Порошенко хариугаа авахыг тушаажээ

2014-06-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ХҮСЛЭН

Украины сөргөлдөгч талууд түр гал зогсоохоор тохиролцсон боловч уржигдар Славянск хотын дэргэд Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчид “Ми-8” нисдэг тэргийг буудан унагаажээ. Нисдэг тэрэгт явж байсан Украины армийн есөн хүн амь үрэгдсэн байна. Карачун уулын дэргэд нисч явсан нисдэг тэргийг хөдөлгөөнт пуужингаар буудсан байна. “Ми-8”-д сууж явсан хүмүүс түр гал зогсоох гэрээний биелэлтийг ажиглах төхөөрөмжийг Славянскад хүргэж өгөөд буцаж явсан мэргэжилтнүүд байжээ. Нисдэг тэргийг буудаж унагасан салан тусгаар­лагчид ойрхон оршдог Былвасовка тосгонд нуугдаж амжсан байна.

Хэрэг явдлын дараа Украины Ерөнхийлөгч Петр Порошенко түр гал зогсоох тохиролцоог цуцалж магадгүйг сануулжээ. Армийн нисдэг тэргийг буудаж унагаан, цэргүүдийн амийг хөнөөсний хариуг авахыг тушаажээ.

Энэ сарын 20-нд П.Порошенко мөргөлдөөнийг зогсоох тухай энхийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд долоо хоногийн хугацаатай гал зогсоох захирамж гаргасан билээ. Оросыг дэмжигч салан тусгаарлагчид Украины Төрийн тэргүүний гал зогсоох захирамжийг дэмжиж буйгаа илэрхийлж байсан аж. Гэвч өнгөрсөн мягмар гаригт “Донецкийн Бүгд Найрамдах улсын” салан тусгаарлагчдын лидер Александр Бородай гал зогсоохыг хүлээн зөвшөөрөхгүй, тулалдаанаа үргэлжлүүлнэ хэмээн мэдэгджээ.  

Сөргөлдөгч талууд түр гал зогсоохоор тохиролцсон ч сүүлийн хэд хоногт хэд хэдэн буудалцаан болжээ. Донецк мужид салан тусгаарлагчид хилийн пост руу буудсан хэмээн Киевийн албаныхан мэдэгдэв. Буудалцаанд хоёр хүн шархадсан гэнэ. Харин “Луганскийн ард улс”-ын төлөөлөгчид Приволье тосгонд Украины армийнхан их буугаар буудсан гэжээ.

Энэ сарын 24-нд АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жо Байден Украины Төрийн тэргүүн Петр Порошенкотой утсаар ярьж, нисдэг тэргэнд осолдож амиа алдсан хүмүүст эмгэнэл илэрхийлжээ. Түүнчлэн Жо Байден “Хилээр гадаадаас зэр зэвсэг болон зэвсэгт дайчдыг оруулахыг хориглох хэрэгтэй” гэдгийг нэмж хэлсэн байна. Европын холбооноос Украины хямралыг намжаахад ОХУ-ыг хамтран ажиллахгүй бол эдийн засгийн хориг арга хэмжээ авна хэмээн сүрдүүлж буй юм. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины сөргөлдөгч талуудыг бие даасан яриа, хэлэлцээр хийхийг ятгаж байгаа аж.

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

4 цаг 9 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

5 цаг 31 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

5 цаг 40 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

5 цаг 49 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

8 цаг 37 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

8 цаг 41 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

9 цаг 59 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

13 цаг 25 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

13 цаг 25 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин