Даатгалын зуучлагч таны гэрээслэлийн эзэн

2021-12-16
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Хөрөнгийн зах зээлийн өсөлт  банк болон бусад банк бус санхүүгийн байгууллагын нийт эдийн засагт эзлэх орон зайнаас булаацалдаж эхэлсэн талаар  судлаачид хэлж байна. Тухайлбал, энэ онд хоёр их наяд төгрөг хөрөнгийн зах зээл буюу койн, хувьцааны хөрөнгө оруулалтад эргэлдэж байгаа нь үүнийг нотолно. Түүнчлэн иргэдийн банкин дахь хадгаламжийн долоо орчим тэрбум төгрөг энэ зах зээл рүү шилжсэн мэдээлэл зэргээс харж болно. Хөрөнгийн зах зээлийн  нэг том салбар нь даатгал. Тус салбарын үнэлгээ  энэ оны III улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 91 хувиар өсөж, 4.9 их наяд төгрөгт хүрсэн. Мөн 1.1 их наяд төгрөгийн арилжаа хийгдэж өмнөх оны мөн үеэс 28 дахин өсөж, түүхэн дэх хамгийн дээд хэмжээндээ хүрээд байгаа билээ. Үүн дотроо  даатгалын болон бичил санхүүгийн зах зээл тогтвортойгоор өссөөр байгааг орхигдуулж болохгүй сэдэв билээ.

Даатгал гээд ярихаар эрсдэл санаанд буудаг. Өвдөх, гэмтэх, бусад эдийн засгийн хохирол амссан үедээ л хүн даатгал ямар их ач тустай болох талаар боддог. Амь нас нь хохирсон, хөдөлмөрийн чадвараа алдсан  байсан ч даатгуулсан тохиолдолд  ар гэрт нь учрах эрсдэл бага. Монголчууд муу ер зөгнөлөө, Өвчин зовлон хэлж ирэх биш хийсч ирдэг гэж ярьдаг. Тэгвэл орчин цагт гай зовлон хийсч биш хэлж ирдэг болсон талаар даатгалын нэгэн  зуучлагч ярьж байсан юм. Тиймээс сүүлийн үед  монголчууд гэрээслэл бичдэг болсон байна. Гадны кино дээр залуу хосууд авто осолд орсны дараа хүнд гэмтэл авах, амь нас нь хохирсон тохиолдолд  хүүхдийг нь хэн асрах, моргэйжийн зээлийг нь хэн төлөх гэдэг асуудал тулгардаг. Энэ бүгдийг даатгалын зуучлагч  нь зохицуулснаар амьдрал нь хэвийн үргэлжилдэг. Тиймээс өдөр бүр шахам гарч буй гэнэтийн осолд бэлэн байх нь даатгал, гэрээслэл бичихээс эхэлнэ. Гэрээслэл бичиж үлдээдэг ажлыг даатгалын зуучлагч таны өмнөөс хийдэг байх нь. Нэг үгээр хэлбэл, даатгагч, даатгуулагч хоёрыг уулзуулж зөв цэгийг олдог хүнийг зуучлагч буюу брокер гэдэг. Брокер нь даатгалын компанид борлуулалтыг нь хийдэг бол даатгуулагчийн  өмнөөс хамгийн тохирох даатгалын бүтээгдэхүүн аль нь вэ гэдгийг сонгож, даатгалын ямар компани хийж чадах эсэхэд судалгаа хийж өгдөг хүн. Ер нь даатгагч, даатгуулагч хоёрыг уулзуулж зөв цэгийг олдог хүн гэж ойлгох хэрэгтэй. Өнөөдөр даатгалын компани, зуучлагч, хохирол үнэлэгч компаниудын 2178 салбар 21 аймагт байршиж байна. СЗХ-ны III улиралд гаргасан мэдээгээр даатгалын зуучлагчдын төвлөрүүлсэн даатгалын болон давхар даатгалын хураамж 50.9 тэрбум төгрөгт хүрсэн байна. Харин даатгалын зуучлагчдын зуучлалын шимтгэлийн орлого өнгөрсөн оны мөн үед 8.6 тэрбум төгрөг байсан бол энэ хугацаанд 1.1 тэрбум төгрөгөөр өсөж 9.7 тэрбум болсон байна. Иргэд санхүүгийн эрсдлээ тооцож сурч буй нь энэ өсөлтөөс харагдаж байгаа юм.

