SOS: Далайн хуванцрын 87 хувийг эмнэлгийн хаягдал эзэлж байна

2021-12-10
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ТӨГС

 

Өнгөрсөн оны нэгдүгээр сараас хойш цар тахалтай холбоотой 26 мянган тонн хуванцар хог хаягдал далайд хаягдсан гэсэн шинэ судалгаа өнгөрсөн долоо хоногт гарсныг байгаль орчны чиглэлээр нийтлэл мэдээлэл хүргэдэг “mongabay” сайт мэдээлжээ. Энэ дунд амны хаалт, түргэвчилсэн болон PCR шинжилгээний хэрэгслүүд, онлайн худалдааны сав баглаа зэрэг хаягдлууд голдуу байгаа бол хамгийн их хувийг эмнэлгийн хог хаягдал эзэлж байгаа нь анхаарал татав.

Хуванцар бол хүний гараар бүтээгдсэн олон материалын нэг бөгөөд байгаль орчинд аюултай байдлыг нь яг л харь гаригийн шинэ биеттэй адил, энэ дэлхийд зориулагдаагүй гадны биет гэх мэтээр тодорхойлдог.

Энэ материалаар хийдэг нүүрний хамгаалах маскийг цар тахлын үеийн хамгийн аюултай хог хаягдлаар нэрлэж, далай уснаас олон мянган ширхгээр нь гаргаж цэвэрлэж ирсэн юм. Гэтэл өнгөрсөн долоо хоногт АНУ-ын PNAS судалгааны байгууллагын шинэ судалгаагаар цар тахалтай холбоотой эмнэлгийн хог хаягдал болох хуванцар хамгаалалт, шил, тариур, бээлий гэх мэт нь өнгөрсөн хугацаанд хаягдсан 1.56 тэрбум амны хаалтаас хамаагүй илүү аюул учруулж байгааг тогтоожээ. Хамгийн гол нь бүгд далайд хаягдаж байгаа нь асуудал болоод байгаа аж. Тус судалгаагаар COVID-19 дэгдэлт эхэлснээс хойш дэлхийн 193 улс найман сая тонн гаруй цар тахалтай холбоотой хуванцар хог хаягдал үйлдвэрлэсэн болохыг тогтоосон бол үүний 26 мянга орчим тонн нь аль хэдийн далайд хаягдсан гэж үзэж байна. Тэгвэл далайд хаягдсан хуванцрын 87 орчим хувийг эмнэлгүүд үйлдвэрлэж байгаа бол ердөө долоон хувь нь хувь хүмүүсийн халдвар хамгааллын хэрэгслүүд байгаа аж. Жишээлбэл, ковидын тест л гэхэд зөвхөн 0.5 хувийг эзэлж байгаа аж.  Тус судалгаанд ажилласан Хятадын Нанжин их сургуулийн эрдэмтэн Яньсу Жан “Цар тахалтай холбоотойгоор дэлхийн хог хаягдлын асуудалд бид нүүрний маскийг хамгийн ихээр буруутгаж байв. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн хэрэглэж байгаа халдвар хамгааллын хэрэгслийг хэрхэн зохистой устгах хаях тухай л төвлөрч байв. Гэтэл  бодит байдал эсрэгээрээ эргэж эмнэлгүүдээс гарч байгаа хог хаягдал ийм хэмжээнд асуудал үүсгэнэ гэж тооцоолоогүй. Дэлхийн хэмжээнд халдварын 30 хувь нь Азид гарч байгаа ч нийт хог хаягдлынх нь 72 хувь нь энэ тивд ногдож байна. Европт 11 хувь, АНУ-д ердөө 1.9 хувийн хаягдлыг гаргасан байна. Тэгэхээр хог хаягдлын зохистой менежментийг хэрэгжүүлэхгүй байгаа Азийн улс орнууд үүнд буруутай. Ялангуяа вакцинжуулалт бага хувьтай байгаа, халдварын тохиолдол их байгаа улс орнуудыг хэлж болно” гэж ярилцлагадаа онцолжээ. 2015 оны судалгаагаар далайд 5.25 их наяд гаруй хуванцар байсан аж. Тэгвэл судлаачдын үзэж байгаагаар энэ зууны эцэс гэхэд тахал өвчинтэй холбоотой бараг бүх хуванцрууд далайн эрэг эсвэл далайн ёроолд шилжинэ гэжээ. “Хэдийгээр сүүлийн жилүүдэд хуванцрыг химийн бодисгүй, аюулгүй байдлаар үйлдвэрлэх болсон мэт сурталчилж байгаа ч олон төрлийн хорт бодис, нэмэлтүүдийг ашиглаж байж л ийм материал үйлдвэрлэхээс аргагүй гэдэг нь тодорхой. Орц найрлагыг нь тодорхойлох боломжгүй, нууцлагдмал байдлаар хэдэн зуун төрлийн хуванцрыг хүн төрөлхтөн үйлдвэрлэдэг болсон”  гэж Стокгольмын нөхөн сэргээх төвийн ажилтан Патрисия Вилларрубиа-Гомез мөн ярьжээ.

НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагын 2017 оны тайланд амьсгалын зам болон хоол боловсруулах замдаа микропластик их хэмжээгээр агуулагддаг загас болон далайн бусад амьтдын нас баралт нэмэгдэж байгааг тогтоосон байдаг. Энэ нь хясаа, загас гэх мэт далайн хоол иддэг хүмүүс дам байдлаар микропластикыг идэж байгаа нь  эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлж байгааг  судлах шаардлагатай гэж мэдэгдэж байжээ. Тэгвэл цар тахлын үеэр өмнөхөөсөө хэд дахин нэмэгдсэн хуванцрын асуудал энэ судалгааг илүү яаравчлах шаардлагатайг сануулж байгаа аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.10 БААСАН № 242 (6719)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

16 цаг 59 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

16 цаг 59 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

16 цаг 59 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

16 цаг 59 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

16 цаг 59 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

16 цаг 59 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

16 цаг 59 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

16 цаг 59 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

16 цаг 59 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

16 цаг 59 мин