Шавхагдах нөөцөө гамнаж шинэ технологи нэвтрүүлье

2021-12-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

 

Нийслэлийн ногоон байгууламж, тохижуулалтад 1998 оноос эхлэн жилд ойролцоогоор 4000-5000 м3 хар шороог олборлож нийт 80 мянган м3 хар шороог ашигласан гэсэн судалгаа бий. Хар шороо бол жил бүр нөхөн төлжиж, газраас ургаад байдаггүй, байгалийн үнэт баялаг. Үүний улмаас нийслэл орчмын хар шорооны нөөц багасч хөрс доройтсоор байна. Тухайлбал, Нийслэлийн байгаль орчны газраас 2019 онд нийслэл орчмын хар шорооны нөөцийн судалгаа хийхэд Улаанбаатар хотын хөрсний 13.6 хувь нь ямар нэг хэмжээгээр эвдэрч, эвдэрсэн талбайн 70.1 хувь нь хүчтэй доройтсон дүгнэлт гарчээ. Хар шороог их хэмжээгээр ашигласнаар газрын хэвлийд үржил шимгүй шороон хөрс бий болж ургамлан бүрхэвч доройтох, тоосжилт, агаар, орчны бохирдол үүсэх олон сөрөг үр дагавартай. Тиймээс Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс хар шороо олборлохыг хоёр жилийн хугацаатай хориглож эвдэрсэн талбайд нөхөн сэргээлтийн ажлыг хийсэн байна. Энэ талаар Нийслэлийн байгаль орчны газрын хүрээлэн буй орчин, байгалийн нэгдсэн хэлтсийн дарга Б.Болортуяа “Нийслэлийн орчимд хар шороо олборлохыг 2019 оноос 2020 оныг дуустал хориглосон шийдвэр ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс дуусгавар болж байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилгаар өрнөж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнөж байгаатай холбогдуулан хар шорооны эрэлт хэрэгцээ өснө. Тэгэхээр ирэх оноос хар шороо олборлох зөвшөөрөл олгох эсвэл үргэлжлүүлэн хориглох, нийслэлийн орчмоос бус хөрш зэргэлдээ орон нутгаас олборлох талаар судалж байгаа. Гэхдээ хар шорооны нөөц багассан. Үүний улмаас нийслэлийн орчмын хөрсний доройтол эрчимтэй нэмэгдэж байгаа учраас анхааралтай хандах хэрэгтэй” гэв.

 

Иргэд дураараа хар шороо олборлох нь хууль бус

 

Нийслэл орчмоос хар шороо олборлоход НИТХ-ын тогтоосон тарифын дагуу нэг м3 хар шороог 1000 төгрөгөөр тооцож олгодог. Түүнчлэн Нийслэлийн байгаль орчны газар хар шороо олборлох газрын нөхөн сэргээх гэрээ байгуулж журмын дагуу ажилладаг байсан ч сүүлийн жилүүдэд зөвшөөрөлгүй газар ухаж олборлох хууль бус үйлдлүүд нэмэгджээ. Түүнчлэн иргэд хашаандаа мод бут суулгах, тасалгааны цэцэгт ашиглах зорилгоор зуслангийн бүс, ойгоос зөвшөөрөлгүйгээр газар ухаж олборлож байгаа нь хууль бус үйлдэл юм. Хэрэв иргэд ийм үйлдэл гаргавал зөрчлийн тухай хуулиар торгуулах заалттай. Тэгэхээр иргэд хэрэглээндээ бага хэмжээгээр хар шороо ашиглах бол байгалиа сүйтгэлгүй зөвшөөрөлтэй газраас нь худалдан авах нь зүйтэй.

Хар шороо нь маш удаан хугацаанд байгалийн аясаар бүрэлдэн бий болдог учир зах замбараагүй хэрэглээг багасгаж шинэ технолгиор орлуулах шаардлага үүссэнийг олон судалгаа харуулж байгаа. Тэгвэл энэ талаар Нийслэлийн байгаль орчноос газраас хар шороон хөрсийг орлох, ургамал ургах таатай нөхцлийг хангаж чадахуйц шинэ технологи шингэсэн хөрсийг гаргаж авах ажлыг эрдэм шинжилгээний байгууллага, судлаачидтай хамтран зохион байгуулж байгаа аж. Тухайлбал, энэ хүрээнд хийгдсэн судалгаагаар өрхүүд ногоон байгууламжиндаа малын өтөг бууцыг боловсруулан бордоошуулж хэрэглэх зэрэг олон боломжууд байгааг гаргажээ. Цаашид ч нарийвчлан судалж хиймэл хөрс, бордоогоор хар шороог орлуулж хэрэглээг багасгах талаар нарийвчилсан судалгааг хийж байгаа талаар мэдээллээ. Ямартай ч хөрсний үржил шим, тэнцвэрт байдлыг хадгалахад гол нөлөөтэй хар шороон нөөцөд анхаарч шинэ арга технологиор орлуулах шаардлагатай байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.3 БААСАН № 237 (6714)

 

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

6 цаг 8 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

6 цаг 8 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

20 цаг 36 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

20 цаг 36 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18