Санхүүгийн салбарт хамгийн өндөр оролцоотой нь  даатгалын зуучлал буюу брокер. Үнэ цэн шингээж хэрэглэгчдэд очдог бүтээгдэхүүнийг  даатгалын мэргэжлийн оролцогч нар нь тусгай хуулийн  зохицуулалтайгаар үйлддэг. Үүнд даатгалын зуучлагч, хохирол үнэлгээчин, даатгалын төлөөлөгч  гурав юм.  Ер нь даатгалын  салбар нь даатгуулагч,  даатгалын  компани хоёр байхын зэрэгцээ дундын заавал оролцох ёстой хүмүүс нь зуучлагч. Тодруулбал, хохирол үнэлгээчин, даатгалыг борлуулах үүрэгтэй төлөөлөгчид байна. Өнөөдрийн байдлаар манай улсад даатгалын 56 зуучлагч  компани байна.

Банкууд мөн ижил үл хөдлөх хөрөнгөд зуучлал хийдэг.  Үүнээс  45 бусад зуучлалын тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн зуучлагчид аж.  Даатгалын зуучлагч нь даатгуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу даатгалын гэрээ хэлцлийг хийдэг гэсэн үг.  Даатгалын гэрээг хийхдээ иргэний өмнөөс төлөөлөнө.  Иргэдийн даатгалын 27 хувь нь зуучлагчаар дамждаг бол 36 хувь нь  давхар даатгалын зуучлалаар дамжиж гэрээгээ хийдэг байна. Байгууллагын 15  хувь нь зуучлалаар дамжиж байна. Зуучлагч нь үйлчлүүлэгчээ сонсож эрсдлийг нь үнэлээд 1-5 орчим даатгалын компа­нитай  холбож тэдгээрийн  харьцуулсан  судалгаатай танил­цуулсны дараа өөрийнх нь сонголтыг үлдээнэ. Иргэдийн даатгалыг хийхдээ сонголтыг заавал санал болгоно. Байгууллагын  даатгалын бүтээгдэхүүнийг санал болгох үед хамтран ажиллах гэрээг хийдэг. Мөн зуучлагчид болон даатгалын компаниуд үйл ажиллагаандаа ёс зүйн журам мөрддөг. Даатгалын зуучлалын холбооноос журмыг боловсруулж СЗХ-гоор батлуулдаг юм байна.. Ингэхдээ давхар СЗХ-ны журмыг мөрддөг. Хуулиа дээдэлж, үйлчлүүлэгчийн ашиг сонирхолд үнэнч байна. Мөн даатгуулагчийн хувийн мэдээллийг  хадгалана. Нэг ялгаа нь даатгалын компаний төлөөлөгч нь компанидаа үнэнч байх бол зуучлагч нь даатгуулагчийн ашиг, сонирхолд үнэнч байх дүрэмтэй. Энэ оны III   улиралд даатгалын хохирол үнэлэгч компаниуд нийт 17.513 хохирлыг 21.6 тэрбум төгрөгөөр үнэлэв. Нийт даатгалын хохирол үнэлгээний орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 246.3 сая төгрөгөөр өсөж 1.0 тэрбум төгрөгт хүрчээ.  Олон улсад даатгалын компаниуд нөөц сангаа удирддаг гэсэн үндсэн үүрэг  болох андрайтор руу илүү төвлөрч борлуулалтаа брокерүүдээр хийлгэх жишигтэй. Тэгвэл манай улс ч ялгаагүй энэ жишгээр хөгжихийг зорьж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.16 ПҮРЭВ № 246 (6723)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

16 цаг 43 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

16 цаг 43 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

16 цаг 43 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

16 цаг 43 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

16 цаг 43 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

16 цаг 43 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

16 цаг 43 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

16 цаг 43 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

16 цаг 43 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

16 цаг 43 мин