Д.ДАРАМБАЗАР
Боксын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн энэ оны ДАШТ Турк улсын Станбул хотноо арванхоёрдугаар сард болно. Энэ 12 дахь удаагийн тэмцээнд өрсөлдөх Монголын эмэгтэй баг тамирчдыг сонгох сорил тэмцээнийг энэ сарын 9-10-нд Сонгинохайрхан дүүргийн спорт зааланд зохион байгуулахаар товлосон байна.
Сорил тэмцээн 12 жингээр болох юм. Жин тус бүрд дөрөв хүртлэх тамирчин өрсөлдөнө. Тулаан гурван минутаар гурван үе үргэлжилж ялагчийг тодруулна.
Эх сурвалж: www.polit.mn