“С” витамин халдварыг дарангуйлдаг

2021-12-22
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ч.ГАНТУЛГА

 

Эх дэлхийн долоон тэрбум хүн бид хоёр жилийн хугацаанд коронавирустай тэмцэж байна. Гэвч хэзээ дийлж, нэгэн зэрэг амны хаалтаа авах нь тодорхойгүй. Манай улсын хувьд өдөрт өвчлөх хүмүүсийн тоо багасч байгаа ч энгийн ард иргэдийнхээ алтан амийг алдсан хэвээр байгаа нь харамсалтай. Үүнтэй зэрэгцээд манай эмнэлэгүүдэд ковидын халдвараас гадна витамины илүүдэл, дутагдал болсон хүмүүс хандах болжээ. Короновирусийн үед “С”, “Д” витамин тогтмол хэрэглэх заалттай. Тэгвэл энэ витамины тухай хүмүүс мэдлэг муутайгаас тунг нь хэтрүүлсэн, буруу хэрэглэх тохиолдол байна гэж Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгийн эмч ярьж байсан юм. Тиймээс бид энэ дугаартаа “С”витамин гэж юу болох таны биед ямар хэрэгтэй тухай мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.

 

Ам гэмтэх үед “С” витамин тогтмол хэрэглээрэй

 

“С” витамин буюу аскорбины хүчил нь эд эрхтэн дэх уураг болон бусад  хэрэгцээнд, бодисын солилцоонд чухал үүрэгтэй. Энэ витамин нь жүрж, киви нохойн хошуу, үхрийн нүд, чацаргана, хүнсний ногоо, айраг, сааманд ихээр агуулагдаг ажээ. Үүнээс харахад бид заавал шахмал, усан хэлбэрээр хэрэгцээгээ нөхөхөөс зайлсхийж, өдөр тутмын хүнснээсээ ч энэ витаминыг авах боломжтой юм.

• Насанд хүрсэн хүнд: 50-70 мг /өдөрт/

• Хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхчүүдэд 80-120мг /өдөрт/

Энэ төрлийн витамин нь хүний биед дутагдахад хамгийн эхэнд ядрах, сульдах мэдрэмж төрдөг ажээ. Үүнээс гадна нойр муудах, арьс цайрах, хуруу хумрс хөхрөх, уруул, буйлнаас цус гарах гэсэн үндсэн шинж тэмдгүүд илэрдэг юм байна. “С” витаминыг халдварын эсрэг антиоксидант үйлдэл үзүүлдэг болохыг Robert Catchcart гэх эрдэмтэн судалжээ. Түүний ажигласнаар хүний бие ямар нэгэн үрэвслийн үед, мэс заслын дараа эсвэл элдэв халдварын үед “С” витамины хэрэглээ ихээр шаардлагатай, өөрөөр хэлбэл халдварт өвчнүүдээр өвдсөн үед цусан дахь “С” витамины  хэмжээ эрс буурдаг болохыг тогтоосон байна. Мөн “С” витамин нь Зүрх судасны өвчин болон түүнтэй хамааралтай гэнэтийн үхлийн нас баралтыг бууруулдаг болохыг Испани болон Хятадын эрдэмтэд саяхан тогтоожээ. Тэгвэл бид ямар үед энэ төрлийн витаминийг түлхүү хэрэглэх ёстой вэ.

Үүнд Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгийн эмч А.Ариунтуяа “Цус багадах, элэгний өвчлөл нэмэгдэх, хордлого болох, цусны бүлэгнэлтийн үед, ам гэмтэх” зэрэгт тогтмол хэрэглэж байхыг зөвлөлөө. Тэрбээр “Таны болон хүүхдийн тань өсөлт хөгжил, эрүүл байх нөхцөлийг хангах зайлшгүй чухал амин дэмүүдийн нэг нь “С” витамин юм. Гэвч манайд энэ витамины хэр их чухал болох талаар бүрэн мэдээлэл байдаггүй харамсалтай. Витамин “С” нь дархлаа дэмжих, биеийг хоргүйжүүлэх болон антиоксидант үйлдэлтэй хамгийн шилдэг витамин юм. Хүүхэд ханиад, томуу, амьсгалын дээд замын халдвар, чихний халдвар, хоолойн өвчнөөр амархан өвддөг бол үүнийг хэрэглэсний дараа халдварт өвчнөөр өвдөх нь эрс багасахыг та харах болно” гэв.

1-3 настай хүүхэд : 150 мг/өдөрт

4-8 настай хүүхэд: 250 мг/өдөрт

Хэдийгээр энэ витамин нь олон төрлийн ногоо, жимс, хүнсэнд агуулагдаж дутагдал үүсэх нь ховор ч халдварт өвчнөөр өвдсөн, хоол бага иддэг, жимс ногоог иддэггүй хүүхдэд зайлшгүй нэмэлтээр өгөх шаардлашатай юм.

 

Жирэмсэн болон хөхүүл ээжүүдэд хамгийн чухал

 

Жирэмсэн ээжүүд тогтмол “С” витамин хэрэглэснээр хүүхдийн жин, өндөрийн нэмэгдэлд сайнаар нөлөөлдөг ажээ. Хэвлийдээ бойжиж буй үрийг химийн хорт бодисуудын аюулаас хамгаалснаар төрөлхийн гажиг, хөгжлийн эмгэгүүд, аутизм үүсэх эрсдэлийг бууруулдаг юм байна. Жирэмсэн эмэгтэйчүүдийн тогтмол хэрэглэдэг “Пренатал” витаминд (200 мг С витамин) байх ч өдөрт хоёр удаа 1000мг-аар нэмэлтээр уухыг мэргэжлийн эмч зөвлөж байна. Мөн үр тогтохоос өмнө хамгийн багадаа гурван сарын турш аавууд ч энэ витаминыг хэрэглэх шаардлагатай юм. Учир нь витамин “С” нь хорт бодисыг биеэс ялгаруулж, хоргүйжүүлэх, саармагжуулах хүчтэй. Тиймээс эрүүл эр бэлгийн эс үүсэхэд тусладаг ажээ. Манай ихэнх эцэг эхчүүд “С” витаминыг сөрөг нөлөөтэй гэж боддог. Зарим нь бөөрөнд чулуу үүсгэдэг гэх нь бий. Гэтэл харин ч эсрэгээрээ чулууг хайлуулдаг болохыг эрдэмтэд тогтоосон байна. Хоол хүнсээр авч буй “С” витамины хоногийн хэмжээ 10-15 мг болтол багасахад дутагдал үүсдэг. Дутагдал нь хоол тэжээлийн дутуу байдлаас шалтгаалдаг. Витамин дутагдахад ходоод гэдэсний үйл ажиллагаа хямрах, халдварт өвчинд амархан өртөх зэрэг эрсдэл үүсдэг юм байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.22 ЛХАГВА № 251 (6728)

 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

9 цаг 58 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

9 цаг 58 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17