ЭМЯ: 5-11 насны хүүхдэд том хүний 1/3 тунгаар вакцин тарих боломжтой гэж үзсэн

2021-10-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

 Монгол Улс өнөөдрийн байдлаар хүн амынхаа 69.3 хувийг коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд хамруулсан бол 65.8 хувь нь хоёрдугаар тунд хамрагджээ. Тэгвэл одоогоор 404939 иргэн дархлаа сэргээх тун буюу вакцины гурав дахь тунг хийлгэжээ. Энэ тухай Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Баярболд Сүүлийн өдрүүдэд иргэд вакцины гурав дахь тунд хамрагдах идэвх нэмэгдэж байна. Энэ нь гурав дахь тун нь дельта вирусийн давлагааг багасгаж, халдварыг хумихад чухал үүрэгтэй гэдгийг ойлгожээ гэж харж байна. Мөн манай улсад 100,000 гаруй иргэн вакцины нэгдүгээр тунд хамрагдаад хоёрдугаар тунг хийлгээгүй байсан. Энэ нь хоёр дахь тунгаа өөр вакцин хийлгэх хүсэлтэй байсантай холбоотой. Энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс нэгдүгээр тунд хамрагдсан тухайн иргэд гурваас дээш сарын хугацаа өнгөрсөн тул хоёрдугаар тунг Синофарм болон Pfizer үйлдвэрийн вакцинаас сонгон хийлгэх боломжтой болсон. 5-11 насны хүүхдэд том хүний тунгийн 1/3 тунгаар вакцин тарих боломжтой гэж үзжээ"

Түүнчлэн “Манай улс олон улсын судалгааг маш анхааралтай ажиглаж байгаа бөгөөд 12-17 насны хүүхдүүдээ Рfizer вакцинаар дархлаажуулсан. Хүүхдүүдийн вакцинд хамрагдалт 90-ээс дээш хувьтай байгаа. Мөн вакцинд хамрагдсан насны хүүхдийн өвчлөл харьцангуй бага байгаа нь вакцин үр дүнгээ үзүүлж буйг харуулж байна.АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас 5-11 насны хүүхдэд том хүний тунгийн 1/3 тунгаар вакцин тарьж болох боломжтой гэж үзсэн. Гэхдээ дараагийн шийдвэрээ гаргахаар хүлээж байгааг бид анхааралтай ажиглаж буй" хэмээн хэллээ.

Эх сурвалж: www.polit.mn

вакцинаа зогсоо.10 жил их дээд сургууль цэцэрлэг коллежийг карентилаачээ
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

9 цаг 38 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

9 цаг 38 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17