур мед ноён" клуб, Дотоод хэргийн их сургууль зэрэг нийт найман  клубийн эрэгтэй 15, эмэгтэй 10 тамирчин өрсөлдсөн юм.

 

Сэлүүрт завь  төрлийн шилдгүүдийг танилцуулъя.

 

Эрэгтэй төрөлд:

Алтан медаль Д.Доржнамжил /Ган спорт хороо/

Мөнгөн медаль Г.Лхагвасүрэн   /976 кроссфит клуб/

Хүрэл медаль Ц.Билгүүн /976 кроссфит клуб/

Эмэгтэй төрөл:

Алтан медаль Б.Марал-Эрдэнэ /Ган спорт хороо/

Хүрэл медаль Н.Мандах /976 кроссфит клуб/

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 11. МЯГМАР ГАРАГ. № 7 (6739)

 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

8 цаг 47 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

8 цаг 48 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17