Тодотголтой төсөв баталжээ

2021-11-18
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

2022 оны төсөв эдийн засаг хэвийн ажиллаж байгаа мэтээр төсөвлөсөн. Эдийн засаг дорвитой өсөхгүй гэсэн таамаглал тавьсан хэрнээ хэт өөдрөг төсөв болсон харагдаж байна. Эрх барьж буй хугацаандаа их зүйл амжуулах гээд төсвийн орлогоо зарлагадаа зориулан тохируулж, зарлагаа харин өрийн таазаа тултал нь баталсан байна. Түүнчлэн 2022 он гарангуут  тодотгол хийнэ хэмээн Сангийн сайд мэдэгдсэн нь баталсан  төсөвтөө эргэлзэж байна уу гэлтэй. 2022 оны төсөв батлагдсантай холбогдуулан  эдийн засагч, эксперт Ж.Дэлгэрсайхан, Г.Батзориг нарын байр суурийг хүргэж байна.

 

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан: Ирээдүйн өв сангийн хуримтлал цаашид нэмэгдэх боломжийг хязгаарласан нь төсвийн алдаа

-Ирэх жилийн төсвийн хамгийн гол эерэг тал нь төсөв бодлоготой болсон явдал юм. Өмнөх жилүүдийн хувьд төсвийг хэрхэн хэрэгжүүлэх тунхаг байдаг байсан бол 2022 оны төсвийн хувьд төсвийн “Хөдөлмөр-бүтээмж-өсөлт” гэсэн Монгол Улсын хөгжилд чиглэсэн бодлогын чиглэлийг тодорхой барьж орж ирсэн нь том давуу тал юм. Мөн урсгал болон хөрөнгө оруулалтын зардлын хувьд ихээхэн шинэ бодлого барих талаар тодорхой бодлогын чиглэлүүдийг санал болгож хэрэгжүүлэх эхлэлийг тавьсан нь чухал. Энэ нь дараа жилүүдийн төсвийн бодлогын суурь болж төсөв бодлогын байх, зарлага нь үр ашигт чиглэсэн байх үндэс болох болов уу гэсэн үүднээс харж байна. Нөгөө талаас энэ бодлогын чиглэл, зарлагын шинэчлэл нь тухайн жилийн төсвийн тоон үзүүлэлтүүдэд бүрэн шингэж чадсан уу гэвэл үгүй.

Энэ нь дараах үндсэн шалтгаантай гэж харж байна. Нэгдүгээрт, өмнөх жилүүдийн төсвийн хөрөнгө оруулалт, урсгал зардлын суурь нөлөө, хоёрдугаарт, төсвийн институцийн гажуудал, улс төрийн нөлөөлөл, гуравдугаарт, Засгийн газрын зүгээс 2022 оны эдийн засаг, нийгмийн нөхцөл байдлыг харьцангуй буруу таамагласан нь нөлөөлсөн болов уу. Үүнээс шалтгаалж хэт тэлэлттэй, алдагдал ихтэй. Хөрөнгийн зардлын чиглэлд ихээхэн шүүмжлэл дагуулсан төсөв батлагдаж байна. Үүн дээр нэмээд Ирээдүйн өв сангийн хуримтлал цаашид нэмэгдэх боломжийг хязгаарласан нь энэ төсвийн бас нэг бодлогын том алдаа болж байна. Гэхдээ Сангийн яамны зүгээс өөрсдийн өргөн барьсан төсвийн бодлогыг хэрэгжүүлэх ялангуяа, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарал хандуулсан. Эрчим хүч, дэд бүтцийн шинжтэй хөрөнгө оруулалтыг түлхүү хэрэгжүүлэх чиглэл барихыг хичээснийг дурдах нь зүйтэй. Би хувьдаа төсвийн орлого, зарлагын төлөвлөлт, алдагдлын хэмжээ нь 2022 оны эдийн засаг, нийгмийн хүлээлттэй нийцсэн байдал бага. Мөн энэ өндөр зарлага нь эдийн засгийн сэргэлтийг дэмжинэ гэж үзэж байгаа бол хэрхэн дэмжих тал дээр илүү анхаарах шаардлагатай чиглэлийг өөрчлөх шаардлагатай байсан гэж үзэж байгаа. Тодруулбал, төсвийн зарлагыг төсвийн бодлогод дурдсан үр ашигтай байх чиглэлд тоон үзүүлэлтүүдийн хувьд илүү чиглүүлэх шаардлагатай байсан.

Үүнд нөлөөлж байгаа нэг том хүчин зүйл нь УИХ-ын гишүүдийн төсөвт үзүүлэх нөлөө, улстөржилт. Энэ нь өмнөх жилүүдэд харьцангуй далд хэлбэрээр хэрэгждэг байсан бол энэ жилээс бараг албан ёсны болж гишүүд нь түүнийгээ ил зарлах болсон нь цаашид төсвийн үр ашигт сөрөг нөлөөлөх томоохон хүчин зүйл болж хувирах шинжтэй байна.Төсвийн энэ тэлэлт, алдагдалтай холбоотойгоор Монгол Улсын өр нэмэгдэж байгааг хүлээн зөвшөөрч байна. Энэ удаагийн төсөв нь 2022 онд Засгийн газрын зүгээс өрийг нэмэгдүүлэх хэмжээг зөвшөөрсөн байдлаараа мөн шинэ дээд түвшинг тогтоосон төсөв болж байна.

