УЦС-ын хөгжлийн тушаа иргэд үү, улстөрчид үү?

2021-11-09
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ч.ЗОТОЛ

 

 Коронавируст цар тахлын гамшиг эрчим хүч, шатахууны хомсдолыг бий болгож, хүчирхэг болон хөгжиж байгаа хэмээн ялгалгүй дэлхийн улс орнуудыг сандаргах болсон. Европын орнууд, Хятадын зах зээл эрчим хүчний дутагдлаа нөхөх эрэл хайгуулд гарсныг өгүүлсэн мэдээ олон улсын хэвлэлээр өдөр тутам гарч байна. Хаа сайгүй үүсч буй эрчим хүчний дутагдал манайд бүр ч эртнээс бугшсаар ирэв.

Монгол Улс баруун хязгаарын Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн эрчим хүчнийхээ нийт хэрэглээний 70 хувийг ОХУ-аас импортоор авч,  төлбөрт нь жил бүр 18-20 тэрбум төгрөгийг хойд хөршдөө тушаадаг. Баруун гурван аймгийг дотоодын эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болгох үүрэг үе үеийн Засгийн газрын толгойны  өвчин байсаар ирсэн бол Засгийн газар өнгөрсөн  есдүгээр сард Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралтын ажлыг эхлүүлэх болсноо зарлаж, 90 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай УЦС-ын ажлын гүйцэтгэгчээр “Power construction corporation of China Ltd” болон “Powerchina Chengdu Engineering corporation limited” компанийн түншлэлийг тодруулж байлаа.

Дээрх  компаниуд есдүгээр сарын 18-нд Эрчим хүчний яамтай түлхүүр гардуулах нөхцөлөөр гэрээнд гарын үсэг зурж, баруун бүсийн гурван аймгийн эрчим хүчний хэрэглээг дотоодоосоо хангах галт тэрэг хурдаа авсан. Гэвч ямар нэгэн бүтээн байгуулалт эхлэх болохоор л элдэв саадтай тулгардаг “уламжлал” ёсоор Эрдэнэбүрэнгийн УЦС эсэргүүцэлтэй тулгардаг  нь бараг л  жишиг болжээ. Учир нь иргэдийн зарим нь эсэргүүцэж, зарим нь дэмжиж нэгдсэн ойлголтод хүрч чадалгүй өнөө хүрлээ. 

Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг байгуулаад баруун бүсийн гурван аймгаа эрчим хүчний нөөцөөр бүрэн хангаж чадвал Засгийн газар болон орон нутгийн хэрэглэгчид хамтдаа ОХУ-д жил бүр төлдөг 18-20 тэрбум төгрөгөө хэмнэнэ. УЦС-ын барилга угсралтын ажлын үед 800-1000 хүн түр ажлын байр, ашиглалтад орсны дараа 60-80 байнгын ажлын байр шинээр бий болно. Баруун бүсэд ойрын жилүүдэд байгуулагдах ганга, нефть, уул уурхайн ордууд, цемент, мах, арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ. Усан цахилгаан станцын усан сангийн дагуу аялал жуулчлал, амралт сувиллын газрууд байгуулагдаж, иргэдийн орлого нэмэгдэнэ. Мөн загасны аж ахуй болон усалгаатай, хүлэмжийн газар тариаланг хөгжүүлэх, усан сангийн хуримтлагдсан ус орчны агаарт чийгшил нэмж орон нутгийн уур амьсгал, бэлчээрт эерэг нөлөө өгнө гэх мэт давуу талыг тоочих УИХ-ын гишүүд бараг гарч ирсэнгүй. Сонгууль болохоор нутаг руугаа гүйж, би ийм ч юм хийнэ, хийх гэж байна хэмээн сайрхаж, чуулганы завсарлагаар очихдоо батлагдсан батлагдаагүй хууль яриад буцдаг гишүүд улс орныхоо бүтээн байгуулалтын талаар ганц ч үг ганхийхгүй байгаа.

Өнгөрсөн сард Увс аймгийн Өмнөговь сумын малчид Эрдэнэбүрэнгийн УЦС-ын талаар шаардлага хүргүүлэхээр 1000 гаруй км-ыг туулан нийслэлд ирсэн. Тэд УЦС баригдсанаар 150 айлын хашаа хороо, хадлангийн талбай, бэлчээр хиймэл нууранд живэхээр нөхцөл байдал үүснэ хэмээн гайхширч байсан юм. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын усан сангийн урт нь 24 км, өргөн нь дөрвөн  км хэмжээтэй. Усан сангийн гүн 3-40 метр байх бөгөөд 9700 га газрыг хамрагдана. Усан сан байгуулагдах талбайд 258 өрх амьдарч байгаа. Эдгээр өрхийн амьдралын нөхцлийг одоо байгаагаас нь дордуулахгүйгээр нөхөн олговор олгож нүүлгэн шилжүүлнэ гэдэг шийдвэр аль хэдийнэ гарсан ч орон нутгийн засаг захиргаа малчдад танилцуулалгүй, тэднийг алс холоос чирэгдэл болгон нийслэл рүү явуулчихсан мэдээ бий. Яг энд бүтээн байгуулалтыг тойрсон “улстөржилт” явагдсан бөгөөд Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга С.Өлзий, сумын ИТХ-ын дарга Д.Даваасүрэн, “Улиаст Ховд гол” ТББ-ын тэргүүн Х.Даваасүрэн тэргүүтэй хэсэг хүмүүс мэдээлэлгүй малчдыг төөрөгдүүлэн хот руу илгээсэн талаар хэвлэлүүд мэдээлж байсан юм. Тухайлбал, сумын Засаг дарга С.Өлзийг Увсаас УИХ-д гарч ирсэн О.Цогтгэрэл нар дэмжин орон нутгийн сонгуульд бие даан нэр дэвшүүлсэнийг хот, хөдөөгүй мэддэг болжээ.

Сайн яривал энэ УЦС-ын домог аль эрт, өмнөх зууны үеийн 1964 оноос эхэлсэн байдаг. Ховд голд 90 МВт-ын станц барих судалгааг энэ онд хуучнаар ЗХУ-ын мэргэжилтнүүд судалсан бөгөөд олон жил яригдсан төслийг 2018 онд Монголын тал дахин судалж, уг станцыг барихаар болсон юм. Гэвч орон нутгийн иргэдийн амьдралыг тэтгэж, эдийн засгаа хэмнэх төслийг УИХ-ын гишүүд нууцхан эсэргүүцэж, гар хөлдөө энгийн номхон малчдыг ашиглаж байгаа нь эвгүй. “Би”-гээр өвчилсөн, хийсэн багахан ажлаа минийх хэмээн овоглоод тавьчихдаа магнай нь тэнийдэг, хувиа хичээсэн улстөрчдийн балгийг нийгэм, нийгмийн нэг хэсэг иргэд бид үүрэх учиргүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.9 МЯГМАР № 219 (6696)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

17 цаг 24 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

17 цаг 24 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

17 цаг 24 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

17 цаг 24 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

17 цаг 24 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

17 цаг 24 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

17 цаг 24 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

17 цаг 24 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

17 цаг 24 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

17 цаг 24 мин