С.САРУУЛ
Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд 94 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Энэ нь сүүлийн есөн сар гаруйн хугацаанд нэг хоногт шинээр илэрсэн хамгийн бага тохиолдол юм. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 386,635 болж нэмэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын хоёр нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 92 нь дотоодын халдвар байна.Дотоодын халдварын задалж танилцуулбал,
75 нь Улаанбаатар хотод,
17 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-80 гаруй насны гурван хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1963 хүн эндээд байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 3168 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 5543 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн-1202
Хүндэвтэр-1560
Хүнд-332
Маш хүнд-74 хүн байна.
Эх сурвалж: www.polit.mn