Төсвийн үр ашигт байдал эргэлзээтэй байгаа үед энэ нь давхар дарамт болно гэдэг нь тодорхой юм. Сүүлийн жилүүдэд төсвийг батлахтай зэрэгцээд төсвийн тодотголыг ярьж эхэлдэг буруу жишиг тогтоод байна.

 

Эдийн засагч Г.Батзориг: Нүүрсний экспорт, НӨАТ бүрдүүлэлт биелэгдэх эсэх нь эргэлзээтэй

-Ирэх оны төсөв дээр хэд хэдэн зүйлийг онцолж яръя. Уул уурхайгаас олох 4.3 их наяд төгрөгийн орлого хангалттай бүрдэхгүй. Жишээ нь, жилийн 37 сая тонн нүүрс (төсөвт нэг их наяд төгрөг оруулах) экспортлох боломж ирэх жил байхгүй. Нэгдүгээрт, Хятадад өвлийн олимп болохтой холбоотой халдварыг 0 түвшинд барих бодлого баримталж байна. Тиймээс экспорт дээр хязгаарлалт хийх магадлал өндөр байна. Хоёрдугаарт, ногоон бүс болголоо гэхэд жолоочид тусгаарлалтад хугацаа алдана. Тиймээс байгууллага нь хүний нөөцийнхөө хувьд бүрэн хүчин чадлаараа ажиллах ямар ч боломжгүй. Гуравдугаарт, төмөр зам 2022 онд ашиглалтад орж амжихгүй.

Цариг хоорондын тээвэрлэлтийг хэрхэх тухай шийдсээр байгаад л он дуусах байх. Эдгээр нөхцөл байдлыг бодоход л нүүрсний экспорт энэ хэмжээнд гарах ямар ч боломжгүй болж байна. Нөгөөтэйгүүр, НӨАТ-н орлогыг өндөр дүнгээр бүрдүүлэхэд хэцүү. COVID-ийн хүнд үед нэг гараараа аж ахуйн нэгждээ гурван хувийн хөнгөлөлттэй зээл олгож байгаа ч нөгөө гараараа НӨАТ-аас цуглуулах орлогоо огцом 30 хүртэл хувиар нэмэхээр төлөвлөжээ. Алдагдалтай аж ахуйн нэгжүүд НӨАТ-аа төлөх эсэх нь эргэлзээтэй. Тиймээс НӨАТ-аас орж ирэх хоёр их наяд төгрөг бүрдэх эсэх нь баталгаагүй. Түүнчлэн төрийн өмчит компаниуд IPO хийж, үргэлжлүүлэн төр удирдана гэдэг утгагүй. Зарим төрийн өмчит компанийг 34 хүртэлх хувиа IPO гаргахыг тусгажээ.

Хэн засаглал муутай, алдагдал ихтэй, авлигажсан төрийн компанийн хувьцааг нь аваад цаашаа өсөж өндийнө гэж мөнгөө хийх вэ дээ. Бүхэлд нь хувьчилна гэвэл харин бодож үзэхсэн. Төр хэзээ ч хувийн хэвшил шиг үр ашигтай хөрөнгө оруулалт хийж чадахгүй. Тэрийгээ ч баталсан. Нийт 176 улсаас төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгаар 110 дугаар байранд жагсаж байгаагаас харах боломжтой. Мөн Төсвийн хөрөнгө оруулалтаар тусгасан төслүүд нь дуусаагүй барилгууд бий болох эрсдэл байна. Төсвийн хөрөнгө оруулалтыг 2.5 их наяд төгрөгөөр төсөвлөсөн. Үүнээс 1.8 их наяд төгрөгийг барилга, эрчим хүч, зам руу оруулахаар төсөвлөсөн.

Уг төслүүдийн өртөг нь барилгын материалын үнэ харьцангуй бага байх үед тооцогдсон. Ирэх жил импортын гацаа арилах шинж алга. Энэ үүднээсээ харвал дуусаагүй барилга, замууд л бий болох эрсдэл харагдаж байна. Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогод ахиц гарсан гэж харагдаж байна. Манай төсвийн 40 орчим хувь нь ямар нэг байдлаар халамж руу ордог. COVID-ийн нөхцөл байдал хүчтэй нөлөөлсөн.

Ер нь халамжийн бодлогыг зорилтот бүлэгт олгодог. Тэр дундаа хөдөлмөр эрхлэх хүсэлтэй, хүүхдээ сургуульд явуулдаг, эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагддаг эмзэг өрхүүдэд халамжийг үргэлжлүүлж өгдөг. Халамжийн бодлогыг амжилттай хэрэгжүүлж буй бүх улсад л ийм хөшүүрэг үйлчилдэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.18 ПҮРЭВ № 227 (6704)

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

15 цаг 46 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

15 цаг 46 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

15 цаг 46 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

15 цаг 46 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

15 цаг 46 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

15 цаг 46 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

15 цаг 46 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

15 цаг 46 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

15 цаг 46 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

15 цаг 46 мин