А.Гансүх сайд Засгийн газрынхаа эсрэг “хөдөлжээ”

2014-06-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.Болор

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хаалттай хуралдаж, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд олонхи гишүүн дэмжсэнээр “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, чуулганы хуралдаанд оруулахаар болжээ. Энэ төслийг Засгийн газраас санаачлан өргөн мэдүүлсэн юм. Тэгвэл Засгийн газраас оруулж ирүүлсэн энэ төслийг Зам тээврийн сайд А.Гансүх дэмжихгүй гэдгээ мэдэгдэж, гарын үсгээ зурахаас татгалзсан байна. Тогтоолын төсөлд төмөр зам нарийн царигтай байх тухай бичсэн учраас А.Гансүх өөрийн найз, УИХ-ын гишүүн Х.Баттулгыг байр суурийг хадгалан “гүрийж” байгаа сурагтай. Хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Шулуухан хэлэхэд салбар хариуцсан сайд нь бодлогыг дэмжихгүй, гарын үсэг зурахгүй гэдгээ өнөөдрийн хуралдаанд оролцох үеэрээ хэллээ. Ерөнхий сайд харин гуйгаад сууж байна. Ийм л юм боллоо. Төмөр замын асуудал өнөөдрийг хүртэл маргаантай байгаа нь Ардчилсан намын фракци хоорондын тэмцлээс болсон” гэсэн юм.  Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөлд тусгаснаар төмөр замын салангид гурван гарцтай байсан бол олон улсын долоон гарцтай болохоор зааж өгсөн юм байна. Гэхдээ эдгээр нь нарийн цариг суурилсан уу, өргөн царигт суурилсан уу, мөн аль царигийг нь байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд илүүтэй дэмжсэн бэ гэдэгт гишүүд тодорхой тайлбар хийсэнгүй. Хуралдаан хаалттай болсон гэх тайлбараар халхавч хийлээ.

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

6 цаг 15 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

6 цаг 15 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

6 цаг 15 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

20 цаг 58 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

22 цаг 21 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

22 цаг 30 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

22 цаг 39 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Өчигдөр 10 цаг 44 мин