Б.Жавхлан: Ипотекийн зээлийг хязгаарлахгүй бол байрны үнэ огцом өснө

2021-11-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

  Зарим банкууд санхүүжилт байхгүй гэдэг шалтгаанаар зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг зогсоогоод байгаа аж. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлангаас тодруулахад “Ер нь ипотекийн зээлд хязгаарлалт тавьж байгаа. Гэхдээ бүр зогсоогоогүй. Ипотекийн зээлийг хязгаарлаж байгаа үндсэн шалтгаан нь хэмжээний асуудал. Аливаа бодлогын арга хэмжээнүүд зохистой хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд үр дагавар нь сайнгүй байх талтай. Үүнтэй адил ипотекийн зээл хэмжээнээсээ хэтэрч нийлүүлэгдэх юм бол байрны үнэ өсөх сөрөг талтай. Энэ удаад хэмжээндээ хүрсэн үү, хэтэрсэн үү гэдэг асуулт бий болно. Энэ оны наймдугаар сарын байдлаар 700 тэрбум төгрөгийн ипотекийн зээл гарчихсан байсан. Өмнө нь хамгийн ихдээ 2014 онд жилд 500 гаруй тэрбум төгрөг гарч байсан. Гэтэл энэ оны гурваас наймдугаар сарын хооронд 700 гаруй тэрбум төгрөгийн зээл гарсан нь бага тоо биш. Энэ нь байрны үнийг хөөрөгдөх сөрөг үр дагавартай гэж төв банкнаас үзсэн. Ингээд мөнгөний бодлогын хүрээнд энэ зээлийг хязгаарласан. Гэхдээ банкууд дээр төлөгдсөн хэмжээнээс нь давуулалгүй багаар нийлүүлэлт явагдаж байгаа. Ер нь цаашид ипотекийн зээл үргэлжилнэ. Ямар хэмжээтэй байх вэ гэдэг нь ярилцах асуудал " гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

14 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

16 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

6 цаг 34 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

6 цаг 34 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

21 цаг 2 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

21 цаг 3 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18