Урд хил дээр үлдсэн машинуудыг маргааш “0” цэгт хүргэхээр болжээ

2021-12-22
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Эрээн хотын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас автозамын боомтын үйл ажиллагааг жигдрүүлэх ажилд үнэлэлт өгөх зорилгоор энэ  сарын 16-17-ны өдрүүдэд Эрээн боомтоор чингэлэг тээвэр хийх туршилтыг хоёр үе шаттай явуулж, ӨМӨЗО-оос ирсэн шалгалтын баг үйл ажиллагааг газар дээр нь шалгаж, тээвэрлэлтийн явцтай танилцсан байна.

Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг жигдрүүлэх хүрээнд Эрээн боомтын Хуан Юй гаалийн баталгаат талбайд бараа бүтээгдэхүүн хэвийн нэвтэрч болох бөгөөд талбайд нэвтрэх жолооч, бусад ажилтнууд 48 цагийн дотор хийлгэсэн ПГУ шинжилгээний хариутай байх шаардлагатай талаар Эрээн хотын Шуурхай штабаас мэдэгдсэн олон нийтэд мэдэгдсэн байна. Энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд “Хуан Юй ложистикс” талбайн гадна байгаа том оврын ачааг гурав хоногийн хугацаанд талбайд нэвтрүүлэхийг зөвшөөрч, нэвтрүүлэх ажлыг зохион байгуулжээ.

Хятадын тал энэ сарын 20-ны өдрөөс Эрээнд гацсан 130 гаруй мэврийн хэрэгслийг хилийн дундын бүс “0” цэгт хүргэх ажлыг эхлүүлж, 20-ны өдөр ачаатай 61 машин, 38 импортын шинэ автомашин, механизм, нийт 99 тээврийн хэрэгслийг хилийн дундын бүс “0” цэгт тээвэрлэж хүргэсэн. Улмаар манай талаас 21-ний өдрийн 08.00-15.10 цагийн хооронд ачаатай 61 тээврийн хэрэгсэл буюу нийт 2786 тн ачаа /барилгын материал 26 машин (1276 тн), гэр ахуйн бараа 4 машин (80 тн), хүнс 2 машин (47 тн), бэхжүүлэгч 1 машин (67 тн), бодис 2 машин (111 тн), тоног ттөхөөрөмж 2 машин (69 тн), төрөл бүрийн бараа 24 машин (965 тн)/ ачсан тээврийн хэрэгсэл болон 38 импортын шинэ автомашин, механизм /автобус, суудлын машин, ачааны машин, эксковатор/-ыг татан авах ажлыг зохион байгуулсан байна. Мөн өдрөө үдээс хойш хилийн дундын бүс “0” цэгийн чингэлэг ачих-буулгах талбайг ариутгаж, 22-ны өдөр хятадын тал үлдсэн тээврийн хэрэгслийг хүргэх ажлыг үргэлжлүүлэхэд бэлэн болгосон байна.

Хятадын талд гацсан тээврийг хэрэгслийг татан авах ажлыг хэрэгжүүлэх явцад урьдчилан тооцох аргагүй нөхцөл байдал үүсэж, асахгүй удсан зуны түлштэй тээврийн хэрэгслийг асаах, зарим машины гаалийн бүрдүүлэлт хийх, жин тонн, өндрийн хэмжээ хэтэрсэн ачааг цэгцлэх зэрэг ажлыг хятадын талаас зохион байгуулжээ. Эрээн хотын Ардын Засгийн газрын Гадаад хэргийн газраас 22-ны өдөр “0” цэгт ариутгал хийж, бүтэн өдөр өнжүүлж 23-ны өдөр үлдсэн машиныг “0” цэгт хүргэх талаар мэдэгджээ.

Эх сурвалж: www.polit.mn

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

4 цаг 46 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

4 цаг 46 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

19 цаг 14 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

19 цаг 14 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18