Израиль АНУ-д ирантай ойртохгүй байхыг уриаллаа

2014-06-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ХҮСЛЭН

Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху АНУ-д хандан Иракийн байдлыг тогтворжуулахын тулд Ирантай хамтарч ажиллахгүй байхыг уриалсан байна. Энэ сарын 22-нд NBC телевизд өгсөн ярилцлагадаа Нетаньяху “АНУ Иракийн нэлээд олон хотыг эзэлж Багдад руу чиглэж яваа “Ирак, Левантегийн исламын улс” зэвсэгт бүлэглэлийн дайчдыг “шууд устгах” ёстой” гэжээ.

Саяхан АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Хэрэв Иран АНУ-ын Ирак дахь бүх талын тэгш эрхийг хангах бодлогыг дэмжсэн тохиолдолд Тегерантай хамтарч ажиллаж болно” гэж мэдэгдсэн билээ.

Беньямин Нетаньяху түүнчлэн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард АНУ болон зургаан улсын Ираны цөмийн хөтөлбөрийг сааруулах тухай түр хэлэлцээр хийснийг “түүхэн алдаа” гэж нэрлэсэн байна. 

Израилийн бөмбөгдөгч онгоцнууд өчигдөр өглөө Сирийн нутаг дэвсгэрт агаараас цохилт өгчээ. Энэ нь өнгөрсөн ням гаригт Голаны өндөрлөгт Израилийн ус зөөвөрлөж явсан автомашин руу Сирийн арми гал нээж, хоёр хүнийг шархтуулан, 14 настай хүүгийн амийг хөнөөсөн хэргийн хариу үйлдэл аж. Израиль улс Сирид гурван жил гарангийн хугацаанд үргэлжилж буй иргэний дайныг хөршийн хувьд анхааралтай ажигласаар ирсэн юм. Израиль нь 1967 онд өрнөсөн Ойрхи Дорнодын дайнаар Голаны өндөрлөгийг Сири улсаас булаан авсан бөгөөд үүнийг олон улс хүлээн зөвшөөрдөггүй юм.

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

4 цаг 38 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

6 цаг 1 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

6 цаг 10 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

6 цаг 19 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

9 цаг 7 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

9 цаг 11 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

10 цаг 29 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

13 цаг 55 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

13 цаг 55 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин