Ц.БАТБОЛД
УИХ-ын гишүүд нэг сая 200 мянган төгрөгийн цалинтай гэнэ. Үүнийгээ Н.Номтойбаяр гишүүн өчигдөр ил тод зарлав. Мэдээж байнгын хорооны дарга нар гишүүдээс арай өндөр цалин авдаг гэнэ. Н.Номтойбаяр өөрийгөө нэг сая төгрөгийн цалин авдаг ч үүнээс илүү ажиллаж буйгаа онцолсон. Тэрээр “Өөр нэмэлт цалингүйгээр би төрийн эрсдэл тооцох менежментийг гаргаж байна. Мэдээж мэргэжлийн байгууллага, гадаадын төлөөлөгчдөөс асууж тодруулсан. Гэтэл миний сонсоход зарим нь хэдэн зуун саяар энэ эрсдлийн менежментийг тооцдог гэнэ. Ийм байж болохгүй” хэмээн барьцав.