ТАВАНТОЛГОЙН НҮҮРСНИЙ УУРХАЙГ ДОТООДЫН ЦЭРГИЙН ГЭРЭЭТ ХАМГААЛАЛТАД АВЛАА

2021-08-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Тавантолгойн нүүрсний уурхайг дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад албан ёсоор шилжүүлэх нээлтийн арга хэмжээ 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Цанхи хотхонд боллоо. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 201 тоот тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тавантолгой нүүрсний уурхайг улсын онц чухал обьектын жагсаалтад оруулан, дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад авах шийдвэр гарсан. Энэ  дагуу Дотоодын цэргийн албан хаагчид бүхий Тусгай салбар байгуулагдаж, өнөөдрөөс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд харуул хамгаалалтын ажлаа эхлүүллээ.

Нээлтийн арга хэмжээнд  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайг гэрээт хамгаалалтад авах ажлын хэсгийн ахлагч, Дотоодын цэргийн штабын орлогч, харуул хамгаалалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Рэнцэндорж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Захиргаа Удирдлагын газрын дарга Х.Батсайхан, Салбарын удирдлагууд, ажилтан, албан хаагчид оролцлоо. Хурандаа Д.Рэнцэндорж энэ үеэр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт ажиллаж амьдарч буй иргэд, уурхайчид, тээврийн жолооч нарын аюулгүй байдлыг хангах, хэв журмыг сахиулах арга хэмжээг мэргэжлийн байгууллагаар буюу дотоодын цэргийн албан хаагчдаар гүйцэтгүүлэх боломж бүрдэж байгааг хэллээ.

Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Захиргаа Удирдлагын газрын дарга Х.Батсайхан дотоодын цэргийн алба хаагчид болон өмнөх гэрээт байгууллагын ажилтнуудад  ажлын амжилт хүсэж, дурсгалын зүйлс гардуулав.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 7 хувь, улсын төсвийн татварын орлогын 8 хувь, нүүрсний экспортын 41 хувийг дангаараа бүрдүүлдэг бөгөөд ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй 350 га газарт өдөрт дунджаар 2600 орчим ажилтан албан хаагч ажиллаж, нүүрс тээврийн 1000 орчим машин уурхайн бүс рүү нэвтэрдэг. Засгийн газрын тогтоолын дагуу Дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад авснаар  “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн уурхайн аюулгүй байдал бүрэн хангагдаж, үйл ажиллагаагаа тогтвортой тасралтгүй явуулах нөхцөл бололцоо бүрдэж байна.

Мөн нүүрс тээврийн жолооч нарыг замын хөдөлгөөний дүрмийг баримтлах, аваар осол гарахаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд тогтмол хяналт тавих боломжтой болж байгаа юм.      

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

1 цаг 1 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

4 цаг 2 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

4 цаг 14 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

5 цаг 21 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

5 цаг 22 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

11 цаг 41 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

11 цаг 41 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18