Илон Маск мөнгөнөөсөө хуваалцахад бэлэн байна гэв

2021-11-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

З.БАТЦЭЦЭГ

НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр нь дэлхийн өлсгөлөнгийн асуудлыг шийдвэрлэхэд зургаан тэрбум ам.доллар үнэхээр тус болно гэдгийг нотлох юм бол тэрбумтан Илон Маск Теслагийн хувьцааг зарж, ашгийг нь шилжүүлхэд бэлэн байна гэжээ. НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн тэргүүн Дэвид Бисли өнгөрсөн долоо хоногт CNN-д өгсөн ярилцлагадаа “Илон Маск эсвэл Амазоныг үндэслэгч Жефф Безос зэрэг дэлхийн хамгийн баян хүмүүс зургаан тэрбум ам.доллараар туславал өлсгөлөнд нирвэгдээд байгаа 42 сая хүнийг аварч чадна” гэж хэлжээ. 
Одоогоор Илон Маск манай гарагийн хамгийн баян хүн юм. Bloomberg-ийн жагсаасан тэрбумтнуудын индексээр түүний хөрөнгийг 311 тэрбум ам.доллараар үнэлжээ. Тиймээс өлсгөлөнд нэрвэгдэгсдийн тусламжийн боломжит зургаан тэрбум ам.доллар нь Маскийн хөрөнгийн хоёрхон хувь бөгөөд энэ мөнгийг өгсөн ч тэр Ж.Безосоос илүү баян хэвээр байх болно. Теслагийн үүсгэн байгуулагч Бислигийн сорилтыг хүлээж авахаар шийдэж, өөрийн твиттер хуудастаа "Дэлхийн хүнсний хөтөлбөрт зургаан тэрбум ам.доллар дэлхийн өлсгөлөнгийн асуудлыг яг хэрхэн шийдвэрлэхийг тайлбарлаж чадвал би тэр даруй Теслагийн хувьцааг зарж, үүнийг хийх болно. Ийм тохиолдолд НҮБ-аас бүрэн хариуцлага хүлээж, "мөнгө яг юунд зарцуулагдаж байгааг олон нийтэд ил тод харуулах ёстой" гэдгийг бизнес эрхлэгч онцоллоо. 
Хариуд нь твиттер хуудастаа “Дэвид Бисли зургаан тэрбум ам.доллар дэлхийн өлсгөлөнгийн асуудлыг бүрэн шийднэ гэж бид хэзээ ч хэлж байгаагүй. Энэ нь дэхийн хүнсний хямралын үед 42 сая хүний амийг аврах нэг удаагийн хандив юм. Бид ил тод, нээлттэй тайлангийн системүүдтэй гэдгийг баттай хэлж чадна. Танай баг бүх зүйлийг судалж, бидэнтэй хамтран ажиллах боломжтой" гэжээ. Өмнө нь Д.Бисли олон нийтийн сүлжээнд дэлхийн хамгийн баян хүмүүсийг, хямралыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг олон удаа уриалж байсан. “Өнгөрсөн онд АНУ-ын шилдэг 400 тэрбумтны хөрөнгө 1.8 их наяд ам.доллараар нэмэгджээ. Та бүгдээс хөрөнгийнхөө 0.36 хувийг л өгөөч гэж гуйж байна. Хүмүүс мөнгө олж болно. Гэхдээ одоо тусламж хэрэгтэй байгаа хүмүүст тусламжийн гараа сунгахыг уриалж байна. Дэлхий хэцүү байдалд байна" гэж Д.Бисли CNN-д өгсөн ярилцлагадаа хэлж байжээ.

Эх сурвалж www.rt.com

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

5 цаг 28 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

5 цаг 28 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17