ОУВС-гийн зөвлөмж ба банкуудын IPO

2021-12-13
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

ОУВС-гаас банкны хувьчлалыг хойшлуулах зөвлөмжийг Монгол Улсын 2021 оны хяналтын тайланг хэлэлцэж батлах үеэр онцолсон. Тодруулбал, 2021 оны эцэс гэхэд хөрөнгийн дутагдалтай байж болзошгүй банкуудын активын чанарыг цаг тухайд нь шинээр, хараат бусаар хянан шалгах нь банкны балансын ил тод байдал, зөв үнэлгээг хангахад чухал ач холбогдолтой. Амжилттай IPO гаргахад шаардлагатай урьдчилсан нөхцөл, гэнэтийн төлөвлөгөө гаргах шаардлагатай байгааг онцлоод IPO гаргах эцсийн хугацааг хойшлуулахыг санал болгожээ. Санаа нь  банкуудад  IPO  гаргах бэлтгэл хугацааг дахин уртасгах тухай. Харин үүнийг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хэрхэн хүлээж авахаас  дараагийн банкны IPO шалтгаална. Гэхдээ банкны реформ бол эхэлчихсэн.

 

Богд хэмээх шошготой хувьцаа мэндлэв

 

  Шинэ жилийн сартай зэрэгцэн Богд банк хамгийн анхны банкны салбарын IPO гаргах эрхийг авч   энэ сарын 1-нд  олон нийтэд хувьцаагаа санал болгосон юм. Долоо хоногийн хугацаатай нийт 32 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр анхны захиалгаа зарлаж  нэгж хувьцааг 2540 төгрөгөөр үнэлсэн. Захиалга өндөр хувьтай биелэсэн байна. Гэхдээ нийт татан төвлөрүүлэх 32 тэрбумын 70 хувийг 1-2 хөрөнгө оруулагч байсан бол зах зээлээс 10 гаруй тэрбум төгрөгийг татжээ. Зөвлөмж ирүүлэхээс өмнө ийнхүү тус банк IPO- гаа гаргасан нь  банкны хувьцааг авч байгаа иргэд, хөрөнгө оруулагчдын хувьд илүү завшаантай зүйл болсон гэж эдийн засагчид хэлж байна. Үүнийг илүү ОУВС-гийн зөвлөмж тодотгож, хүч нэмсэн гэж болох аж. Нэг үгээр хэлбэл, банкны  салбарт  өнгөрсөн долоо хоног  түүхэн өдөр ийнхүү тохиолоо. Ингэснээр  үнэт цаасны анхдагч зах зээлд Богд хэмээх шошготой шинэ хувьцаа гарлаа. Хөрөнгө оруулалт, хуримтлалаа төрөлжүүлж, нэг бус нэлээд хэдэн сагс дотор байршуул гэж хөрөнгө оруулалтын эксперт, шинжээч нар зөвлөдөг. Дотоодын хөрөнгийн зах зээл шинэ бүтээгдэхүүнтэй болж, хөрөнгө оруулагчдын хувьд сонголт хийх өдрүүд эхэллээ.

 

Банкуудын сунгаа үргэлжлэх үү

 

Банкны шинэ хуулиар ирэх онд банкууд олон нийтийнх  болох  сунгаа үргэлжилнэ. Сунгаанд оролцож буй банкууд  бариандаа дөхөж байна. Гэхдээ ОУВС-гийн зөвлөснөөр барианд амжилттай орох эсэх нь тэдний бэлтгэлээс шалтгаална гэдгийг санууллаа. Өөрөөр хэлбэл, банкны IPO хийгдэх үед банкуудын үнэлгээ хэрхэн гарахаас хамаарч иргэд аль банкны эзэд болох вэ гэсэн  шийдвэрээ  гаргах боломжтой. Мэдээж хөрөнгийн зах дээр хэт өндөр үнэлэгдсэн банкыг авбал үнэ нь цаашид өсөхгүй. Тиймээс зөв үнэлгээ бүхий банкаа сонгох нь тодорхой. Тэгэхээр системийн нөлөө бүхий банкуудын  сүүлийн таван  жилийн ашгийг дунджаар авч үзвэл  Хаан банк  154 тэрбум төгрөг, Голомт банк 16 тэрбум, төгрөг(2018 онд хамгийн өндөр буюу 50 тэрбум төгрөгийн ашигтай)  Худалдаа Хөгжлийн банк 55 тэрбум төгрөг, Хас банк 20 тэрбум төгрөг, Төрийн банк 15 тэрбум төгрөг байна. Банкны цэвэр ашиг ялгаатай байгаа нь  орлогын ялгаатай байдлаас шалтгаална. Тухайлбал, хүү, шимтгэлийн орлогоос ихээхэн хамаарна. Нөгөөтэйгүүр,  банкуудын ашиг харилцан адилгүй байгаа нь үйл ажиллагаа явуулж буй сегмент нь өөр гэдгээс хамаарч байна. Тухайлбал, иргэд болон  ЖДҮ түлхүү үйлчилгээгээ үзүүлж байна уу эсвэл  корпрэйт хэлбэрээр үү гэх мэт. Хоёрдугаарт,  банкууд зээл гаргадаг ч тэр нь чанаргүйтдэг. Өнөөдөр арван зээл тутмын нэг нь  чанаргүйтэйж байна. Чанаргүй болсон зээл бүрийн цаана сангийн зардал байдаг. Энэ нь шууд банкны ашигт нөлөөлдөг гэсэн үг.

Мөн  ажиллагааны зардал өндөр байхаас шалтгаална. Салбар нээх, АТМ авах,  ПОС захиалах бүрт  зардал гэсэн үг. Өнөөдөр банкны салбар 16 мянган ажилтантай. Асар том хүний нөөцтэй, дэд бүтэц сайтай байгууллага. Түүнчлэн IT-н салбарт хамгийн их хөрөнгө оруулж буй байгууллага юм.  Түүнчлэн Топ 10 татвар төлөгчдийн гуравт нь системийн  банк орж байгаа билээ. Тийм дээ ч цэвэр ашигт нь татвар нөлөөлж байна гэсэн үг. Энэ оны долдугаар сараас эхлэн банкнууд цаасан дээр ХК нэртэй болж ирэх онд үргэлжилсээр 2023 ондоо багтаад системийн нөлөө бүхий банкнууд IPO хийсэн байх юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.13 ДАВАА № 243 (6720)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

16 цаг 37 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

16 цаг 37 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

16 цаг 37 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

16 цаг 37 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

16 цаг 37 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

16 цаг 37 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

16 цаг 37 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

16 цаг 37 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

16 цаг 37 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

16 цаг 37 мин