Зодог, шуудагны зөрчлөө арилгахыг бөхчүүдэд анхаарууллаа

2022-01-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны Цэцдийн зөвлөл  танхимаар 37 гишүүн, цахимаар 4 гишүүн, нийт 41 гишүүн буюу 61 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хурлыг Цэцдийн зөвлөлийн дарга дархан аварга Г.Өсөхбаяр, МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжав нар удирдаж, тооллогын комиссын даргаар улсын начин Р.Цоггэрэл, гишүүдээр улсын начин А.Хатансайхан, аймгийн арслан С.Ерөөлт нар ажиллав.

Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн баталжээ.

-Барилдааны дүрмийн зарим заалтуудад нэмэлт, өөрчлөлт оруулахыг тодорхой хугацаагаар хойшлуулах,

-Удааширсан барилдаанд хөлийн цэц болон засуулуудын дүрэмд заасан эрх үүргийг бүрэн хэрэгжүүлж ажиллах,

-Зөрчилтэй өмсгөлийг 2022 оны гуравдугаар сарын 15-ны дотор арилгахыг бөхчүүдэд үүрэг болгох, (Үүнд, давхар ширсэн, зодогны ирмэгээр мяндсан утас гүйлгэж оёсон, нарийн элэг бүс бас шуудагны уяа гэх мэт)

-Барилдааны дүрэмд оруулсан шаардлагад нийцсэн байх (Үүнд, Бөхийн зодог. Зодогны ширээс нь 17 эгнээ буюу 8.0 см-ээс илүүгүй байна. Ханцуйг гурав бөгжилж ширэхийг зөвшөөрнө. Ингэхдээ их биеийн дээд ширээснээс 3.0 см зайтай байна. Ширээсний өргөн нь 5 эгнээнээс хэтрэхгүй. Зодогны элэг бүсийг мяндас, хөвөн утас, хадгаар бөөрөнхийлөн сүлжиж, 1.5 см-ээс багагүй голчтой хийнэ. Зодгонд өөр нэмэлт ширээс хийх, үндсэн ширээсийн дундуур давхар ширээс хийх, дотор талд нь утас зангидах, өнгө дотрын хооронд хатуулга хийхгүй. Бөхийн шуудаг: Шуудаг таван ширээстэй байна. Гуяны арын ухлаадас нь өгзөгний махыг таллаж дарсан байна. Уяаны зай нь ширээснээсээ 1.5 см-ээс багагүй зайтай байна. Шуудагны ар ба өвөр талд нь босоо ширээс гаргахыг зөвшөөрнө. Шуудагны уяа гаргах нүхийг савхи буюу илгээр хийж бөхөлж болно. Шуудагны дээд, доод уяаг элэг бүсийн адил зөөлөн эдээр гурваар сүлжин хийх бөгөөд ерөнхий голч нь 1.5 см-ээс багагүй байна).

Бөхчүүд зодог шуудгаа 2022 оны зургадугаар сарын 15 гэхэд бүрэн бэлдэж, бүх төрлийн барилдаанд оролцоно.

Өмсгөлийг шалгах комиссын гишүүнээр

Улсын арслан Д.Ганхуяг

Улсын заан Д.Бумбаяр

Улсын заан Д.Баасандорж

Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй

Улсын начин С.Багахүү нарыг томилов.

Өмсгөлийн стандарт шалгах журмыг хавсралтаар баталж, мөрдүүлэхийг МҮБХ-ны ажлын албанд даалгав.

Эх сурвалж: www.polit.mn

DR Rush Qin
Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт яаралтай А, О, В цустай бөөрний донор хэрэгтэй байна, МОНГОЛ Доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээнэ үү. Хүний амийг аврахад бөөр хэрэгтэй. Амьдралыг аврахад бэлэн байгаа танд баярлалаа.(NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM)
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

8 цаг 22 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

8 цаг 22 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17