З.БАТЦЭЦЭГ
Лондонд Anonymous хөдөлгөөний удирдлага дор зохиогдсон “Сая маск жагсаал”-ын 12 оролцогч саатуулагдаж, хууль сахиулах байгууллагын 8 ажилтан шархадсан гэж цагдаа нар мэдээлэв.
Баасан гарагийн орой жагсагчид Трафальгарын талбайд Английн ерөнхий сайд Борис Жонсоны дүрсийг шатаажээ.
“Өнөөдөр Лондонд болсон жагсаалын үеэр цагдаа нар янз бүрийн гэмт хэргийн шалтгаанаар нийт 12 хүнийг саатуулжээ. Найман цагдаа шархадсан байна. Энэ бол хүлээн зөвшөөрч боломгүй зүйл" гэж цагдаагийн твиттер хуудсанд мэдээлжээ.
Хууль сахиулагчид хотын эргэн тойрон дахь эргүүлийн ажлыг үргэлжлүүлнэ гэж тэмдэглэжээ.
Anonymous хөдөлгөөн нь компьютерийн сүлжээ ашиглан улс төрийн үзэл санааг сурталчлах, хүний эрхийг хамгаалах, интернет мэдээллийг цензургүй болгох зорилготой "хакерчид"-ын бүлэг юм. Лондонд болсон жагсаалын үеэр зарим оролцогчид Жулиан Ассанжийг суллахыг, зарим нь COVID паспортыг цуцлахыг шаарджээ.
Эх сурвалж: www.ria.ru