Монголын биеийн тамир, спорт 100 жилийн түүхтэй

2022-01-06
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Түүх судлаачид Монголын соёлын өвийн нэг болох эрийн гурван наадам нь шинэ үеийн биеийн тамир-спортын эхлэл гэж үздэг. Үүнийг тодруулбал, биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд ардын үндэсний хэлбэртэй тоглоом наадгайгаас сонгож бусад төрлийг дэлгэрүүлэн хэрэглэж ирсэн гэсэн үг юм. 1911 онд Монгол Улс Манжийн дарлалаас чөлөөлөгдөж тусгаар улс болсны дараахнаас Богдхааны зарлигаар тухайн үеийн ван, гүнгүүдийн хүүхдийг цуглуулж бага сургууль байгуулсан байдаг.

Энэ сургуульд зайлшгүй заах таван хичээлийн нэг нь биеийн тамир судлалыг сайжруулах гэсэн сэдэвтэй байжээ. Энэ нь угтаа биеийн тамирын хичээл байлаа гэж болно.

Түүнээс хойш 1919 онд Хужирбуланд цэргийн анги байгуулагдаж орос сургагч нарыг ирүүлээд цэргүүдэд модон морь, урт өндөрт харайх болон гимнастикийн дасгалууд хийлгэх болсон. Мөн морин дээрээс юм шүүрэх, бургас цавчих сорил голлож байсан юм билээ. Ер нь тэнд биеийн тамирын зориулалттай анхны талбай байгуулсан баримт бий.

Ингээд Ардын хувьсгал ялсны хойно 1921 онд Ардын намын эрмэлзэх 10 зүйлийн наймд Ард түмнийг аливаа эрдэмд сурган гэгээрүүлэх улсын хөрөнгийг хэмнэх явдал хийгээд ард олныг чийрэгжүүлэх зэрэг улс төр, ард иргэний холбогдох олон зүйлүүдийг хэрхэн шийдвээс зохих явдлыг Ардын намын газраас нягтлан хянаж зүйлчлэн бичээд дараа зарласугай! гэж заасан нь улсын хэмжээнд гаргасан биеийн тамирын анхны баримт бичиг болдог.

Нөгөөтэйгүүр 1921 онд Алтанбулаг хотноо Солдат толгойд ардын цэргийн анхны баярыг хийж наадамлаж цэрэг эрсийн сүр хүчийг харуулсан түүхэн баримт бий. Энэ тухай зохиолч Б.Ренчин дурдатгалдаа "Тэр үед модон байших, павильон байгаагүй учир асар босгож олбог дэвссэн суудал засч төв асарт Ардын засгийн гишүүд тэр үеийн Засаг ноёд, дээд лам нар сууж наадам үзэж байлаа" гэж бичсэн байдаг.

Энэ бол Монголын биеийн тамир, спортын түүх эхэлсэн үе гэж судлаачид тодорхойлсон. 1922 онд Ардын хувьсгалын нэг жилийн ойг тэмдэглэх тухай Намын төв хороо тогтоол гаргаж уг ойн гол үүргийг Цэргийн яаманд даалгасан. Энэ дагуу Цэргийн яамны сайд Д.Сүхбаатар 30 дугаар тушаалаа гаргажээ. Уг тушаалд "Орос,  монгол цэргүүдээс сонгон авч жагсаал үйлдвэл зохино. Үүний бэлтгэл ажлыг батальоны хэмжээнд хийж үзүүл" гэжээ.

Тэгээд Ардын хувьсгалын анхны баяр наадам Яармагийн дэнжид баярын жагсаалтай цэрэг эрсийн талын олон тэмцээнтэйгээр болсон билээ. Монголын биеийн тамир-спортын үүсэл хөгжлийг доктор О.Уранчимэг эхний үе нь 1911-1924 он гэж авч үзсэн бий. 1924 онд Эвлэлийн төв хорооны дэргэд биеийн тамирын тасаг байгуулагджээ. Дараа нь 1931-1936 онд өөрчилсөн. 1946 онд төрийн харьяаллын байгууллагатай болов. Мөн энэ үеэр биеийн тамир-спортын хороо гэж байгуулаад даргаар нь ЭХЯ-ны нэгдүгээр орлогч сайд Бавууг томилж байсан тэмдэглэл байдаг юм билээ.

Тэгвэл түүхийн дараагийн нэг үе 1960-1990 он. Энэ бол Монголын биеийн тамир-спортын хөгжлийн оргил үе гэж болно. 1962 оноос Монголын тамирчид олон улсын тэмцээн цаашлаад олимпод оролцсон медаль авч эхэлсэн онцгой цаг.

1980-аад он хүртэл зөвхөн чөлөөт бөхөөр тив, дэлхийгээс медаль авдаг байсан бол 1990-ээд оны сүүлч 2000-аад оны эхнээс спортын хөгжилд өөр нэг шинэ үе эхэлсэн. Спортын өөр төрлүүдээр тив, дэлхийн тэмцээн, олимпод амжилт үзүүлдэг болов. Энэ нь Монголын биеийн тамир, спортын байгууллага Олон улсын олимпийн хороо болон спорт холбоодын гишүүн болсны үр дүн байлаа.

Өнөөгийн байдлаар Монголын тамирчид олимпоос 30 гаруй медаль хүртсэн төдийгүй спортын 10-аад төрөлд өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга бараг 100-тай болоод байна. Дэлхийд спортын 100 гаруй төрөл байдаг. Түүний 80 гаруй төрөл Монголд хөгжөөд байгаа юм. Ер нь Монголын спортын түүхийг баяжуулсан нэг арга хэмжээ бол Монголын бүх ард түмний спартикиад байлаа.

1964 оноос хойш есөн удаагийн спартикиад болсон байдаг юм. Мөн сурагч оюутнаас эхлээд албан хаагчид хүртэл заавал биелүүлж байх үүрэгтэй хөдөлмөр батлан хамгаалахад бэлэг тэмдгийн норм гэж байлаа. Энэ нь бүх нийтийг биеийн тамир-спортын үйлсэд олон нийтийг хамруулахад онцгой үүрэг биелүүлсэн ажлын нэг юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 6. ПҮРЭВ ГАРАГ. № 4 (6736)

 

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

10 цаг 21 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

10 цаг 41 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

10 цаг 45 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

10 цаг 48 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

10 цаг 51 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

10 цаг 54 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

11 цаг 57 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

22 цаг 6 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

22 цаг 6 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

22 цаг 6 мин