С.САРУУЛ
Хүний хэвийн иммуноглобулинийг зах зээлээс эргүүлэн татахаар болжээ. Тодруулбал, Эрүүл мэндийн яамны Хүний эмийн зөвлөлийн 2021 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн 22 дугаар хурлаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Биобэлдмэлийн үйлдвэрийн үйлдвэрлэсэн Хүний хэвийн иммуноглобулиний бүх цувралыг зах зээлээс эргүүлэн татах шийдвэр гаргажээ. Иймд НЭМҮТ-ийн Биобэлдмэлийн үйлдвэрт үйлдвэрлэсэн Хүний хэвийн иммуноглобулинийг зах зээлээс эргүүлэн татах ажлыг эхлүүлээд байгаа тухай Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас мэдээлэв.
Эх сурвалж: www.polit.mn