Н.Баасанхүү: “Говийн зэрэглээ” төсөл брэнд болж хөгжинө

2021-12-21
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ч.ЗОТОЛ

 

Дундговь аймгийн Хулд суманд “Говийн зэрэглээ” киноны нэрээр нэрлэсэн төсөл хэрэгжүүлж, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих,  аялал жуулчлалыг хөгжүүлэх шинэ  төсөл санаачлан хэрэгжүүлж буй Н.Баасанхүүтэй ярилцлаа. Тэрбээр Хулд сумын Засаг дарга, аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байгаад 1999 оноос  Мерси Кор олон улсын байгууллагад ажиллах болсон ч орон нутгийнхнаа байнга  дэмжиж,  хамтын ажиллагаатай явж иржээ.

 

-“Говийн зэрэглээ” бол хүмүүсийн сэтгэлд хоногшсон кино, түүгээр нэрлэсэн төсөл хэрэгжүүлэх санаа хэрхэн төрөв?

-Би одоогоос 20 гаруй жилийн өмнө  АНУ-аас  санхүүжилттэй “Говийн санаачилга” төслийг орон нутагтаа нутагшуулан хэрэгжүүлж, нутгийн иргэдтэй  хамтран амжилттай ажилласан. 2015 онд Хулд суманд Швейцарын хөгжлийн агентлагийн хүмүүстэй уулзах үеэр Ногоон алт төслийн менежер, Увс нутгийн Тэсийн голын эрдэмтэн бүсгүй Ц.Энх-Амгалан сумын төвд байдаг холбооны хуучин байшинг хараад “Энэ  түүхэн байшинг түшиглээд гоё ажил хийгээч, боломжтой юм байна” гэснээр  анх “Говийн зэрэглээ” төслийн санаа бий болж,  2020 онд төсөл боловсруулж, дэмжигдсэн юм.

-Холбооны хуучин байшин дотор “Холбоочин Номин” гэсэн цэнхэр халад өлгөж, киноны үйл явдлыг  гэрэл зургаар дэлгэсний зэрэгцээ  Арслангийн трактор, өшиглөж орхидог төмөр хувинг  үүдэнд нь байрлуулсан нь хүмүүсийг татаж байна? 

- Манай нутаг дуу хуурын өлгий гэгддэг, бас  тэмээгээрээ бас ингэний хоормогоороо  алдартай. Энэ дотроос брэнд болох зүйлийг эрж хайж явсан.  Тэр нь “Говийн зэрэглээ” киног  одоогоос 40-өөд жилийн өмнө Хулд суманд авсан түүхт үйл явдал, түүнээс үлдсэн дурсамж, байшин барилга юм. Иймд “Говийн зэрэглээ” киногоор нэрлэсэн төсөл хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт татаж, нутгийн иргэдийн оролцоонд түшиглэн  аялал жуулчлал хөгжүүлэхээр шийдсэн. Төслийн хүрээнд говийн нүүдэлчин  малчдын болон тэмээний соёлыг дэлгэрүүлэн сурталчлах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэх зорилго тавьсан. “Говийн зэрэглээ” киноны холбооны байшин нэг талаас киноны натурын орчин, нөгөө талаас жуулчдын мэдээллийн төв хэлбэрээр ажиллахаар төсөлд тусгасан.

-Малчин өрхүүдийг  “Миний говийн гэр” хөтөлбөрт хамруулна гэсэн. Ямар үйл ажиллагаа явуулах вэ?

-Монголчууд хөдөө очиж амардаг айлаа “манай хөдөө гэр” гэж тийм дулаахан, өөриймсгөөр хэлдэг. Тэр сайхан сэтгэлийг  хүмүүст мэдрүүлэх  юм. Говийн тэмээ бүхий малчин  айлд 3-5 хоног сайхан амраад, энэ хугацаанд тэмээчний, малчны  амьдрал ахуйтай танилцаж, “манай хөдөө гэр” буюу “манай говийн гэр”-тэй болох боломж хүн бүрт байгаа юм. Социализмын үед хүүхдүүд “Хөдөлмөр” зусланд амарч,  хөдөөгийн амьдрал, малчны хөдөлмөртэй  танилцдаг байсан нь орчин үед орхигдсон. Тэгвэл “Манай говийн гэр” хөтөлбөрөөр хөдөө очиж, гэр бүлээрээ амрангаа малчны амьдрал, хөдөлмөртэй танилцаж, суралцах боломжтой. Өөрсдөө хоол ундаа гэрийн эзэгтэйн заавраар хийнэ. Ойролцоох  байгалийн үзэсгэлэнт газрууд, Цагаан суварга, Хэвтээ босоогийн агуй,  Дэл хөнжлийн уул, Үл-Олдохын тал  руу өөрсдийн сонирхлын дагуу ердийн хөсгөөр болон авто аялал хийж болно.

 -Аяллын зардлыг хэрхэн зохион байгуулах вэ?

-Төлбөр тооцооны хувьд тухайн айлд байрласан хөлсөө ваучер буюу бэлнээр төлнө. Хоол ундны материал авах болон захиалж  хийлгэвэл төлбөрийг шууд төлнө. Ойролцоо газраар аялбал аяллын хөлсөө төлнө. Харин үйл ажиллагааны үр өгөөж нь говийн цэлгэр сайхан тал нутагт сэтгэл амар сайхан амарч, алжаалаа тайлахын зэрэгцээ малчин хүний цаг наргүй, гэхдээ гайхамшигтай ажил амьдралыг энхрий бяцхан үрсдээ танилцуулах боломжтой гэдгээрээ онцлог юм. Нөгөө талаар тухайн малчин өрх тодорхой хэмжээний нэмэгдэл орлоготой болж, цаашид аялал жуулчлалыг хамтдаа хөгжүүлэх хандлага сэтгэлгээ сууна. Өөрийгөө өөрчлөх боломж нээгдэнэ гэсэн үг. Цаашид үүнийг дагасан “Говийн зэрэглээ” брэнд бий болно, малчид орлогоо нэмэгдүүлэх гарц улам нэмэгдэнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.21 МЯГМАР № 250 (6727)

 

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

4 цаг 12 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

4 цаг 12 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

18 цаг 40 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

18 цаг 40 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18